Жимсчидийн блог : Хэмжээ data:blog.pageNameЖимсчидийн блог

Хэмжээ

Хэмжээгээ мэддэг хүн хэзээ ч алдахгүй гэж үг байдаг байхаа.Манайхан юм болгоны хэмжээг хэтрүүлэх гээд байдаг юм шиг.

Архи уухдаа ухаан алдтал,тамхи татахаараа хоолойгоо сөөтөл,хоол идэхээрээ пологттол.

Өглөө сэрээд өчигдрийн идсэн уусандаа нулимас гартал харамсана.Эх ороноо гэхээрээ цээжээ балбаал юун гэрээ засах биеэ ч засаагүй байж шууд улсаа засахаар шийднэ.Хуруу гараа зүсээл цусаараа тангараг өргөнө.

Шуналаасаа болж хулхидуулсан хадгаламж зээлийн хоршооныхний өмнөөс гүйж очоол амьдаараа зулын гол болох гэж орилно.Улсын мөнгөөр хохирол барагдуулна гэнэ.

Тэр улсийн мөнгө нь чиний миний мөнгө биздээ уул нь.

Гэтэл нөгөө мундагууд чинь орилж орилж байр аваад зайлна.тэгээд хэмжээгээ мэдээд зогсчихвол тун зүгээр.Даанч даврана.Бүүр сүүлдээ У ИХ-н суудалруу зүтгэнэ.Жагсаад талбай дээр орилох нь надад нээх гай болохгүй л дээ.Хааяа зам бөглөрч л бухимдах байх.Харин 76н нэг болчих юм бол миний амьдралд хутгалдаад эхлэнэ.76 өөдгүй иддэг уудаг новш байж болно.

Гэхдээ тэд нарыг мэдрэл муутай нөхрөөр солих сонирхол надад лав алга.Цусаа ханадаг нөхөр хууль батлаад,орой болгон зурагтаар гарвал бүүр хэрэг алга.

Би уул нь very liberal хүн л дээ.эсэргүүцэж байгаа,цөөнх байгаа,надад үнэн зөв санагдсан зүйлийг үнэн сэтгэлээсээ дэмждэг,нервтдэг.

Харин сүүлийн үед жагсаад,өлсөөд байгаа хүмүүсийг харахаар нэг л биш.Эцсийн зорилго нь харагдаад,жүжиглэлт нь ихдээд дургүй хүрмээр.

Даяар Монгол гэж нэг мундаг эх оронч,туйлширалын туйл болсон неофашистууд.Сүртэй нэртэй.

Лаг лаг уриа лоозон дэвшүүлнэ.Хоолоо олж идэх гэж ядах гэсэн биеэ үнэлэгч хүүхэн буудалд нэг хятадтай байхад нь ороол үсийг нь  хусна.Хэл амаар доромжилно.

Би бодохдоо тэр хүүхэн лав л хятад хүнтэй унтахыг хүссэндээ унтаагүй байх.Бодвол Монгол эрчүүдээс илүү мөнгө өгдөг болохоор нь л тэр байх.

Гадаад хүнтэй суулаа,ариун цусыг завааруулаад хаячлаа л гэнэ.Нэг архичин амьтантай сууж зодуулж дарамтлуулж,тэгэж яваад мэдрэл муутай хүүхэд гаргасанаас аятайхан аваад явчих нэг гадаадтай суусан нь дээр байлгүй.

Ганц л олдох амьдрал,тэр хүний л сонголт шүү дээ.

Нэгэнт л ардчилсан улс,хуулинд нь эрх нь байхад мань хэд нь цээжээ балбаад ч яахын.

Хамгийн инээдтэй нь нэг мундаг залуу хятад юмуу солонгос хүүхэн үзжээ.

Ёооё бүүр насны юм болно,ганц  хэрэг нь бүтнэ,тэрүүгээр бахархана,зарлана.

Нөгөө биеэ үнэлээд байсан хөөрхий хүүхэн,мундаг залуу хоёрын хооронд чанарын ялгаа байна уу?!!

За за би ч нээх гэгээн цагаан амьтандаа ингээд олон юм яриад байгаа юм биш л дээ.

Би чинь бас л тэнгэрээс заяат хөх толботой хуцуул Чингэс хааны холын хамаатан тэнгэрийн амьтан л даа хэхэхэ.

Хааяа өөрийгөө анзаардаг юмаа.Үндэсний онцлог юм шиг байгаан хэхэ.

Нэг л үл тоосон,юм бүхэнийг доош нь хийсэн.Хошин шог дээр гардаг шиг бүүр нэг хөгийн амьтан ч юм шиг.

Нэг үгээр мэдэхгүй юм байхгүй чаддад юмгүй л боллоо.Сүүлийн үед бүүр ихээр анзаарч байна.Засах гэж оролдож байна.

Хэт удаан явбал хоцорно,хэт хурдалвал ослдоно.

Тийм болохоор хэмжээгээ мэдэрч хэтрэхгүй хоцорохгүй амьдарий л гэж.

                                                                   Хүндэтгэсэн Б.Мөнх-Эрдэнэ.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Munh-erdene (зочин)

Eeeee vg vseg aldaad bhiimaa.Dahij iim aldaa gargahgvi ee hahaha

zulaa (зочин)

mash ih taalagdlaa. odoonoos hemjeegee mederch amidrahaas^^
ter buudald bdag biye unelegch hussendee tegj yvaagui gedegtee harin sanaa niilehgui bna.uur hudulmuruur bayn amidarj chadahguich setgeldee sevgui unuu margashaa bolgood saihan amidarj boloh l bh baigaadaa hanaj amidarval!eniig es tootsvol busd ni sanaa niilj bna oo

X man (зочин)

Ter mundag zaluu laitai shyy xexe

StRaWBerRy

Nadad ch gesen taalagdlaa ^^

didi (зочин)

eoo yasan urt ym be?
ehlel togsgol 2iig n l unshiw~
ter zuliin gol suuldee yu bolowooo tgd?

soko (зочин)

tiim shuu
yagaad emegtei hun gadaad huntei niileheer
ingj ih surtei hundeer huleej avaad
yagaad eregtei hun gadaad huntei niileheer
mundag lag yum shig huleej avaad bdg yum
bi ch bas unendee ene zuiltei sanal ogt niildeggui yuma
ug ni adilhan l hun shdee
bugd l ter surhii humuusuudiin yariad bgaagaar
adilhan tsusaa buzarlaj bgaa l gsn ug bizdee
tegtel ene tal deer denduu ih
genderiin yalgaa gargaad bh shig sanagddag yum
ene delhiid gomo lesbi humuusiin suuhiig hurtel huleen zuvshuurch bgaa chuluut 21r zuun gdgiig sanadagch boloosoi mongolchuud mini

Луу & Мэлхий

Hehe tehde tsusa buzarlad bh ni ch hashe yumde, hun hussen hunteige suhig tsus buzarlah gevel ene horvogor duren buzartsan humus bga bha hehe

Очко (зочин)

Нэг архи уудаг, зоддог, араар тавьдаг хүнтэй сууна гэсэн чинь нөгөө нэг ороод ирэхэд цайчгүү, царайчгүү гэдэг санаанд орчлоо хэхэ.

Munuu (зочин)

Od end amia horolloo hahahaha

orgil (зочин)

bie vnelegchgvi oron baij bolohgvi shdee tiimee hehe tiimerhvv hvn bas bjiihad zvgeer niigmiin asuudliig ochuuhen ch gsn hungulnu shvvdee jishee n bie unelegchid bhgvigaas bolj huchingiin hereg ihseh geh met.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)