Жимсчидийн блог : Бодол - 1 (Хүн бол жүжигчин) data:blog.pageNameЖимсчидийн блог

Бодол - 1 (Хүн бол жүжигчин)

Амьдрал заримдаа яг л кино шиг. Тэгээд энэ кинондоо хэр үнэмшилтэй тоглож байна, тэрүүгээр бидний амьдралын үнэ цэнэ хэмжигдэнэ. Киногоо хэр  сайн найруулах нь бидний амьдралд хандах хандлага. Кинонд олон мянган дүр байдгаас ямар үед алийг нь сонгох вэ гэдэг чухал. Энэ бол авъяс юм. Харин авъяс багатай хүн бол  дүрээ муу бүтээх ба тэгснийхээ улмаас муу хүн, өөдгүй новш, адгийн амьтан гэсэн нэрийг зүүнэ. Тийм болохоор бид хэдий чинээ үнэмшилтэй тоглож чадна төдий чинээ  сэтгэл хангалуун амьдралд ойртдог байх. Сүхбаатарын талбай дээр маск, нүдний шил зүүчээд мөнгөөр жагсаж цугласнаа орилоод байгаа хүмүүсийг би лав эх оронч, бидний төлөө хөөрхий минь хаврийн хавсраганд гэж хэлэхгүй. Мөнгөгүй болчоод, гэртээ хийх юм нь олдохоо байсан эсвэл бүүр мэдрэл муутай нөхдүүд гэж бодно. Цэцгийг авчаад гоё цэцэг, гоё цэцэг гээл байвал цэцгэндээ их хайртай юм байна гэж кинон дээр харагдана, харин амьдрал дээр үнэхээр цэцгэндээ хайртай хүн бол усалж байдаг юм.  Адгийн шаарнуудын тулах цэг нь эх орон гэсэн үг бий. Тэдний авъяс муу байгаа гэсэн үг юм. Бид нар ч гэсэн хайртай хэзээ ч салахгүй гэж хэн нэгэнд хэлдэг мөртлөө тэр хүнээсээ хэзээ нэгэн цагт холдож л байдаг. Салсныхаа дараа, дараагийн найз охиндоо эсвэл залуудаа энэнээс өмнө би агуу хайртай учирч байсан гэж лав хэлэхгүй.Найз нь өвгөнт рүү ороод, архичин болсон байхад энэ миний найз гэж хэний ч өмнө хэлдэг үү, чадах уу? Амьдлал дээр найз нь байсан юм бол яагаад архичин болоход нь татаж аваагүй юм, эсвэл хамт архичин болоогүй юм?? Тийм болохоор үг гэдэг хамгийн чухал бөгөөд дүрийг үнимшилтэй болгож харагдуулдаг  маск юм.
Харин хэт их уусан үед, эсвэл амин дээр тулсан чухал асуудал тулгарсан үед ихэнх хүмүүсийн баг нь хуулагддаг нь мэдрэгддэг. Тэр үед, энэ чинь ийм хүн байсан юм уу гэж  бодох үе зөндөө гардаг. Хэн ч байхгүй эзэнгүй арал дээр ганцаараа байгаа Робинзон л харин магадгүй жүжиглэхгүй, тэгэх ч шаардлага түүнд гарахгүй байх. Яагаад гэвэл хэн ч түүнийг харахгүй.
Бидний тухайд гэвэл амьдрал өөрөө биднийг тоглохийг шаарддаг болохоор бид кинондоо тоглосоор байдаг.
Үүнийг уншиж байгаа чи харин дүрдээ хэр үнэмшилтэй тоглож байна ??? 

                                         Луу & Мэлхий Очко

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Zaya (зочин)

Goe blog bna..

StRaWBerRy

Mmmmmm.... harin tiiin yg l meregjiliin jujigchind shaardlaga tavidag shig tiim l shaardlagiig hangasan baih heregtei ym shig...

Ruler (зочин)

durdee neg l orj chadku bnadaa,manai kinonii nairuulagch ni esvel muu ymuu

Луу & Мэлхий

Киноныхоо найруулагч нь чи өөрөө болохоор жоохон үнэмшилтэй тоглохийг л хичээх хэрэгтэй байхдаа, хэхэ

Sol@ce

санаа нийлжийн, бичас тэр цуглаад жагсаад байгаа нөхдийн хэд нь яг үнэний төлөө явж байгаа бол гэж бодогдоод байдийн.

soko (зочин)

mash goy boljee

uneheer l hairtai sn nz ni bol yamar ch uyed tuundee tuslaj uruudahad ni aldaag ni uhaaruulj ugsuhud ni amjiltiig ni temdegleh yost uuniig l sn nz gdg bh gj bi bas boddog yum

uneheer negiig bodogduulhar goy zuil bichjee
tsaashid ulam ih amjilt husey~~

didi (зочин)

ene yagad neg l uls tor orj ireed bn~
MAXN and AN-n hen negen bgamuu?
bolj ogwol ulstor jagsaal geel ybchih ged bhiin...

Durlaliin Sum (зочин)

hehe agaaa bi blog-t jin orood irsiishuu~~~
Goyo yum beenooo~~
tgd bas ene bijsen yum jin uneheeer unen yumooo
meer ih yum bodogduuljina~~~

Луу & Мэлхий

Хүмүүсийн бодсон юмыг бас уншимаар л байна хэхэ

munhu (зочин)

snu hugshuun harin chi her togloj bgaa gej bodoj bna aaan arai l iluuu nogoo talruugaa hazaagaid bgaashuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)