Жимсчидийн блог : Үзэн ядалт VS Уучлал data:blog.pageNameЖимсчидийн блог

Үзэн ядалт VS Уучлал

Хүний сэтгэл санаа гэж хамгийн хийсвэр зүйл юм шиг.Үзэн ядалт гэдэг юм өчүүхэн зүйлээс эхэлдэг мөртлөө үр дагавар нь аймшигтай.

Өчигдөрхөн ямар хайртайгаа гайхаал, тэр л хүн байхгүй бол амьд явах арга алга гэнэ. Өнөөдөр салчижээ. Сая л хайрлаал түүнийхээ төлөө халаасаа гөвж байсанаа мартаад хамаг байдаг хараалаа барна. Ямар тэнэг байсанаа гайхана. 5н тэрбум дундаас ганц байсан чөтгөр шуламтай таарсан өөрийгөө зүхэнэ. Өөрөө яасанаа мартаад нөгөө амьтаныг  л үзэн ядна.

Энэ бол зүгээр эрэгтэй эмэгтэй хүний хайран дээр авсан жишээ. Ихэнх хүнд л тохиолддог байх. Үнэндээ үзэн ядалт өнөөдөр л байх ёстой. Түр зуурын мэдрэмж. Уул нь огт байдаггүй байсан бол сайхан. Урт удаанаар хэн нэгнийг үзэн ядна гэдэг өөрийгөө үхэхэд идэвхтэй бэлдэж байна л гэсэн үг. Би тэгэж боддийн. Яаж ч бодсон ямар ч хэрэггүй биздээ. Хайран эд эс. Чиний дургүйг хүргэжээ, гомдоожээ, амьдралд чинь муухай том толбо үлдээж. Чамаас уучлалт гуйсангүй, чамд ямар гай тарьсанаа мэдрэх ч үгүй явна...

Чи л уучилчаачдээ, ингэж зовж байхаар. Хэцүү л дээ уучилах. Тэгвэл мартчуул яасийн?? Хэцүү тээ бас. Гэхдээ дасгал хийгээд байвал биеийн тамир хийж биеэ хөгжүүлэхээс амархан гэсэн.

Нэг ч юмуу, хэсэг бүлэг нохойг үзэн ядаж өөрийгөө нохойны хэмжээнд аваачих шаардлага байна уу??  Харин уучилаад мартаад сурчих юм бол өнгөрсөнөө бодоод инээд чинь хүрнэ, өөдгүйчүүлээс шат дээгүүрээ мэдрэнэ. Амьдралд сэтгэл хангалуун, толгой ч өвдөхгүй. Ер нь тэгээд уурлах бухимдах, хов жив чинь хүндрээд үзэн ядалт болдог байх. Юуг ч үзэн ядаж болно. Амьдрал, бурхан, цаг агаар, олон ангит кино, хогийн хамтлаг дуучидыг...

Энэ дундаас хамгийн онцгүй нь хүн хүнээ үзэн ядах. Хэнд ч хэрэггүй, үр дүнд  олигтой гэрэл гэгээтэй зүйл хэзээ ч гарахгүй үзэн ядалт.

Нэг зүйлийг л марталгүй санаад авчих. Бүх зүйл түр зуурынх. Жаргал зовлон, утгагүй санагдах амьдрал, азгүй дурлал... Нэг мэдхэд л ард нь гарна. Амьтан болгон ууртай. Чи харин хүн юм чинь хөл гараараа биш, харсан сонссоноо удирдлаггүй цацдаг амаараа биш. Азаар бусдаас өөр олдсон тархиараа сэтгэж асуудлын ард гардаг чадвартай болчуул тээ???

Би саяханаас ойлгоод идэвхтэй дасгал хийж байгаа. Юм болгоныг уучилж, мартдаг гэгээн амьтан бишээ. Уучилж өршөөдөггүй юмаа гэхэд мартаж чаддаг болмоор байна.хэхэхэ. За энэ бичлэгийг Соломон хааны нэг домогоор дуусгая.

Соломон хаанд хуруунаасаа салгадаггүй нэг бөгж байж л дээ. Дээр нь " Бүх зүйл түр зуурийнх " бичиг сийлээстэй. Нэг удаа уурандаа тэсэхээ болиод бөгжөө хуруунаасаа мултлаад шидтэл бөгжний дотор талд бас бичиг байна гэнэ. Аваад унштал " Энэ ч гэсэн түр зуурынх " гэсэн байжээ. Сэтгэл хангалуун бөгжөө буцааж зүүсэн гэнэлээ...

                                                                  Луу & Мэлхий Б.Мөнх-Эрдэнэ

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
licha (зочин)

hervee uneheer hairtai hun chin bol hichneen uzen yadaj bsanch hair yamagt uzen yadaltiig diilen garch bdag yum shig sanagddag.medeej huniig uuchilj urshuunu gedeg saihan zuil l dee...gehdee hun bolgon hen negniig uzen yadsaar l bdag.magadgui ene ni zarim hund sain ur dun avchirch boloh l yen.

bvjin (зочин)

nere tim shv bi ng hvnd mash ih hairta bsn mutlu odo yagad ch ym vzen ydaad bdiin vzen ydulhar ym hisen bolhor n uuchilj chaddgv bas martj chaddgv iin uuchilalt zundu guisanlda ghdel zewv hvreed bdiin. nere chinii bichsniig unshad terniig uchilhar shidle shal demii ed esee vhvvleed aahawde timee.bi vzen ydsn hewere bla ingeed yu ch uurchlugdhgvshd...

Очко (зочин)

Хамгийн агуу ялалт бол уучлалт юм.

duugii (зочин)

ymar ih zan unertsen blog we ene chin

duugii (зочин)

ymar ih zan unertsen blog we ene chin

duugii (зочин)

ymar ih zan unertsen blog we ene chin

Луу & Мэлхий

хэхэ их зан үнэртэнэ гэхээрээ яадын бол

Үүлхэн (зочин)

САнал нэг бнаа...Муу бүхнийг УУчилж,мартаж сурна гэдэг том ололтуудын нэг юм болов уу.Харин сайхан зүйлсийг хэзээ ч мартагдахааргүй тархиндаа сэйв хийх хэрэгтэй...

Луу & Мэлхий

тийм шүү, тэр сайхан сайхан дурсамж ч амьдралын бас л чимэглэнэ шүүдээ тэгээд

Мөнхөө (зочин)

Муу л үнэрч байнадаа Дуугий.Уул нь оронгуут эелдэг
зан ханхийх ёстойдоо хэхэхэ

Minava (зочин)

Bi er n ih amar hun yum do trhen uyede uhchkel uzen yadah n holgu boldishd,tl udk uzen yadaha bolijino.ghde ch hze ch martadgu ymr uhan sanaga arjij hayaltai bishdo bi ymr robot bish kiki suld n bodohor ined hurmer ch blh uye bi sho bi lav hijnen ch durgu bsn hunig hunig tgj uzen yadaj etr jddgumo kiki goyo shd

orgil (зочин)

durgvi hvrgesen zvil hiigeed zogsohgvi vrgeljlvvleed baiwal ter bolgond n uuchlaad martaad baih heregtei yu? lol

Очко (зочин)

байнга гай болоод байвал ч хэцүү юм даа тэ бас

Durlaliiin Sum (зочин)

hehe~~nadaa zoriulsiiim shig sanagdlaaa...bi yag tanii bijsen shig hun l deee...neg uurlaval aimar udaaan martdaggui bodoood l uurlaad l yvaad bdg aimar sonin...tgd uurlahaa bolimor bsn ch uur hured l.....
gehdee odooonooos ygd ch yum neeeh udaaan hugatsagar uurlahaa bolichihson bnleee kk~~ter aimar ih hairtaiginh bhaa..umnu ni bol neeeh ih hairt bish bsn bolod l uurlad l muuhai zan gargad bdg bsiim shig bnlee..Teheer hair gdg meer aguu yum shigee kk~~

StRaWBerRy

Bi heniig ch uzen yddaggui gevel itgeh bolvuu? kk
Baij bolomgui zuil hiisen ter huniig ch hurtel uzen yddaggui..... Bas oilgodog uuchildag gevel uuriiguuu duviiilugsun hereg boldog ym boluu?
Gehdee anhnaasaa iim bgaagui ee ....

Hun hashirjiij uuriin biyer amsaj baij l oilgoj surch avdag
Huneer uzen yduulj haraalguulj zuhuulj yvahiig huseh hen baihavdee ... uuruu husdeggui shigee uuruu bas huniig bitgii tegee~~~ gej bodoh heregtei :P

Мөнхөө (зочин)

Харин тийн

Ицми (зочин)

үннннэн

egg (зочин)

ойлголөөөө гоё бичсэн байна.

saraan (зочин)

vzen yadalt gedeg ugiig ugiin sangaasaa xasaad xaychixoo...
Amidral xuniig uuriin zarchimaaraa xumuujuuldeg... Bvx yumiig olon talaas ni xarval bas ch tiim amar zuil bish yum l daa...
Xen negnteigee xereldeed ylagdsan ter neg xun ni ylsaniigaa vzen yadaj bolon en bol ineedtei ... Xarin kino ni deer gardagch zarim hunii amidarld toxiolddog zuil gej bna jishee ni dotnii xuniig cin xen negen xertsgiigeer xunuujee Gexdee ta ter huniig tanin geed bo... en bol ineedtei bish gej bodoj bna...

anar (зочин)

uzen yadalt gj ta nar medhiimu yug uzen yadalltai anduurna we hen negniig uzen ydj bgaa hunii setgel ruu ongiij neg uzsen uu uuchlal gdg helj bichih shig tiim amar gj uu hen ch uunig oilghgui hen negend tohiosn zowlon hoorondo adil yum shig bolowch tsaad huniihee setgeld tusch bgaagarai oor l do ene horwoogiin hamgiin aiamr zuil bol hen ch chmg oilghgui bh bddiim bn lee uzen ydalt zgeer ch neg uusdggui asar ih itgel setgeliig ewden gj uusdeg olon udaagiin gomdoliig zurhend hurimtluulj bj uusdeg yumaa. emgtei hun bolj toron amidrah ene horwoogiin hamgiin ih ui gashuu yum shigee emgtei hun l hamgaas ih zowj shanlj bdg ted chin ih emzeg uyhan sul doroi bdg yum shde tsagtaa ted sain shn husel moroodltei hen ch hurch ul chdam tiim aguu setgeliin nandin.... helehed ch ug ul hureltsem tiim shn horwoo delhiin gaihamshig bdg getel tedniig ewdej hemhelj ochuuhen negn bolgj ter shn setgeliig ni uzen yadaltaar duurgj bgaa zuil ni amidraliin nugachaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)