Жимсчидийн блог : Бурхан шашинаар нэг оролдчих уу?? data:blog.pageNameЖимсчидийн блог

Бурхан шашинаар нэг оролдчих уу??

Шашин гэдэг чинь болвол...хэхэ. Сайн мэдкү л дээ би. Нээх шүтээд байдаг ч үгүй, Ёс мэдкү хүнд ёр нь нээх халдахгүй байх гэсэн бяцхан төсөөлөлтэй. Хааяа хааяа найдвар тасраад хэцүүдээд ирэхээрээ за бурхан байдийн бол ганц тусалчих дахиж гуйхгүй энэ тэр гэж новшироно л доо бас. хэхэ. Дэлхийд голлох 8н шашин ерөнхийдөө байдаг юм байна. Цаашаа урсгалууд нь салбарлаад тоологдохгүй биз. Түрүү жил зохиолч, яруу найрагч Г.Аюурзаны нэг номыг уншиж байхад ийм санаа гарч ирж байсийн. Түүнийхээр бол Бурхан гэж байхгүй, хэрэвээ байсан бол Дэлхийг анх бүтээхэд л байсан. Тэр чиний миний, нэг муу жоомны, тэр байтугай энэ ертөнцийг ч яах ийх, хэзээ дуусахыг мэдэж байгаа. Өөрөө бүтээцэн юм чинь. Тэгээд түүнд хийх ажил үлдээгүй, одоо магадгүй өөр нэг гариг бүтээцэн тэрийгээ бахархаад хараад сууж байж магадгүй.  Энэ санаа нь таалагдсан, би жоохон өөрийнхөө үгээр бичичлээ.

Магадгүй Моцартын авъяасгүйг нь гайхаж, Да Винчиг эв дүй муутайг нь шоолж, сонирхолтой болгох гэж Гитлерийг бүтээсэндээ харамсч байсан ч байж болох юм. Гэхдээ одоо лав байхгүй. Надад шүтлэг жоохон жоохон байдаг ч гэсэн хэн нэгэн Бурхан ч юмуу Чөтгөр тэнгэр дээр суучаад энэ буян хийлээ диваажинлуу дууд, тэр муу нүгэл хийчлээ тамруу цөл гээд шүүгээд сууж байдагт итгэдэггүй. Харин үйлийн үр гэж юм бий байх. Сайн ч бай муу ч бай үйлдлийнх нь хариу эргэж ирдэг л юм шиг санагддаг. За тэр яахав ,шашинийг үүсгэсэн хүмүүс нь үнэхээр мундагууд байжээ Будда, Есүс Христ, Зөнч Мохаммед...

Тэгсэн чинь сургааль нь бидний үед ирэхдээ арай л туйлширсан, гуйвагдсан хэлбэр нь хүрээд ирцийн болуу. Шарын шашинийг үүсгэгч Богд Зонхов нь утгаа алдаж тартагтаа тулцан байсан  Буддын сургаалийг хүмүүст дахин зөвөөр нь таниулж ойлгуулах гэж шинэчлэл хийжээ. Лам нараа шар хувцасаар жигдрүүлж ( шарын гэдэг нь эндээс үүссэн юм байна ) гэгээрч буй хүмүүс учир эхнэр авахаа ч больж. Харамсалтай нь тэр шашин нь  манайхруу орж ирэхдээ  хамгийн хялбар, мухар сүсэг талруугаа хэлбийсэн тарнийн урсгал нь ороод ирж. Тэгээд эртний бөө мөргөлтэй нийлж нэг тийм эрлийз шашин үүсчижээ. Асуудлыг хэдэн тарни уншаал шийдчиж болдог юм шиг ойлголт төрж. Лам болно гэдэг нь хоолоо олж идэх хамгийн сайхан арга болж хувирчээ.

Христийн шашин бас байнаа. Нилээд хэдэн жил болчлоо орж ирээд. Есүс ч яахав дажгүй л залуу байж. Гэтэл сургаад байгаа номлогчид нь нэг л бишээ. Гэгээн эцэг, ертөнцийн эзэн минь гээл сүсэглэнэ. Харин итгэхгүй, өөр шашин шүтдэг нэгнийг галан голд унана, шүүлтийн өдөр удахгүй ирнэ гэж айлгана, мөнхийн амьдралыг авч чадахгүй хохь нь гэж хараана. Хэрэвээ чи миний аав гэж бодъё, би хүү чинь. Би чамд итгэхгүй, үзэл бодол нийлэхгүй, зааа бүүр үзэн яддаг байя л даа. Тэглээ гээд чи намайг галан голруу шидэх үү?? Тийм харгис, саддист аав байх уу? Лав л ертөнцийн эзэнд тийм санаа байхгүй байх. Сургах гээд, шүтүүлэх гээд байгаа хүмүүст л учир байна. Мөнхийн ам;драл ч гэх шиг, тэрэн шиг утгагүй юм байхгүй биздээ. Мөнх гэдэг чинь бүх юм утгагүй болно гэсэн үг биддээ? Тэгээд ер нь хүчээр шашин шүтүүлнэ гэж юу байдийн.

За бөө нар байнаа. Одоо ч амар болж зөрсөн 3 хүний нэг нь бөө. Айлд нэг бүтэхгүй амиа авч явж чаддаггүй хүүхэд байдаг гэдэг шиг, одоо амар айл бүр нэг бөөтэй хэхэ. Хайж майгаад ч хэрэггүй гэртээ бөөлөөл. Танайд тодроогүй бол санаа зовоод хэрэггүй удахгүй тодроно. Тэр болтол нь зурагт үз. Орой болгон зурагтаар нэг удган бөө. Эсвэл Чингэсийн нэр барьсан  Монгол хэлээрээ ч олигтой ярьж чадахгүй орчуулагч, багш, бөө зурхайч. Бүхэнийг чадагч юм бишүү. Халуун зунаар шинэлүүлэх гэнэ. Тэнд ийм уул тахина, энд боть ботиор нь ном гаргана. Согтуу авгай солиорохийг алийг тэр гэхэв. Хамгийн муухай нь тэрийг зурагтаар байнга гаргана, гүйж очоод номыг нь авцгаана. Худал үгийг мянга давтуул үнэн болно гэдэг шиг сүүлдээ нөгөө тостой толгойтой нөхөр чинь зөв ч яриад байгаа юм шиг санагдана. Үнэхээр чадалтай бөө, удган байдаг л байх. Харин бөө гэсэн нэрийг бариж бизнес хийсэн нөхдүүд арай дэндүү олон болцон юмуудаа.

Одоо ямар дээр үе биш мэдээллийг хаанаас л бол хаанаас авч болно. Ямар нэгэн зүйлд сохороор итгэлгүй судлаад үз. Заавал гандан орж хэн нэгэн ламын харийн хэлээр уншиж байгаа номыг сонсч суусанаас орчуулагдаад гарцан Бодь мөрийн зэргийг олоод уншчих. Галан гол яриж айлгах хүнд биш, төв цэнгэлдэхэд ирчээд мангасдаж унагаах солонгост итгэлгүй ( мөрдөгч деррикээс үзсийн ) яг жинхэнэ Шинэ гэрээг нь олоод уншчих. Бодол чинь арай л өөрчлөгдөх байхаа. Нийгэм хямраад ирэхээр эсэн бусын юмнууд их гарч ирдэг юм гэсэн угаасаа. Яваандаа гайгүй болох байлгүйдээ. Тэгээд ер нь шашин болгон үндсэн нэг л логиктой юм биш үү?? Зөвийг сайн хий, бурууг бүү хий гэсэн. Сайн санаж явхад болно дөөө угаасаа. Жоохон буруу сэдэв барьж авсан уу яасан 3 хоног бүтэлгүйтлээ одоо л нэг тавихаасдаа энэ бичлэгээ хэхэхэ.

 

                                   Луу&Мэлхий  Б.Мөнх-Эрдэнэ

start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
Аватар

тийм шүү үнэн, ядаж бодь мөрийн зэргийг унших хэрэгтэй манайд байдаг л даа би эхлэлийг нь уншсан санагдана одоо тэгээд гэрээс хол юун тийм сэдэвтэй манатай л байна. Буруу сэдэв барьж аваад бичсэн хүн 3 хоног бүтэлгүйтэж байгаа бол уншсан нь яах вэ...

Аватар

би ч бас тийм их шүтээд байдаггүй гэхдээ хаяадаа яг чиний хэлсэн юм болдог лдоо, хэн билээ нэг Хайгаад байгаа бурхан чинь бид өөрсдөө юм байна гэж хэлсэн байдаг. Чи л хүсвэл л юуг ч хийж чадна би энэнд итгэдэг. нэг ёсондоо чи өөрөө бурхан гэдэг нь явж явж эзэн хичээвэл зача хичээнэ гэдэг болж таарч байгаа юм даа

amraa (зочин)

Shashni tuxai medexgui hun , yaraxad xeregtei gej uu ?

Очко (зочин)

Цайчгүй царайчгүй хүмүүс шашны нэрийг их барих болжээ, алдас малдас нь болдгүүн байхдаа. Тэхдээ ер нь томхон лам чинь томхон CEO юм бишүү хэхэ

egg (зочин)

гоё бичлэг болсон байна шүү, би бас уншсийн байна, хүн болгоны дотор бурхан, бурхан чанар нуугдаж байдаг гол нь хүн өөрөө тэр бурхан чанараа нээж доторх бурханаа сонсож сурах гэж...

дурлагч

Бурхан яагаад заавал ганц байх ёстой гэж? Хүн ганцхан байдаггүйшд.
Бүх шашинг хүндлэх хэрэгтэй тэд бүгд нэг гэгээрсэн хүний зам мөр.
Бүх хүмүүсд сонгох эрх бий. Бас алдах эрх бий.
Хэдэн өгүүлбэрт өөрийн санаагаа багтаахыг хичээлээ. Ухаад ойлгоно биз.

medeej bi l bna shdee (зочин)

vneheer goy blog boljee haygiig ni barag 1000-n udaa hiij bj orj irlee bolovsrol nimgentei bolood ch tervv uur ch hvreh shig bvgdiig ni unshij duusgii gesen amjsangvi minutiin unshlagand 21 vg unshdag hvn chin hetsvvn bna bi unuudur uusandaa ch bish hahahah za za amjilt all sanal setgegdel bval bicheed l baigaarai bi vrgelj unshij bh bolno uidah ved hereg bolhiin bna hol gazar tanij medeh hvngvi bolhoor uidaj yunii magad

medeej bi l bna shdee (зочин)

vneheer goy blog boljee haygiig ni barag 1000-n udaa hiij bj orj irlee bolovsrol nimgentei bolood ch tervv uur ch hvreh shig bvgdiig ni unshij duusgii gesen amjsangvi minutiin unshlagand 21 vg unshdag hvn chin hetsvvn bna bi unuudur uusandaa ch bish hahahah za za amjilt all sanal setgegdel bval bicheed l baigaarai bi vrgelj unshij bh bolno uidah ved hereg bolhiin bna hol gazar tanij medeh hvngvi bolhoor uidaj yunii magad

Night Blogger

ээ бурхаан айр уртийма дуусвал хэлнээ нтр ккк

orgil (зочин)

Burhan gej baidaggvi, 1,2 zuunaas burhan gegchiig ulsaas zohion baiguulsan ba ene ni ard tumnii setgeliin demjleg, oodrog setgeltei bailgahiin tuld zohion baiguulsan hiisver zvil yum. Humuus yagad burhan baidag gej bodson n baigaliin vzegdel hui salhi, shuurga, gazar hudlultiig humuus yagad iim ym bolood bn? gej uuniihee undsen deer oorsdiin oilgoltoo amarchlahiin tuld helleg zohioson bn.Burhan gegchiig zohiosnoor bidniig hamag ymnii uchir amar tailagdaj buid hvmvvs shutej ehlesen bn. [Zeitgest]

StRaWBerRy

Woooooooow......Araggui l Munhuuduu ^^
Uneheer goy bichijee ,Goy bichsen bolhoor unshhad urt bognino ch anzaaragdsangui
Yos medehgui hund yr haldahgui geed yvj bhad yr ni hamagui deer ym shig bna lee hehe

Луу & Мэлхий

Hehe bayrlalaa, hamag baidagaaraa tovchlool bichsiin.
Ёс мэдэхгүй хүнд угаасаа ёр хэзээ ч халдахгүй ээ. хэхэ
Буруу юманд уриалцануу яасан

didi (зочин)

yasan urt ym be~

ghdee shashin l bol shashin ym bn lee...

ter chin shawar burhan ymar neg nom sudar bish ym shig bn lee... zgr l tarhi ugaalt...

didi (зочин)

huuyee suuliin ued ene mgl-d maani boogiin shashin ymar gazar awch bnaa~

АНИРГҮЙ (зочин)

хэхэ их бодож эргэцүүлжээ. угаасаа тийм л байдаг байлгүй яав л гэж

Nyamka (зочин)

hehe minii nz neeree ovoo bichjee.Shuumj yum shig,zovlomj ch yum shig, tailbarch yum shig hehe... nz ni burhan gdgt harin itgej yavdag sh d.Ugasa geriin humuujil bolohoor nadad hen ch myangan udaa burhan bhgui gj helsen ch bi burhan bdagtaa itgeed l yavna.Harin uiliin ur buyu karma gj bdag bh.Hun muu zuil hiisniihee uiliin uriig hezee negen tsagt amsdag gdg ni bol unen!

Луу & Мэлхий

Харин тийн. Бурхан байх байхгүйдээ гол нь биш
харин сохороор итгэж шууралгүй, утга учиртай
шүтэж бишрэх нь л чухал юм болуу гэж..

янкий

шашны гол зорилго нь хүнийг амар амгалан болгох байдаг бишүү гэж бодно. зөв юм хийж зөв юм бодож байсан хүн айх айдасгүй амгалан үхмой.

Tengis (зочин)

Goy bichjee....

Manai mongold niigem hezu mongolchudin amidral hezu bgaa . tiim bolhor heden unhiagui amitad n teren dr n jargal hj bga shd .. Lam nar bol hunii zowlongor jargal hij tsaddag nowshunud shd..

Say bi end bi neg lamtai tarla l daa (Taiwand)...
Unet chuluuni delgur zah maygin yman dotor tegsen manai hun ulaan shur haij yvj bgan genee tegsenee barag terbum tugrug hayaad erh awchihaj bn gene shuu aimar bgan shu neeree

Xe Xe (зочин)

Bi bukh shashiniig khundetgedeg. Khun medekhgui baikh tusmaa ikh yum yridag yum shig sanagddag. Unuudur delkhii deer khumuusiin diilenkh khuwi n ymar negen shashin shutdeg. Zarim n ch bol yakhaw mukhar susegeer shutdeg baikh. Gekhdee ene dund unen setgeleeree bukh yumaa khayaad shutej ywdag khumuus zunduu. Tiim khumuusina ikhenkh n burkhanii tukhai yu ch yridaggui yum shig baina lee. Ter khumuus manias iluu medej baigaa sh dee. Aygui bol naad nom bichsen khunees chin iluu medej baigaa baikh. khe khe.

Очко (зочин)

Тэхх илүү юм мэдэж байгаа байх, илүү юм мэдэж байгаа учираас хүнд тус болж мөнгий нь авж түвд хэлээр өөрөө ч ойлохгүй хэдэн бадаг шүлэг уншдаг байх,

Xe Xe (зочин)

Luiwar khiideg khumuusiin tukhai yrisangui ee. Ted nar minii yrisan iim khumuust khamragdakh ch gui. Unegui jinkhene utgaaraa buyanii saikhan zuilstei zunduu bdag. Er n uurteigee dandaa muu khun taaraldaad baiwal burkhanaas uuriiguu khol baigaa yum baina gedgee anzaarch baikh kheregtei. Uuriin chin durgui khurgesen bol uuchlaarai.

Xe Xe (зочин)

Eniig ochko zochind bichsen shuu.:)

Munh-Erdene (зочин)

Burhan shashing uguisgeegui. Zugeer l yu shuteed baigaagaa ergeed haraach, Luivarchingaas bolgoomjil.Sohoroor shuteed demii l gedeg sanaag gargah gesiin...

Очко (зочин)

Xe Xe-д: "Буяны сайхан ажил" хийдэг хүмүүсийг нь үгүйсгээгүй ээ би ч гэсэн. Тэгээд ч миний дургүй хүрээгүй ээ, зүгээр л бодолоо хэлсэн юмаа. Нэг асуух зүйл байнаа буяны сайхан ажил гэдэгт ер нь юу юу хамаарагдах вэ? Хүнд ямар тус болж байгаа учираас буяны сайхан ажил гэж нэрлэдийм бол? мэдэж авах гэсэн юмаа. Баярлалаа

Munhuu (зочин)

Za boli boli buynii ajiliig medku bhdaa yadiin?
Hun uheed teriig bulahiig chin buynii ajil gediishd
tsai ch gvi tsarai ch gvi ym bichihiin whahaha

Очко (зочин)

Үгүй, 500-с эхлээд дээшээгүй хэд ч хамаагүй мөнгөөр гадаад хэл дээр цээжилсэн шүлгээ уншаад, хүнийг цохдож унаагааснаа их эзний ивээлд багтлаа гэхийг буяны ажил гэхйим бишүү? Өөрөө харин шал золбин муур шиг юи ярихын

матар (зочин)

көөе көөе бүү кэрэлд. ! юм кэлии. күмүүс жинкэнэ бурхнаа олох гж өөр өөриинкөөрөө 3 том щащин зохиочиж. тэр н мэдээж лал,христ,будда.инкээл төөрөлдөж экэлэв. тэгсэм үнэн бурхан 1 баихиим. тэр нь мөнх тэнгэр. монголчууд бурханы зарлигаар л явж бж дээ. бурханаа мэддэг бж. инкээл монголчуудииг дарах аргыг олж дээ,өнөөх манжууд. тэнгэрт тэрсэлсэн манжууд өнөөдөр хаа бна. 1 юм асууя? хятад, орос 2 н дунд амэрик ч юм уу, оор 1 улс хэр удаан тогтох бсан бол? модун щаню улсын үндэс газар гж. чингэс хаан улсын үндэс хүн гж. инкээл хүнээ дээдэлсэн улсыг баигуулждээ. цаащ сонсхыг күсүүл чингэс кааны дэлкийн акадэм гж бна. тэргүүн нь п.давааням гж нөкөр байх. түүний лээкц аатай щүү. 1сонсоол үз.96661748 туслахых нь утас

Луу & Мэлхий

Мэдэхгүй юмдаа хөгшөөн. Давааням гуайг мэднэ, тийм ч итгэл даахаар хүн бишдээ. Энэ миний л бодолшдээ.
Манжийн ачаар Монгол Хятадад уусчаагүй үлдсэн байхаадаа.
Тэнгэр тэнгэр гээл бусад бүх шашинг үгүйсгэж болохгүй байхаа хөгшөөн

saraan (зочин)

Minii bodloor ene margaantai asuudliin bas negen l baix tiim vv? Burxan gedeg ni Xvnii bied numur olson saixan setgeliig xeldeg yum gesen. Bas xun burxand zalibarch baina geed uurtuul zalibardag gej boddog... Etsest ni xelxed Guulin shargal burxand 3 udaa murgusunuus Gerelt naran Eejiidee GantSxaN uDaa Murgu

Dulguun (зочин)

GOD is LOVE

batzaya (зочин)

yr n bol burhan chin zvgeer l 1 chuluu ternii surgaal n noorog tsaasan deerh 4 murt shvv dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)