Жимсчидийн блог : Заяаны хань??? data:blog.pageNameЖимсчидийн блог

Заяаны хань???

Заяаны хань гэж юу вэ??? Нөхөр,хар хүн, эхнэр, авгай, тогооны хүн...

Нэг насыг хамтдаа барах хүн чинь ямар байх ёстой вэ?

Бидний хэдэн нөхөд энэ талаар гэнэт гэнэт хүчтэй маргадаг юмаа. Би эмэгтэй хүмүүсийн өмнөөс бичиж чадахгүй болохоор эрчүүдийн бодлийг бичих гээд үзье.

Ерөнхийдөө сайхан хүүхэн байх ёстой юм шиг байгаан.Хоол сайн хийдэг, гэрээ цэвэрлэдэг, хүүхдээ сайн өсгөдөг байх ёстой юм байна л даа. Тэгээд ээж аавд нь таалагддаг. Ирэхэд нь хоол цай хийгээд гүйдэг. Ар тал сайн даадаг, гэртээ намбайгаад сууж байдаг цэвэр ичимтгий Монгол бүсгүй...

Би ийм ярианд байнга эсрэг дүр л дээ.Миний яриа ихэнхдээ буруутна. Эхнэр авч үзсэн биш буруу зөрүү зүтгэдэг л байх. За одоо миний заяаны хань ямар байх ёстой вэ? Царай зүс нь нээх чухал бишээ ( харна л даа бас хахаха) хамгийн чухал зүйл нь надад итгэдэг, ойлгодог, өөрийн гэсэн бодолтой, асуудал үүсэхэд цуг шийдэж чаддаг тийм л бүсгүй. Бас жоохон хошин шогийн мэдрэмжтэй байвал зүгээр байхаа.хэхэ. Онигоо ярисан чинь тэгээд яасан? дуусцана уу? ямар утгатай юм? гэсэн асуултууд ирээд байвал онцгүй юмдаа.хэхэ.

Хоол хийж чаддаг үгүй нь түй ч хамаагүй. Өндөг шарж чадахгүй байсан ч хамаагүй ээ хэхэ. Хоол унд, гэр цэвэрлэх энэ тэр бол асуудал биш байхаа. Эр ч бай эм ч бай амиа авч явах чадвартай холбоотой асуудлууд юм бишүү? Миний ойр хавьд байдаг хүмүүсийн амьдралаас санаанд ордогоо бичье. Эхнэр нь тогоочоос илүү хоол хийнэ, ямар ч  цэвэрлэгчийг бут цохино, нөхөртөө учиргүй хайртай, хүүхэдээ хагарах гэж байгаа савангийн хөөс шиг энхрийлнэ. Даанч нөхөрөө ойлгохгүй.

Өдөржингөө ядартлаа ажиллаад ирнэ. Хоол бэлэн, оймсыг нь тайлаад угаана. Тэгсэн мөртлөө ажил дээр нь ямар асуудал байгааг сонирхохгүй, яриад ч ойлгохгүй. Стресстсэн нөхөр найзуудтайгаа уулзаж, биллъярд цохингоо ганц 2 грушик пиво уухаар шийднэ. Эхнэр араас нь зогсоо зайгүй утасдаж хаана байгааг нь хэнтэй байгааг нь зогсоо зайгүй байцаана. Хэлчих юм бол араас хүрээд ирнэ. Тийм болохоор утасаа унтраана, худлаа хэлнэ. Уурандаа ганц 2 пиво нь 1 шил архи болж хувирна. Цаашаа хэд ч болж үржиж магадгүй. Гэртээ ирээд архины халуун дээрээ эхнэртээ уураа гаргана. Бөөн хэрүүл. Маргааш өглөө нь гэмшил болсон өрөвдмөөр царай. Эхнэрээ мундаг сайн хүн, халамжтай, ухаантайд итгэнэ. Харин амьдрал нь  яагаад нэг л болж өгөхгүй байгааг гайхна. Чин сэтгэлээсээ ярилцаж чадахгүй. Ярилцаад ч ойлгохгүй. Салж бас чадахгүй, хүүхэд хоолон дээр тогтсон амьдрал. Учираа олохгүй, болохгүй бүтэхгүйд дасан зохицсон хэрүүл уруултай амьдрал.

Ямар аз жаргалгүй вэ?

Энэ зөвхөн миний мэдэх л жишээ.  Та 25н настай гэж бодох юм бол дор хаяж 40 жил хамт амьдрах хүнээ сонгох гээд байнаа даа. Мэдээж болохгүй бүтэхгүй бол салж сарниж болно. Гэхдээ тийм амар зүйл ч биш байхаа.

Эхнэр, нөхөрөө зөв сонгож аз жаргалтай амьдарцгаая залуусаа.

Цай ч үгүй царай ч үгүй бол хэцүү шүү дээ.хэхэхэ

                                                     Луу & Мэлхий  Б.Мөнх-Эрдэнэ

start=4 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 54-с 5-54 харуулж байна

null
Очко (зочин)

Бүжин тэгүүл бас хоол хийж чададгүй, хөөрхөн, гоё биетэй, үнэнич хүнтэй суухандээ. Ер нь ингэхэд хөөрхөн гэдгийг ямар шалгуураар тодорхойлоод байнаа?

Цэнхэр нүдэн

хэтэрхий ийм тийм байгаасай гэж туйлширмааргүй байна.Би нөхрөө намайг гэрийн авгай гэдэг үүднээс биш биений минь тал гэж боддог байгаасай л гэж юуны өмнө хүсэж байна.Эмэгтэй хүнийг гэртээ сууж хоолоо хийж хувцас угаадаг хүүхдээ асардаг гэж явцуу бодолгүй бол бусад нь аяндаа болоо явчих байх гэж боджийншд

Mөнхөө (зочин)

Ааанхан яааг зөв. Би наадахийг чинь л бичих гэсэн царай хэхэ
Хоол унд, царай зүс, бие хаа гэхээсээ илүү хүн л байх ёстой юм шиг.
Хөөрхөнд шалгуур байдаг юм болуудаа. Надад хөөрхөн санагдахаар бусад хүнд хөөрхөн биш. За ер нь хөөрхөн гэж юу ч гэсэн үгийн?? Хөөр--хөн, хөөрхөн чинь хөнгөхөн авсаархан амархан ,битгий хөөр гэсэн үг юм бишүү хахаха

♥♠RoyaL ♣♦

олон шалгуур тавьж өөрийгөө болоод өрөөлийг төөрөгдүүлээд яадын...хэхэ чамд хөөрхөн санагдаад байдаг бүх найз нар чинь балаа тэнэгээр чинь дуудуулах үе ч бас байдын хэхэ царай харж хулихдуулваа...

bi (зочин)

bi undug sharj chaddaggvi. Duuge undug sharaad ug gehed ni untaj bga tsarai gargadag kkk. Nadad taalagdlaa ene bichleg.
Hamgiin gol ni Hun l bh heregtei.

Ицми (зочин)

энд ий гоя болоог байхад би яагаад өнөөдрийг хүртэл олж хараагүй байдаг байна. сониймаа.
за тэрчяху.

хамгийн гол нь байшдээ хүүхдүүд минь худлаа *аагаад ч яахуу хаха. би ямар нөхөр авч үзсэн биш. тэхдээ яриа нийлкү бол тээд бусад бүх юмаараа нийлээд ч баркушдээ. тээд яахын. нэхх сайхан амьтан байдаг. сайхааан сайхан. гэтэл хүн гдг чинь харилцан ярилцаж, нэг нэгнээ ойлгож хүндэлж байж сайхан амьдрышдээ. тэр хүндлэл, ойлголцол чинь ярьжийж л үүсниз дээ. эсүүл тийм лаг нүдээрээ ойлголцдог бол ч амар л байна этр гээд хэхэ. тэхдээ чиний бодол зөвөө гэж би боджихуй. сайхан ойлголцдог байх хэрэгтэй

didi (зочин)

tsaana chin tsaraigaar tsai suleh n buu hel bur arhi nersen ch bolood bhad yunii chin hamaagui we?
bas neg hachin ym hetsuu l biz dee~

goy bichleg boslon bn anduudaa~ ta 2iig ingej bichih ym chinee sanasangui kkkk

AMJILT

muunuu (зочин)

20duhuj bui zaluuchuuddaaa gj helehed ert hurim bitgii hiigeerei.. yalanguya ohiduud ert huntei suula gaad yah ym be?nuhur geh huniihee oimsig ni ugaaj, hoolig ni beldhees uur yu ch hiij chadahgui tiim l neg erh chuluugui uitgart amidral. yooy bodhoosch aimar>>> dor hayj 30hureed... za za ene bol minii l bodol....

mongol (зочин)

hi, zaaval hool hiij chaddag baih alba uu? gol ni namaig oilgoj hairlaj hundeldeg baihad bolno biz dee.

mongol (зочин)

hi, zaaval hool hiij chaddag baih alba uu? gol ni namaig oilgoj hairlaj hundeldeg baihad bolno biz dee.

Данги

Зөв

Nyamka (зочин)

hehe huurhun huurhun yum bichih yum aa.Minii bodloor zayanii hayni maani nadtai l neg uzel bodoltoi bval boloh yum shig ee.Hani nohor maani oor uzel bodoltoi, bid 2 neg zug ruu hardaggui bol nasara tiim huntei suuj zovood ch hereggui biz dee.Tegheer yaarch sandralgui huleetstei bj bgaad l suuh hunee songoson ni dr bh aa.Hoolnii tal dr tiim ch sain hool hj chadahgui ee.Gol gol heden hoolnuudiig l hiine.Tsaashid hoolni torliig olshruulj hool sain hiilgehig nohor l surgah blgui dee.Bi ingej l boddog hehe...

Ochko (зочин)

Tehde zaval oroitoj sula ged mundag saihan amidralig zohion gej bhku shude. Huntei sula ged nuhrihu bool bolno gedeg chin bur utgagui asudal bizde. Ter hun chamd hairtai l bol chamar zaval oimso ugalgah gej suhku shude. Gol ni bie biende hairtai, oilgodog baival l boloh bh. Huntei susnar amidralin tam bolhim bol nasara gantsara yavjival bolhim bishu hehe. Hamgin gol zuil bul hunee OLJ, tanij suuh l bhda. Mini bodol iim l bn

StRaWBerRy

hool undnii asuudal deer ni avch uziildaa kk
Medeej emegteichuud yg Munhuu shig l setgehuitei eregteitei suuval saihan gej bodno Bi ch gesn ...
Zaaval hool und hiideg yadag iideg gehgui..
Gehdee ene 2 hoorondoo shal uur asuudal ym shig hehe
Ugaasaa chinii helsneer amidrahin tuld hool und hiij tseverlej huuhdee harj suuhaas uur araggui shuu dee
Uur songoltgui... Sain muu hiidegtee l yu ym gehees te ^^

Луу & Мэлхий

Харин тийн хоол унд хамаагүй. Хамгийн гол нь
ойлголцол, итгэлцэл, хайр нтр байх хэрэгтэй
байна л даа. Хоол унд хийдэг, гэрээ цэвэрлэдэг
байгаад ойлголцохгүй бол амьдрал бишээ л гэж.
За ямар ч байсан надад авгай ( уучлаарай эхнэр )
амархан л олдох юм шиг байна хэхэхэхэ

Munguulei

hania songoh gedeg neh yosnii oorinhoo ireedui ireeduin huuhdiinhee omno hiih mash tom hariuclagtai shiidever gej boddog hamgiin gol bolno doo bolnoo 2laa gesen setgel hehehe

нтрүүд (зочин)

зарим кирилл үсгээр бичсэнийг унших гээд ёстой зүдэрчих юм аа. хаанахаар бичсэн нтрүүд вэ гэж

beats (зочин)

yag vnen goy boljee

Луу & Мэлхий

нтрүүд гэдэг чинь юу билээ???
уучлаарай ойлгосонгүй

Очко (зочин)

Кириллээр Монгол хэлний зөв бичгийн дүрмийг ярианыхтай хамтруулаад бичхээр ойлохгүй бол өөр яаж бичдийн билээ. Нави хэлээр бичхүү? хэхэ

хүслэн

oooh...yag bodoj yawdag zuil bna hehehe...bi emegtei ch gesen sanal niilj bnaa...yag unendee erchuudiin huwid tiim bdag ym shig sanagddag shuu...bodit amidral deer yag l tiim...bi hedii huntei suuj huuhed ntr bhgui...medeej er nohortei boloh odor irne...ter uyd nohoroo ch ter ooriigoo ch ter iim orowdoltei baidald oruulahgui bailgaj chadna gej bodoj bna shoo....tiimees huuhnuudee hardaj serdeheesee omno oortoo neg dun shinjilgee hiij surwal yaasiin be?

Green (зочин)

Заяаны хань гэдэг чинь нэг том шалгуур юм бишүү. Зөв хүн олсон бол шалгуурт тэнцжээ. Буруу бол унажээ гэж. Ээ тэгээд гэдэснээсээ болж сайхан хоол хийхээс цаашгүй хүнтэй сууваа эрчүүдээ гэссс ккк.

OdStaR (зочин)

bodood bsan chini namaig oilgodog tiim l hvn bwal zvgeer yum shigee biye biyeneesee az jargal mederch chadahaar l

Очко (зочин)

Од миндээ үзэл бодлоосоо ийм хурдан ухарлаа гэжүү, одоо бид 2 хэний эсрэг заяаны ханын тухай маргах вэ. Цай, царай 2оор байж байхкуудээ хэхэ

Коала

Гарчиганд: Захианы хань бүхэн аз жаргалыг авчирдаггүй ээ. Заяаны гэдэг үгийг энд үйлийн үр гэж ойлгож болно. Чи ямар байна тийм л хүн заяагдана. Хогон дээгүүр явбал хог л олдоно гэсэн үг. Олон жишээ байна дөө.

Ханиа зөв сонгох хэрэгтэй юм гэдгийг маш сайн анзаараад байгаа. Хань гэдэг бол үлдсэн бүх амьдралаа холбон хамтдаа өнгөрүүлэх өмөг түшиг, анд нөхөр, хамтрагч юмаа. Ойлголцож, биенээ хүндэлж, итгэлцэж байхгүй бол яаж явахын. Гэр орон цэвэрлэж хоол унд хийх бол яалтачгүй л хийх ёстой, амьдралын тав тухын шаардлага шд.

Коала

өө заяаны хань. буруу биччиж.

Аймааар иртэй хутга

Дэргэд минь түшиг болоод, хүүхдүүдийнхээ сайн эцэг нь байж чадах хүн л хэрэгтэй дээ. Би өөрөө зав муутай хүн болох учраас намайг ойлгодог.Эр хүн шиг түс тас, наануу цаануу бодолтой хүн байвал зүгээр л дээ. Эмэгтэй хүн ханиа яаж сонгоно яг тэгэж л амьдардаг юм шиг байгаан тэ

Ичимхий MG

ХАНЬ ЧИНЬ БАС ДОТРОО ОЛОН ЯНЗ ШҮҮДЭЭ

ЗАЯАНЫ ХАНЬ
ЗАМЫН ХАНЬ
ЗАВСРЫН ХАНЬ ГЭЭЛ НТР

Eliza (зочин)

onodor chamaig demjii.yagaad gewel odo 21 zun togoochiin kurs,hvvhed yaj harh arga,TVshow ged olon turliin zuil bgahde te.tegehleer namaig oilgoj ogoh emegtei chuhal gej bodoj bna
BUT:tegehde dendvv oilgoltsoh yum bol NZuuD bolno shde....

Аватар

зөв зөв үнэн шүү, хамгийн гол нь бие биенээ сайн ойлгодог ойлголцдог байх хэрэгтэй

skyguy (зочин)

kkk hani gedeg oilgolt orgon shuu hani gej neg oor avgai gedeg bas neg zuil gergii bol burch oor oilgolt .
ehlen suugchid gergii mini gej minii geriig giiguulegch gej yarina daraagiin tovshind uidsanuu oilgoltssongui yu avgai buyu av daraa ni gai bolno, etses suuld ni nas yavaad oilgoltssonch oilgoltssguich gantsaardlaas aij hania bolno.nas ondor boljee ayga tsai huvaaltsah boldog goomonch eedreetei horvoovdee

Sulde (зочин)

zagatnasan gazar maajiv. amjilt zaluusaa

Мауз

зөв шүү. ойлголцол хэрэгтэй. хоол унд гэр орон цэвэрлэх нтрийг бол эмэгтэй хүн чаддаггүй байсан ч сурна шт.

Sol@ce

санаа нийлжийноо. эхнэр гэхээр л хоол сайн хийдэг, гэрээ цэвэрлэдэг, хүүхдээ асардаг гэсэн бодолтой баагий нар зүгээр сайн мэйдтэй л болчийх хэрэгтэйш тэ.

naraa (зочин)

minii nz sin bichij bna shoo huntei suugaad amidraad erheer buh ym oor kkk

Төгөлдөр (зочин)

надад бага зэрэг тус болох шиг боллоо

Луу & Мэлхий

Би энэ бичлэгийг бичихдээ баахан загнуулах байхдаа гэж
бодоод бичиж билээ хэхэхэ.
Миний энэ бодлыг анх удаагаа л ийм олон хүн дэмжиж байна хэхэ

tungaa (зочин)

minii bodoloor hamgiin gol ni hair tegeed biy biyee oilogdog bh heregtee.neg zugruu harj chaddag biy biyee demjdeg neg hun shig baij chaduul goy hool ger tiim chuhal bishee ter asuudal bishee.saihan niitlel oruulsand thanks cood luck

Би (зочин)

Хайр гэж юу юм? Хайр бол лалар.

busgui (зочин)

saihan bichjee .bi ch bas ulig bolson ene shaardlagiig yunii umnu tavihaar durgui hureed bdag yum.uneheer taalagdaad unen setgeleesee hairlaval ene buhniig zohitsuulj l taaraa shuu dee.bi chamtaisuumeer bna kkk joke shuu.

duku (зочин)

bi bol sanal niilj l bna gehdee bi hool hiij hvvhed asarch chadna l daa bi gehdee eregtee ch bai emegtee ch bai tegsh erhtee baih estoi gej boddog teglee geed nuhur n naizuudtaigaa ywlaa geed baritsah asuudal bol bishee medeej ehner n bolson hoino emegtee hvniihee hiih estoi yumnuudiig hiih l estoi vneheer nuhurtuu itgedeggvi l bol hamt amaidrah ymarch shaardlaga bhgvi bhoo vneheer nuhuriinhuu itgeliig daaj bgaa bol nuhurtuu ch gesen uuriinhuu itgeliig medrvvleh heregtee shd bi iim bodoltoi bnoo bi law hezee negen tsagt hvntee suuchaad gertee geriin awgai tsarailaad l suugaad baij chadkuee nuhurteegee adilhan ajil hiij nuhurteegee hamt hvvhdee asarch hamt hooloo hiij hamt geree tsewerlej bwal ter minii huwid az jargal bhoo kkkkkkkk

bb (зочин)

yurunhiiduu bol zuv l yum bichsen bnoo. sanaa niiljiina hehe.

Ochko (зочин)

iim bodoltoi zundu l humus bdim bnda Munhu min, chi gantsara bish l yum bn. Ingeed handaj helhed hurch yavsan bol uchlarai hahaha

Durlaliin Sum (зочин)

Ugasa hun bur 100% bn gj bdaggui shdee..bid yaah gj hani ijiltei bolj hamt amidardag ve gehleeer negniihee dundiig ni duurgej dutuug ni guitseh gj l hamtran amidardag bh..minii chadku zuiliig ter mini hj..tuunii chadku zuiliig bi hj l bvl boloh bh..zaaval l emegtei hun buh zuiliig hiij bool met amidrah shaardlaga bgui bhaa..hun bur l shn amidrahiig husdeg huneer hairluulj az jargalt amidrahiig husej suuchihaad daraa ni bool met bj bolku bh...Gehdee ihenh eregtei humuus emegtei huniig l zaaval hoool hiij ger tseverleh yostoi gj boddog.bi uuntei sanal niildeggui adilhan l humus bj hamtrad l hiih yost bh~~gehdeee emegtei hun bj ogt yu ch hiihgui zalhuu zavaan bh bas muuhai...tiim bolohor dundiig bariad l bjival bolno gj boddog kk~~

Луу & Мэлхий

тийм байхөө, аль нэг тийш нь хэтэрхий туйлшралгүй

zayanii hani zam deer (зочин)

amrag hosiin nvd adilhan bdag gedegt bi l lav itgeddeggvi solir hvn solir hvnee haij olj suuna gej bhgvi bizdee ene bol zvgeer l endvvrel bhdaa

saraan (зочин)

kkk ta chin uran niitlegch baisiim bnashdeee Minii bodloor engiin huguhun talaas ni harj bichsen met bolobch bas l ard ni bi hen be gedgee heleed baih shig amjilt ih taalagdaj bna shooo (*^^)v

uyanga (зочин)

paaa ma nz blog erhleel sonirholtoi yum bicheel lag yumaa blogiig ni nzuud ni dandaa demjnee ok. dajgvi shvv.amjilt.

dаsha (зочин)

заяаны хань гэдэг чинь амьсгал хураахад л батлагдаж танигддаг байхөө Учир нь хүмүүс суусныхаа дараа бие биенээсээ хөрөх ч бий эсхүл бие биенгүйгээрээ юу ч хийж чадахаа болих ч бий
Тиймээс заяаны хань нтр гэж бодол болж,бурхандаж ламдахын оронд сэтгэл зүрхээ цаг гарган сонсохыг зөвлөе
Хайрлах дуртай нь хайр даах нэгнийг,Хайрлуулах сонирхолтой нь хайраар дутаахгүй нэгнийг олбол жинхэнэ зохицол гэж би бодож байна
Хэрвээ таны зүрх нэг л өдөр "тэр хүн бид 2 зохицож байна шүү дээ" гэвэл суугаад сайхан амьдрах гээд үзээрэй
Амьдрах сайхан шүү сайхаан

So (зочин)

Zayanii hani ene ih goy ug her nee
Zevuun ug shuu yaaj tanih bolj bna aa zayani hani aa
Bi sayhan neg zaluud nogtsolgui durlaad saihan bsan buh ym ni taalagdaad bi oorooch taaruulaad yvj ogsoon daanch donjon say salchihla mash bog in her nee saihan blaa zayaniih ym boluu gej bodoj blaa amidral neere hatuu bna shuu hicheegeed l yvaa negend yoor saihan uchiral taaruulahgui ym bur huntei suuh gej yaaraad bi ooroo hunde hongnoos aldaad bga bolltoi hunii sain muug yaaj hemjih bolj bna aa saihan muuhaig haraad meddeg ym bj hairllaa geed daraan huurtgdval yaanaa gej aisaar huuruulhaasaa omon geed salj yvsaar duuslaa bur sohorood ene gui Bol uhlee geh Hun garch irtel egch huuhen hashirlaj yvh geed bgaa ym bna l da zurh ovdj uhlee boloogui bhdan uzeechgui bj engeed bolii gehen zov ch ymuu buruuch ymuu hairtai shuu gehdee yamarch bsan odoo .......... Hairtai tsaashid harin medehgui

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)