Жимсчидийн блог : Бодоод байсан чинь... data:blog.pageNameЖимсчидийн блог

Бодоод байсан чинь...

Би хөгжимд их дуртай л даа, дуртайгаас хэтэрч чадахгүй юмдаа гэхдээ. Сүүлийн үед сонсоод байгаа дуунуудаа анзаараад байсан чинь дандаа л дээр үед сонсдог байсан дуунууд байхын. Уйдах ч үгүй юм.  Дээр үе гэдэг нь одоо бодох юм бол бараг 15н жил болчижээ. Сүүлийн үед цаг үеэ дагаад байгаан болов уу яасийн нэг л чанаргүй, хэтэрхий хөнгөхөн, зүгээр түр зуур мөнгө олох гээд байгаа ч юм шиг. Урлаг уул нь массыг дагуулж явах ёстой гэж сонсч байсан юм байна. Одоо массыг дагаал байгаамдаа. За энэ яахав, тэгэх ёстой л юм байлгүй.

Одоо харин богино долгионы радио станцууд буюу ФМүүдийн тухай жоохон бичмээр санагдлаа. Гэхдээ одооных биш миний жоохон байх үеийнх. Тэр үед миний хамгийн их сонсдог байсан ФМ бол 107.5 байсийн.(эгчийн нөлөө бас их бий). Хөтлөгч нар нь Ганбаяр, Ээнээ, Эдик, Төгөлдөр гээл ах нар. Хийдэг нэвтрүүлэг, явуулдаг дуунууд үнэхээр тасартсан байжээ. Уйтгарлах завгүй залуу нас, Гэртээ ганцаараа, Азтай агшин  тэгээл 5 дахь өдрийн үдээс хойш явдаг 7 хоногын хит. 107н Буянаа, Габи. Алдарт Больё оо, Болоошдээ. Чадварлаг хөтлөгч нараас гадна тэр үеийн хамтлаг, дуучид  үнэхээр гоё. Камертон, Номинталст, Ариунаа, Сараа, Никитон, Харанга, Хурд, Сүнс, Эмоушн гээл аваргууд. Яг үнэндээ тэр үед ойлгож сонсдог ч үгүй байжээ. Хос хунгийн дуулийг одоо л ямар мундагыг нь мэдэж, Санахын жаргалыг тийм утгатай байсаныг одоо л мэдэрч байна. Үнэхээр классикууд юмуу даа Монголынхоо.

Би энд зөвхөн Монголынхоо хамтлаг дуучидыг дурдлаа. За тэгээл MTV, channel V үзээл, Takethat, Boyzone, Bon Jovi, Boyz2men, Spice Girls ... Бүх юм нэг л сайхан. Дуртай дуугаа кассетэн дээр тамгагүй бичиж чадвал тэрэн шиг аз жаргал байхгүй.

Сүүлд бараг 3 4н жилийн өмнө л ФМ сонссон. Хэдэн маазарсан хөтлөгч, хайрийн хип хоп, баахан зохиолын дуу л байсан. Хайр хэрүүлийн хип хоп бол аргагүй. 4-8р ангийн хүүхдүүд сонсоно.(аягүй нарийвчлалтай хэхэ). Харин зохиолын дууг яагаад сонсоод байна?!! Би хотод төрсөн өссөн.Хамгийн хол явсан хөдөө нь Хэнтий аймаг, Аврага тосон нуур. Тийм болохоор Туул голоосоо том гол үзээгүй, Зайсан толгойгоосоо өндөр ууланд (уул биш тэр нь) гарч үзээгүй надад тэр том уул, гүнзгий нуур, мундаг хурдан морины тухай дуу ой тойнд буудаг ч үгүй. Тэгэхээр хотод нүүж ирсэн, суурьшсан хөдөөний хүмүүс тэр дууг сонсоод байнаа даа. Би хөдөөнийхөнд дургүй, үзэн ядагч биш л дээ, харин ч дэмжидэг нүүдэлийг. Угаасаа хонины хотонд залуу насаа өнгөрөөж байсанаас ганц байгаа хотодоо ирээд арай өөрөөр амьдарсан нь дээр гэж боддог. Хамгийн гол нь хотод ирээд хотжих хэрэгтэй байна л даа. Хотын соёл гээд одоо хүн болгон яриж байна. Би энд тамхиныхаа ишийг хаана ч хамаагүй нясалж, шүлсээ шал тоохгүй хаядаг. Яагаад гэвэл энэ миний улс биш, хэн нэгэн Монгол энийг цэвэрлэхгүй.

Хотод байгаа хөдөөний залуус маань яг нэг ийм сэтгэлээр хотодоо хандаад байгаа юм болов уу гэж бодогдох юм. Төрсөн нутагтаа л хайртай бусад нь бол харийн нутаг гэж ойлгоод байх шиг. Тэгээд шаналж нутагаа санасан хүмүүс хотоор дүүрэн. Эмзэг сэдэв дээр нь нөхдүүд элэг эмтэрмээр дуу хийгээл. ФМд өгөөл, баахан хүмүүс захиалж сонсоол түр ч гэсэн тайвширана. Цаана нь дуучин, ФМхэн мөнгө олоол. Тэгээд тэр дуунууд нь байнга явсаар байгаад сүүлдээ хүчээр чихэнд сууж, аманд орж уур хүргэнэ. Урлаг чинь урагшаа явж байж нийгэм нь дагадаг болохоор урлаг уран сайханы ах эгч нар маань жоохон өөр юм хийж, ФМийнхэн арай өөрөөр сэтгэж залуусыгаа хөгжүүлэхгүй бол. Хөгжим хүнд аягүй нөлөөлдөг байх. Угаасаа англи хэлний дараа орох хэл биддээ?? хэхэ.

Залуус маань цэвэрхэн хувцасладаг, биенээс нь элдэв юм үнэртэхгүй, байрны буланд шээдэггүй, ойр зуурын харицааны соёлтой болжийж хотоо хөгжүүлий гэж ярих ёстой байхаа. Хот гэдэг чинь хүмүүсийн нэгдэл, харилтцан хүндэтгэл шүү дээ. За за бүүр хадуурлаа ямар ч байсан соёлтой сайхан хот болоход урлаг чухал, урлагыг дамжуулагч ФМ чухал. ФМ харин тэрүүгээрээ урлаг, жинхэнэ хөгжмийг цацаачээ л гэж. Ямар сайндаа манай хэлд орж байгаа хамаатны дүү Гоёлоо өмссөн ээж минь гунхаж явсан нь саяхан гээд дуулаад байхын. Уул нь ээж нь бараг дээл өмсч байгаагүй хүүхэд л дээ. Тэр нь ч яахав тэр дууны утга ямар аймаар вэ. Үүний хажууд миний 10 хүрээгүй байхадаа Аяа миний 18н нааас гээд орилоод явж байсан ч юу ч биш байгаа биздээ хэхэхэ.

За за энэ бичлэгийг дуусгая. Бодолд орсоноо замбараатай бичих гэж хичээлээ, сэтгэл санаа ч тавгүй байсаныг хэлэхүү. Ямар ч байсан дахиж ийм юм тавихгүйг хичээнээ.

                                                Луу & Мэлхий Б.Мөнх-Эрдэнэ

start=-12 , cViewSize=50 , cPageCount=1

38 сэтгэгдэл:

null
StRaWBerRy

Гоё бичиж ээ хэхэ
Дахиж ийм юм тавихыг хичээгээрэй кк

Durlaliin Sum (зочин)

ohhh~~huduuniihun gsn jin sanaa niiljiina...
aimar heterhii buduuleg humuus tei.Zuger l anzaarad bhd aimar zavaan teged taarsan gazar bolgonoo hogoo hayj durtai gazaraa bie zasaj haragddag~~teged bas haritsaanii soyl ogthonch bgui..medkue nadad lav taalagdadgui..sanaa ch niildeggui..Minii huvid hogoo hussen gazaraa haydaggui..hogiin sav taaraldahgui bol tsunhende hiij avch yvj bgd l hogiin sav taarval haychihdag hun bolgond iim eh ornoo gesen setgel bgasai gj bodjiino~~Hun bolgonig harj bhd eh ornoo muulad l hogtoi zavaan gj bga haragddag..gehde ene hog uuruu bie bolchihdoggui,..bidnii l haysan hog shudee..tiim bolohor hogoo hayku hun bur dor burnee uhamsarlaval eh oron maani joohon ch gsn ungulug haragdah bolov uu gj bodoj bna~~heheh erduu l minii bodol~~hun bolgond taalagdah albagui....tiimuu??

Луу & Мэлхий

Хэнд ч таалагдах албагүй ээ, хааяа бүүр өөртөө
таалагдахгүй үе хүртэл байхад хэхэ

Очко (зочин)

Мөнхөөтэй санад нэг зуун хувь нийлжийнэ. Хүн хаанаас ирсэн, хэн ч байж болно. Гэхдээ хаана байгаа гэдгээ сайн ойлгох хэрэгтэй юм шиг. Хотод байгаа бол хотын хүн шиг бай, хөдөө байгаа бол хөдөөний хүн шиг бай. Яагаад гэвэл энэ хотод чинь чамаас гадна нэг сая хүний эрх ашиг гэж юм бий. Шүлсээ хаяж, зүлгэн дээр гишгэж, бие зассанаараа тэр олон зуун мянган хүний амьдрах орчинг эвдэж, наад зах нь л гэхэд эрүүл байх эрхийг нь огтхон ч хүндлэлгүйгээр заналхйилж байга шүүдээ. Ингэхгүй байвал ядаж л тэр хөдөөний хүн ч гэсэн бага ч гэсэн эрүүл амьдрана шүүдээ. Ийм жижиг юмнаас л эх орон чинь эхлэнэ шүүдээ эх орон, нутаг усаа дуулаад байдаг хүндэт Монголын Үнэртэй Салхинуудаа??
Бас дээрээс нь хамгийн номер нэг, олон хүнд үлгэр дууриалал болж байдаг ханхүү ч гэлүү хэн ч гэлээ УИХ ороод хэдхэн хүний санал авдаг нөхөр нь бүгдийг Монгол гэрт амьдарч, мал хариулж, дээл өмсөхийг шаардана. Тэрийг нь ойлгохгүй хүн бол харанхуй бүдүүлэг, эх түүх соёлоо мэдэдгүй азгүй амьтан гэж хэлүүлнэ. Хүмүүс бүгдээрээ хувьсгалаас өмнөх үеийн дундад зуун шигээ тэгэж амьдарвал манай улсын жинхэнэ хөгжлийн гарц нь тэр болох юм гэнэ. Тэгвэл яагаад хөгжингүй орнуудын хүмүүс бүгдээрээ тариа ногоо тариад, үндэсний хувцас гэж шуудай шиг юмаа өмсөөд, тосгондоо бүгдээрээ амьларч улсаа хөгжүүлээгүй юм?? Тэрийг чинь төрийн бодлогоор зохицуулах байх л даа, заза тэгээд дуулаачийн анги төгссөн хүний үгээр үг хийж бухимдаад ч яахавдээ. Хотын хүмүүс, хотын соёл, хотын хамтын ухамсараа гэж ...

didi (зочин)

ghdee shuud hotjino gj bhgui shdee~ anh solongost ireed shuud endhiin soyold suraltsagui shdee...

ghdee 2 3 sar ongorool gerlen dohion 10 garan min huleej... gudamjind hog hayj chadhagui burij ybsaar bgad gertee irdeg shdee... ene chin end bgaa soyoltoi humuusin duraigaal soyold suraltsaj bgaa hereg... tgheer UB-n zaluuchuud bas iim bwal ter hodooniihon gj nerlegdeed bga nohduud ch gsn ingeel suraltsana shdee...

aliwaa buruug busdaas bish ooroosoo haih heregtei ym shigee...tgwel iluu hurdan oldono

Луу & Мэлхий

Зөв зөв, уул нь би наад санааг чинь хэлэх гээл.
Хотжих хэрэгтэй байна, тэрэнд нь ФМ, урлаг соёлынхон
нөлөөлөх ёстой юм болов уу л гэж.

HERO

аан за тиймүү

ogoolii

ер нь зохиогдож байгаа дуунуудыг бодоод байхад цаад өнгө аяс нь унжгар талдаа байгаа санагддаг. уг нь баяр баясгаланг бүтээнэ гэдэг хэцүү байх л учиртай. тийм бүтээл л манай нийгэмд хэрэгтэй баймаар. гунигийг дууллаа гэхэд цаад өнгө аяс нь өөдрөг байх ёстой бас болгож болно. үүнийг л уран бүтээлч хүн мэдэрдэг байх нь, ухааных нь цараас хамаардаг бизээ . хичнээн сайн бүтээл байгаад уйтгар гунигийг л гол болгосон байвал хэнд ч хэрэггүй хог мөнөөсөө мөн тул нулимаад л хаяхад болно. бидэнд өчнөөн сайн сайхан зүйл байж л байгаа . олж харах нь л бэрх байж мэднэ. энэ л зүтгэл хэрэгтэй ...гэх мэт .....луумэлхий сайн уу блогоор зочилсонд талархья

Луу & Мэлхий

Баяр баясгалантай эсвэл уйтгар гунигийн байх эсэх нь бол нээх чухал биш байх л даа. Зүгээр урлаг урагшаагаа л ахиж байх хэрэгтэй байх л даа. Ард түмнээ араасаа дагуулаад.

Очко (зочин)

Би лав тэхдээ жавхлан баясгаланг шүтдийнм л даа.Агуу л даа. түүнийг баргийн хүн ойлгож сонсохгүйлдээ хэхэ

Munhuu (зочин)

Tegvel medeej Versace,George Armani sonsdog l bizdee Ochko whahaha

ogoolii (зочин)

уйтгар гуниг хүнийг сайн зүйл рүү хөтлөнө гэж үү

Bizzy (зочин)

Ymiig ali talaas ni harahaas shaltgaalj uitgar gunig gedeg ym medregdeh baih l daa. Fusioniig sonsood bi aygvi gunigladiishd. Tegsen murtluu Camertonii deer veiin duunuudiig sonsood shuud setgel sergedeg

licha (зочин)

bas yag ch gants ch huduuniih gehguimaa. hotiin zaluuchuud ch gesen zarim ni soyol muutaishdee.neg l ih yaridag l humuus bdag bolohoos.huduuniihen harin orchindoo zohitsoh l hereg garana.hotiin zaluus bid nar l ted nart ulger duurial bolnoshdee. hervee hotod hogiin sav ni elbeg olniig urialsangesen sambar enter bdag bol humuus bas joohon oilgolttoi l boloh bh .

Луу & Мэлхий

Тэхх. Тэхдээ бол ер нь ерөөсөө хотын хүн, эсвэл хөдөөний хүн энтэр гэж ялгаагүй л дээ. Зүгээр зохиолын дууны тухай л бодолоо бичсэн хэрэг. Түүнээс хотын хүмүүс хөдөөний хүмүүс гээд ялгаа гарахгүй. Харин тухайн хувь хүний ухамсар нь тэр хүнийг тодорхойлох байх.

Layla (зочин)

dajgui yum.ymar sonin yum bodogduulsan duunuud we.baingiin zochin bainaa

Undriga (зочин)

Тэр хөдөөнийхөн хотод ирсийм бол хотжих хэрэгтэй гэдэгтэй стоооооооо санал нэг байна.

Эдик (зочин)

KK MANI CHINI TEGEHED NELEEN YABJIIJ BILEE KK

Jinguudel (зочин)

ugaasaa tsev tseverhen gazarluu hun hezee ch yum haydaggvi shuu dee bohir gazar luu haydagiin hot maani tseverhen bsan bol hench hogoo hayahgvi l bhdaa hun hunii UHAMSAR shdee hotdoo hog haydaggvi hayj vzeegvi hun lav hovorhon l oldoh bhdaa. hotod maani hiisch bgaa buh hogiig haraad chi huduuniihun haysan gej boddiin muu? arai l tuulshiraad bgaan bish uu? tanai duu chini goyoloo umsssun eej gej duulj bgaa ni lag l bna shdee hip hopoor ugleed unuuh ih haraalaar ni duulsan bol hetsuu bh bjdee. urlag ni hugjuud ard tumenee daguulna gedegtei chini sanaa niilj bna. Minii bodol hun hun uuriin mederhuitee yumiig uur uuruur huleej awdag shuudee 1 kino uzeed chi ineej bhad nuguuh chini uilj bh jisheenii gehleer hun uurtuu taalagdsan yumaa sonsood yvsan ni deer yum bish uu? za za baahan demiirchihlee

Jinguudel (зочин)

Ochko chi huduunii hun bhgvi bolchihwol hugjinu geed bgaa yum uu? Manai uls hugjil muutaidaa huduuniihnii amidral tiim bgaam shdee iiim urgun gazar nutagtai yum bj 1hen hottoi tiim bj Darhan Erdenetiig huduuniihun gedeg bizdee? tegvel Manai uls chini bitvv huduu bolj taach bgaa bizdee? hotiin haygtai huduuniihun 1say hunii diilenh ni bhdaa barag. huduud l gehed gar utas 4, 5 jiliin umnu l baridag bolson ehleed huduuguu hugjuulchihvel deer yum shig sanagdahiin. UB-d hed alhaad l hogiin sav bdag bol hun hezee ch hogoo gazar shidehgvi l bhdaa.

Очко (зочин)

Зөв зөв, жингүүдэлтэй санал нэг байна. Гэхдээ нөгөө талаас хот нь хогтой байлаа ч гэсэн хүмүүс ухамсараараа хог хаяхаа больчуул за болий ядаж шүлсээ хаяхаа больчуул болышдээ. Хогийн сав байхгүй байлаа ч гэсэн заавал өөрийхөө явжаагаа зам дээрээ хогоо чулуудах шаардлага ч бас байхгүй шд, угаасаа жижкээн хот юм чинт очих газар хүртлээ хэдхэн минут кармаандаа хийгээл явжийж болышдээ. Бас хамгийн чухал юм гэвэл яг энэ бичлэгээ сайн уншуул ерөөсөө хот, хөдөөний улсууд гэж ялгаагүй. Зүгээр урлаг масс-г араасаа дагуулаад явах ёстой, тэрэнд нь зохиолын дуу ч бас хувь нэмрээ оруулах хэрэгтэй юм болуу гэсэн байшд. ХЭХЭ

Мөнхөө (зочин)

За уучлаарай залуусаа би нэг тайлбар хийхгүй бол.
Би энэ Бодоод байсан чинь гэдэг бичлэгийг бичсэн юмаа.
Би энэнд хот хөдөөг ялгаад, хөдөө бол муухай гэх санаа огт байсангүй ээ. Гэхдээ зүгээр хэн ч хараад мэдрэх зүйл нь
амьдралын хэмнэл. Хот хөдөө бол тэс өөршдээ. Яах ч арга байхгүй. Жишээ нь би хөдөө очоод уурганд дээгүүр харайгаад хурдан морийг нь бариад хонинд яваад, бүтэнсайны өглөө үд
болтол унтуул ад үзэгдээд ташуурдуулаад хөөгдөнө биздээ.
Усыг нь уувал ёсыг дага гэдэг байхаа. Би хөдөө гарвал тэр нутаг, аймагийн жишигээр амьдрана. Адуундаа явж байхдаа ямар дуугаа дуулах чинь чиний хэрэг, яагаад гэвэл хэнд ч гай болохгүй. Хотоор дуулаад явбал наанадаж муухай харна, эвгүйтвэл цагдаа ирнэ. Өрөвдсөн нь зоос шиднэ. Чи хүмүүсийн амгалан тайванг алдуулж байна. Тийм болохоор энэ хот хөдөө гэдэг үгэндээ биш харин хаана хэзээ ямар байх ёстой вэ гэдэгт л учир байна. Чамайг хэн ч хөдөө мал малла гээд буу тулгаагүй. Хамаагүй мал хөрөнгөө зараад хотод ирж болно. Ирээд харин ёсыг нь дага хотын иргэн байж чад. Би мал дээр гарах болвол бас очих нутагтаа тэнцэхээр болчоод явна. Бас хог, хогийн савны тухай ярисан байна. Хогийн сав байхгүй болохоор аргагүйн эрхэнд хог хаядаг гэх гээд байна уу? Хог хаяхад хогийн сав түй ч хамаагүй. Чамд хэн ч гарт чинь хог бариулаагүй, чиний идсэн уусаны л цаас сав биздээ. Гэдэс чинь базлаад, шээс чинь хүрээд байвал чи 00 олдохгүй байна гээд шууд гудамжинд ялгадасаа гаргах уу? тэвчдэг л биздээ?? Тэгэхээр ухамсарын л асуудал. Тэр ухамсарт урлаг нөлөөлөх баих гэж бодоол бичсэн. Та бүхэн нэг өгүүлбэр дээр л анхаарлаа хандуулаад байна. Дахиж уншиж тус болно уу. Баярлалаа

OdStaR (зочин)

hi hvvhdvvdee. chuham yund bnaa gewel hugjimiig haana bhdaa setgel sanaa ymarhuu bhdaa sonsohoos shaltgaalah yum bishvv? hehe mori unchihaad hip hop vgleed ywj bwal bas l sonin bna shdee vgvi yum uu? bas tsagaan saraar hair duulj boldoggvie hip hop ch bas duulj boldoggvie uu neerei rock duulj bolohiin bna shdee aaaa vgvi yum bnaa deer ni ydaj bhad Mongolchuud maani bayar yosloloor duunii dugaraa ntr geed l bdag shdee ter bolgond ni hip hip rap vgleed rockoor orilood bwal zohimjgvi yum bish vv? tursun udur, honhnii bayariin vdeshleg, geed 1 gazar tsuglaad nvser ayand bvjigleed rapee vgleed ywwal goy shdee hehe. ayandaa zohioliin duu uusch alga bolno zaluuchuudiin uye irj bgaa bolohoor tiim vv ain? shvlsnii tal deer gewel medehgvi yumaa yostoi teriigee hodoodondoo haysan deer bhdaa.busdda uwchin taraahgvi hehe uuruu uuriinhuu yumiig zaligaad uwchintei bol ter ni hvndereed vhchihne gej bhgvi blgvi dee hehe. ter deer huduunii zaluus gej ih durdajee ingej bolohgvie sain bodood vzdee hvn bolgon adil bish shvvdee huduuniihun bas 1 uhamsartai bna gej bhgvi shdee. huduud ch bas 00-n uruu gej bdii shdee hehe terendee sheehgvi gadaa sheeseer bgaad surchihaagvi l bol hehe

OdStaR (зочин)

durlaliin sum gene vv chi bolij vzdee huduuniihun bvdvvleg tee sonin sanagdchihlaa chamaig huduu tuurchuud ailaas zam asuuhad zamiig chini zaagaad hool hiij uguud aaruul urum uguud honochihood ywahgvi yu oroi bolchij gej asuugaad vdej uguh hvmvvs chini huduuniihun shvv gedegiig sana huduuniihnii talaar medehgvi bj meddeg yum shig burahiiin bolij vz za hemjeendee amaa neej bai. (bi huwiiiin huduuniiihniiig) yrij bna za sum bagiihniig ni bi ymariig medehgvi ted nar l tiim bdiin baaz

Луу & Мэлхий

Заза хөгжмийн тухай бичсэн бичлэг ингээд өргөн хүрээг хамардаг байжээ. Уг нь хөгжмийн л тухай шүүдээ хэхэ. хөгжим

orgil (зочин)

kimpogiihon hotod orj ireed soyoltoi bn shoo xaxa xotod orj irsneer n ih ym oorchlogdjiina l daa bi ch gsn huduunuus irsen hamaa namaagvi shvls hog hayj, uuj idej, tanhair ch, hereldej, buur undaanii mashin segschij zoosiin awj l yawlaa..xaxaxa odoo tged hotod irsen chin blog neej duu ay zohiodog bolohnee??? zaza toglosiin sanal neg bn~~huduugiihun bolowson bnshvv hotiihon ch gsn yalgaagvi ;D

Луу & Мэлхий

яаая Оргил аймар хотжсон байшд хэхэ

Мөнхөө (зочин)

хот ба хөдөө ч юмуу. Ялгаа гэсэн сэдвээр нэг юм бичкү
бол болохгүй юм шиг байнаа Очко??
Энэ бүүр чат боллоо хэхэхэ

Ochko (зочин)

tegul tsai ch ugui, tsarai ch uguiger neg yum hiyaa hehe

so what? (зочин)

setgegdelud ni bichlegiinhe utgig oilgogvi ym bishu
ter hudu aarul tarag ugdug l ym bgaz,hotod oligtoi
bie e avch yvach.saihan setgel muhai setgelde bish
hotoo l saihan bailga gd bgan bishv

Луу & Мэлхий

So shat? chi shu, bayrla. eoe hehe. oilgoj ugsund bayrla hehe.

Gatherer (зочин)

za za oilgoloo hotiihon soyoltoi huduuniihun buduuleg hehe. huduuniihuntei haritsahiig ch husehgui bna. bugd alga boloosoi zohioliin duutaigaa nadtai sanal neg bizdeee?????

Gorgeous

ugui tehdee nadad bol uidsan ued maazrah ni goyshd fm.iig er ni ihenhdee hiih yumgui uidsan humuus l sonsdog shdee tegj sonsogchdoo tatahgui bol bas emzegleh l bh l daa

Hahaha (зочин)

Za svvldee ajilgvi hvn gm sonsdog bolchloo haha

egg (зочин)

үнэн л юм бичсэн байна.

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

за энэ дашрамд энэ хөдөөнийхөндөө хандаа үг хэлий... хотжижхоочдээ. жорлонд хүртэл суугаад баачач чадахгүйн та хэд минь. арай ч дээ айн...

nomin (зочин)

haha 1angidaa baby one moretime iig sonsgolooroo duulj bjdee hahahah.....................?!

~Zealot~ (зочин)

Нэгт юунд ч санаа бүү зов
Хоёрт амидрал тэр чигээррээ Шоу
Гуравт замаасай хазаалгүй яв
1-2-3-4
Алба байгүй би дуйрайх хэн нэгнийг
Хараал ид чиний хэлсэн тэр үгийг
Харшилний цаана нүд чинь тольд чин
Харшил хөдөлгөж байж алуулав чи
Даруухан гэж элэг барина чи бас таануус
Дайний хажуугаар дайжин хийгээд ПИЗДАА минь
Тууширдаг гөсөрдөг дольгондог гөлөгнөдөг туулай шиг аймхай байж араар минь бүү муул
Тулуул би тулсан шиг айн гэж байхгүй
Туранхай гээд элэг барина гэж FUCK YOU

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)