Жимсчидийн блог : Бодол - 2 (Аз жаргал хаана байдаг вэ?) data:blog.pageNameЖимсчидийн блог

Бодол - 2 (Аз жаргал хаана байдаг вэ?)

Бид бүгдээрээ сэтгэлдээ ямар нэгэн зүйлийг хайж, хэн нэгнийг хүлээж байдаг.Хүлээсэн хайсан зүйлээ хэт томоор төсөөлж, эсвэл хэтэрхий холоос эрдэг. Тэгээд амьдралийнхаа ихэнх хугацааг хүлээсээр, хайсаар, мөрөөдсөөр өнгөрөөдөг юм шиг.  Аз жаргал, гайхамшиг гэхээр л заавал нэг алтан загасний үлгэр, Аладдиний бирд гэнэт гарч ирэх ёстой юм шиг сэтгэдэг. Харин яг үнэндээ гэвэл бид нарт өөрсдөд маань бирд эсвэл алтан загаснаас ч илүү чадвар, боломж, бололцоо байдаг юм шиг.  Гагцхүү үүн дээрээ нэмээд амьдрал бидэнд үргэлж боломж олгож байдгийг санаж түүнийгээ алдахгүй байхыг хичээх хэрэгтэй юм болов уу.
Угаасаа амьдрал гэдэг өөрөө энгийн бөгөөд бидний эргэн тойронд байгаа бүх зүйлст гайхамшиг оршиж байдаг билээ. Гол нь бид нар түүнийг анзаарч харж чаддаггүй. Үнэ цэний нь мэдэрдэггүй юм шиг. Гадны соёл, эд хөрөнгө, үнэ мөнгөнд шүтэж бусад зүйлсийг мартаад байгаа юм шиг. Хааяа зүгээр л цонхоороо хараад сууж байхад, хажуудах хүн рүүгээ хараад инээмсэглэхэд л амьдралын сайн сайхан мэдрэгддэг. Ганцаардлын зовлонг туулж үзээгүй хүн бол  хайр, гэр бүл, дотны хүмүүс, найз нөхөр гэж юу байдгийг төдийлөн сайн ойлгохгүй ээ. Өдөр бүр хайртай хүнтэйгээ уулзаж, халуун дулаанаар тэвэрч, өглөө бүр түүнийхээ царайг харж сэрэх гэдгийг,  ядарч зовсон  эсвэл баярлаж догдолсон үедээ түүнийгээ  гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцах ямар байдгийг мэдэрдэггүй. Улаанбаатарынхаа халтар, утаатай, шороотойг гайхаад л байдаг. Гэтэл бид чинь энд  л төрж өсөж хүн болж сайн сайхан, муу муухай бүхий л үеэ өнгөрөөсөн.  Эргээд очих тоолондоо сайн ч муу ч өсөж төрсөн нутагаа хараад ямар сайханыг нь ойлгодог. Харин энд шороогүй гудамж, өндөр байшин, тансаг машин, техник технологииг харж байна. Гэхдээ бид энд ямагт гадаад хүн байх болно. Бие биенийгээ ойлгож, хүндлэж,  сайхан сэтгэлээр хандаж  эрч хүч инээмсэглэлийг харамгүй бэлэглээрэй. Чамайг хайралсаных нь хариуд түүнийг бас хайрлаарай.
Эцэст нь үзэх дуртай нэгэн богино хэмжээний киног орууллаа. Нэгийг бодуулах бизээ.

">

                                             Луу & Мэлхий Очко,Мөнхөө

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
licha (зочин)

mash ih taalagdlaa...

didi (зочин)

Amiddaa bie bienee hairla humusee~
Aliw buhnee busdaas buu haramla~

Arhind orson negniigee buu shoolj inee...
Aya ter chin chinii aaw chin ch bj medne...

zia zia gh metchilen...

Apoc (зочин)

Heterhii urt bolhor unshihaas zalhu hurchle :p

Bizzy (зочин)

Heterhii urtaa??? Harin ch boginohon tegsen murtluu sanaagaa yg tag gargasan bgaan bishvv. Kino amazing

ZayaM (зочин)

Engiin bvhen aguu bdag..Muruuduh ch bas saihan shvv..ingej bj amidral utgatai zorilgotoi bolno tiim bizde..Tursun nutagt saihan l daa. gehdee vnendee l gahsraagaad bn shde..

Зочин

Az jargalii medrey gewel az jargal irne gej hvleeh bish horom bvhniig l saihnaar medreh bdag..Yamarch shaltgaangvigeer hen negniig hairlaj hvniig bayrlaj bgag harah ni hamgiin saihan jargal..tegher az jargaliig oloh tiim ch hetsvv ym bish bga biz de

ZayaM (зочин)

Tnx For your wise words...Bodol 2

First (зочин)

az jargalig medrene gdg howorhon boljdee...
amidarhig hvsehgvi bnaaaa...

bb (зочин)

tiim shuu negiig bodoh yum bichsen bna shuu...

nyamka (зочин)

sain bichsen bn
bayar hurgey
kkk
humuust negiig boduulsan bhaa yalanguya
manai zaluuchuudad

humuusee unuudur buh amidral duusah gj bga
ta nar ene l udriig hamgiin az jargaltai
unguruuh yostoi yum shg
udur buriig unguruuj bai
tsag hugatsaa ta buhniig huleehgui shu

Луу & Мэлхий

Залуу хүн мөртлөө амьдралыг хүскүү байна гэдэг ч их л тиймэрхүү сонсогдож байна шүү. Тэгтэл бид нар чинь ганц амьдаркаад байдаг

orgil (зочин)

hvn hvnee gesen setgelgvi unuugiin mongol

Луу & Мэлхий

Тэр ч тийм шүү, хүмүүсийн сэтгэл улам л хүйтэн болоод байх шиг. Бие биетэйшээ атаархаад, уралцаад, нэг нэгнээ гомдооход дэндүү харамсмаар цөөөөөөхүүүүлхнэээээ шүүдээ. Уг нь бид нар чинь Монгол хүмүүс биз дээ ...

Эдик (зочин)

BODOL-3 IIG GYALS TABIARA...LOL

soko (зочин)

thx 2oo
bodol 2 ih taalagdlaa
tsaashdiin niitleld chini ulam ih amjilt :)

nemj helehed nyamkatai sanal neg bna
hun margaashiinhaa tuluu bish
zuvhun unuudriinhuu tuluu l unuudruu harj
unuudriinhuuruu amidrah yost

alivaa zovlon gunig helj irdeggui hiisch l irdeg
margaash yamar negen yum tohioldood
ene horvoo ertunts deer ta gdg amid biye bhgui ch
boltson bhiimuu hen medlee
yamartai ch enehen amidraldaa setgel hangulaan
udur buriig zuvhun tand l zoriulsan yum shig setgej
setgel hangaluun
anidrah ni uuruu az jargal yumdaa

Луу & Мэлхий

Соко гоё хэлжээ. Тэгээд л тэрийгээ харж чаддаг л болчуул тэ

orange (зочин)

Ene huudsiig neehees avhulad genet tsochrood yag l gertee orj irj bgaa yumshig neeh goe sanagdlaa,Yag odoo bi bur ineemsegleed suuj bna.Saihan bnaa chamaig iim yum bichihed .

Луу & Мэлхий

би ч гэсэн инээж байна, чамайг инээж байгаад

orgil (зочин)

margaashaa tolowloh heregtei l dee hehe alsiin haraatai bodoltoi baih heregtei shvvdee? zowhon onoodroo bodoj amidrana gedeg utgagvi zvil.yu bilee amerikiin neg zvir tsetsen vg bilvv? amerik shig sanagdjiin.onoodriig ooriihoonroo duraaraa hvsseneeree ongorvvl gedeg bolhoos margaashiin toloo bish gj tend zaagaagvi bhaa..

Луу & Мэлхий

Энэ бол нээх тэр зорилго, төлөвлөгөөтэы холбоогүй байхаа. Зүгээр бичлэгийн гол санаа нь амьдралд жижкэн ч гэсэн олон сайхан зүйл байгаа, тэрийг нь мэдэрч өөрийгөө улам сэтгэл хангалуун байлгаасай л гэсиймөө

Nyamka (зочин)

Bgaa zuildee setgel hanahgui het shunasnaas l hun ooroo ooriigoo zovlond unagadag gdg chin l bna.

saraan (зочин)

kkk minii bodloor aztai amidral gej bdag bas jargaltai amidral gej bdag bas az jargaltai amidral bdag gej bodojiigaa 3-laaa uur urriin gesen yalgaatai bgaaz dee... Az jargaltai amidral gej bdaggvi xarin Amidral gedeg ni az jargaltai muchuudiin xelxees yum aa gej 1en suut xun xeltsen bnalee ter l vnen bxaa ...

gvenbaatar (зочин)

az jargal gej yu ve? minii huvid bid az jargalaa oorsdoo sain medehgvi l yavdag ergeed bodood bhad tuulj unguruulsun zvilvvd bvgd l aj jargal bsan yum shig sanagddag tegheer bi odoo jargaltail bna gesen vg

Мөрөөдөл (зочин)

сэтгэл сэргээсэн сайхан бичлэг байнөө

Хааяа зүгээр л цонхоороо хараад сууж байхад, хажуудах хүн рүүгээ хараад инээмсэглэхэд л амьдралын сайн сайхан мэдрэгддэг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)