Жимсчидийн блог : Бодол - 6 (Сэтгэлгээний ялгаа) data:blog.pageNameЖимсчидийн блог

Бодол - 6 (Сэтгэлгээний ялгаа)

Бодоо л байхнээ амьдралд үргэлж сайн муу, уйтгар баяр, зовлон жаргал ээлжлэн хөвөрнө. Хүмүүс ч гэсэн нэгэн хэвийн биш. Сайн сайхан, зөв бодолтой, инээмсэглэсэн нүдэнд дулаахан цаанаа л нэг гоё, ухаалаг, хамт байхад энерги өгдөг хүмүүс байхад бас ууртай,  муухай ааштай, юм л бол архи ууж тамхи татсан, цайчгүй царайчгүй, гутранги хүмүүс байдаг. Угаас хүний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг хэллэг нь тэр хүний доторхийг тод томруун харуулаад өгдөг юм шиг. Хоорондоо ийм ялгаатай хүмүүсийн амжилт бүтээл, амьдралын хэмнэл, аливаа нэгэн юманд хандах хандлага нь ч өөр өөр. Яг өөрийхөөрөө, бүх хийсэн үйлдлийхээ хариуцлагыг өөрөө үүрээд, олон олон туршилт хийгээд, ажиглаад, бодоод үзэхээр хүн ямар сэтгэлгээтэй байна яг тэр хэмжээгээрээ амьдарч байдаг юм шиг. Жишээ нь би өөрөө шинэ юм туршиж үзэхийг маш их хүсдэг, сониуч бас тэгсэн мөртлөө юмыг байгаагаас нь үргэлж доогуур үнэлэх хандлагатай болохоор надад үргэлж шинэ шинэ үйл явдал, боломж их ирдэг хирнээ миний амьдрал, хэмнэл, хийж байгаа зүйлс миний бодож байснаас дандаа доогуур байдаг. Харин миний харж чадсан зүйл бол хүн ямар байгаагаасаа хамаарахгүйгээр өөдрөг байгаарай, болох бүтэх талаас нь хичээгээд өөртөө итгээд оролдоод үзэж байгаасай гэсэн сэтгэлгээтэй байх юм. Дээр хэлсэнээрээ иймэрхүү cэтгэлгээтэй хүнтэй хүртэл уулзахад сайхан байдаг, эрч хүч урам аваад яг энэ хүн шиг ийм сайхан амжилтанд хүрээд, аз жаргалтай амьдрах юмсан гэж боддын. Тийм ч учираас хүн амьдралдаа ямар хүнтэй тааралдаж, үерхэж нөхөрлөж байгаагаас хүний амьдрал шалтгаалдаг гэж манай ухаант өвөг дээдэс бид нарт захиж, сургамжилсаар ч ирсэн байх. Сайхан хүн ч гэлтгүй гоё аятай дуу сонсох, байгалийн сайхныг харах, гоё өөдрөг зүйлийг өгүүлсэн мэдээ хүртэл уншаад нэг л урам зоригтой, хийж бүтээх хүсэл хөдөлсөн, эрч хүчтэй болдог шүүдээ. (Энэнд гэхдээ романтик зан ямар ч хамаагүй)

Үнэн, байгаа юмыг бодитоор нь хүлээн зөвшөөрч байгаа сайн хэрэг л дээ. Гэхдээ тэрийг бодит байдал дээр, амьдрал дээр ийм байна шүүдээ гээд гутраад, уурлаж гомдоод, юу ч хийхгүй дээшээ харж хэвтээд улам утгагүй болгоод байх ямар ч шаардлага байхгүй, байдлыг улам л дордуулна. Эсрэгээр нь өөдрөг, өөртөө итгэлтэйгээр засах гэж, зөв талруу нь эргүүлэх гэж хичээвэл үнэхээр амжилтанд хүрдэг юм шиг. Тиймээс ч явсан нохой яс зууна гэж бид яридаг байх. Нэгэнт өөдрөг сэтгэлгээтэй болоод хэвшцэн хүн бол асуудал бөгөөд хэцүү зүйл тааралдах тусам илүү хүчтэй, ухаалаг болж улам их амжилт, улам их аз жаргалд хүрдэг байх. Тийм болохоор бүгдээрээ шийдвэрлэг зоригтой, өөрийгөө дайчилдаг гол нь өөдрөгөөр аливаа нэгэн асуудалд хандаж шийдвэрлэж чаддаг болцгооёоо. Тэгэж чаддаг нэгэн байвал чададгүй нэгнээ ийм сэтгэлгээтэй болгож авцгааяаа. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ шүүдээ.

Сайхан зүйлийн тухай бодоод, мөрөөдөөд, бичихийг оролдоод байжийхаар гадаа ч хүртэл бороо ороо л, цонхоор борооны гоё үнэр ирж үнэртээ л, сэтгэл  хөнгөрөө л сайхан байна аа.

Яван чангарнаа хөө.

Dedicated to N.I.S

                                Луу & Мэлхий Очко


start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
bb (зочин)

sain muu yanz buriin l aash zantai hun ih l bgaa bh tehdee chini helsneer biye biyedee zuv energy uguud uud n tataad yavbal ug n te hehe.odoo ch boroonii shn uner unertjiin shuu kkk.

Мөнхөө (зочин)

tegii yvan changariii

orgil (зочин)

Tolgoi vsend horgvi boroo goe te xexe, hvmvvs zarim n neg l byryy yawaad baih shig, uudrug tenvvn yawah atal esregeer ynjij baina shdee gedesnees ni awhuulaad xaxa gedesnii tatalt hiij yadaj oodrog setgeltei yawahgvimaa gehed uuduu changarsan VAN bolgotsgooy! xaxa uur uursdiiguu oligtoi awch yawbal boloh ni ter.

Nyamka (зочин)

Aanhaan zowoo zow bi ch bas ingej boddog.Deer "Burhan bagshiin surgaali"-g unshij bhad " ooriigoo yalj chadsan hun 1000n daisnaa yalsnaas ch iluu buyan" gd bichchihsen bsan.Neeree bodood bhad amjiltand hursen buh humuus ooriigoo yalsan, oodrog uzeltei humuus bdag.Tegheer zaluuchuudaa bugdeeree URAGSHAA! (@_@)

licha (зочин)

ih goyo bichjee:))hun tevcheetei bj chadval l amjiltand hurne...sain saihan yum muruuduj,tuuniihee tuluu temtsej olj avchihaad uur negend teriigee uhaaruulj,oilguulj amidarna gedeg saihan bhaa.suuld uuruuruu bharnashdee hiisen buteesen yumtai...^^

ЭЭЛЭРЭГ (зочин)

зөв л дөө энэ чинь л одоо сэкрэт шүү дэээ

Луу & Мэлхий

cикрет бас гайтай аймр олон дүрэмтэй хэхэ,

GL (зочин)

xexe xuurxun yum zunduu olon bichsen baina shyy, unshihad sonirholtoi l yum. dandaa bichij baigaarai, bainga orj baih bolno oo. Amjilt husie.

StRaWBerRy

Тэххххх....
Тэгэд тэр үнэн шүүү өөрийгөө доогуур үздэг чинь хэхэ
Хүн хэлээд байхад миний найз бахархмаар мундаг юмаа гээд ^^ өөдөөс юу гээд байдаг билээ нэрэлхүү зан биш нэг тийм доогуур үзэх үзэл байгаад байгаа юм шиг хэхэ
За тэгээд нэг нэгэндээ үргэлж HAPPY VIRUS тараацгаая

Луу & Мэлхий

хэхэ харин жоохон өөдрөг байж бусад хүмүүст ч гэсэн бага ч гэсэн урам өгж байхгүй бол дандаа л нэг болкуу бүткүү болгож ярисан хүн.

Аватар

Нэгэнт өөдрөг сэтгэлгээтэй болоод хэвшцэн хүн бол асуудал бөгөөд хэцүү зүйл тааралдах тусам илүү хүчтэй, ухаалаг болж улам их амжилт, улам их аз жаргалд хүрдэг байх.

Баярлалаа энэд яг намайг хэлсэн байна нтр.. ийм болохыг зорьж л явнадаа

Луу & Мэлхий

зорьсон үйл чинь бүтэх болтугай, яагүй лаг хэлсэн хэхэ

M.zaya (зочин)

Bi ugasa zasarshgvi uudrug vzelten l deeee..Vhsen Yund ni gutardiin..saihan l bn dag.amidral..Bolkuu ym gej ene horwoo der bdgvi gejaagaashde..Hvswel bvgd miniih gedeg uriatai amidraldaa nuhduu tegel boloo..

didi (зочин)

hund ymar ug helne yg l tiim l hariu sonsono gj negen mergen helsiim gdg~
hun yaj setgene bas yg tiim uildel hiine tuunii urdun bas yg l tiim garna shuu dee~

~Zealot~ (зочин)

-az jargaltai amidaral gej hezeech bdaggvi
gehdee az jargaltai udurvvd bdag shvv
-music gedeg hvn turluhtnii orchuulaggvi gants hel
-aav boloh amarhan aav baih hetsvv shvv
-sur sur bas dahin sur tertee tergvi ajil oldohgvi
-unuudriin jolooch uchugduriin zamaar margaashiiin hurdtai yavsnaar avaar gardag
-bid bvgdeeree uur uuriin Romanii baataruud shvv
-bi 100n grm aas ilvv uudaggvi harin ternii daraa bi uur hvn bolj ter hvn hemjeelshgvi ih uudag
-bi dendvv targaljee uug ni turuhduu 3 kg bsan ymsan
-haraanii shil zvvvh ni uhaantai bhaas gadna haraa muutai bh yostoi
-seleltiin olon turul bdag ch jiveltiin gants l turul bdag
-ta huuli dvrem zurchvul torguulna harin tedniig beylvvlbel tatvar tulnu
-mungu gedeg hamgiin sain taivshruulah em
-sogtuu hvn gedeg ene delhiin tenhleg tvvniig toirood bvh ym irgej bdag
-hardalt busad uvchnii adil oroi ihesdeg
-burhan bidend shuniig zugaatai unguruu gj zvvd belgeljee
-taichih urlag bol ayuulgui sex iin neg turul
-zuragtiin delgets bodit baidaliin belgevch
-tsaas yug ch tevchij chadna harin unshigch ......!!!!
-arkhi hedii tsagaan ch hamariig ulailgaj ner hvndiig harluuldaaag
-vg gedeg hamgiin ayuultai zevseg

Луу & Мэлхий

тийм шүү Зилотоо

Dulguun (зочин)

Gerliin chiideng zohion buteesen "Thomas Edison" turshilt hiij bgad gert ni gal garj l de. tgsen chini huuhduud ni sandrad l buun ym bolj gene. tegtel Edison huuhduudde handaj "eejiige duud" gejee. huuhduud ni "eejeer yahiin gal untraagchdig duuday" ghed Edison "eej chini dahij hezee ch iim ih gal uzku uchras eejiige duud!!!" gje. tgher Edison aguu eyreg setgelgeeten bgaz. iim bolchhiison. ghde utgagui bh te?

Beautiful (зочин)

hvn yamar setgelgeetei bna yag ter hemjeegeeree amidardag gej vnen vgshvv.az jargaliig bid ooroo bvteedeg gej boddog. yaduu amidraltai ch bayn hvnes ilvv azjargaltai hvn zondoo bdag. hvn ooriin amidralda setgel hangaluun bj oodrog setgelgeetei bh heregtei ym shig.

batzaya (зочин)

uudrug vzel n saihan amidraliin ehlel gej bodoj bna

byamba (зочин)

end orson mun setgegdele bichsen hvn bolgond bayrlala bvgdere neg nege demjsen busdiiga sain zvvlrvv urialsan chanarta vgs bichsend bayrta bna tiimee bvgdeereel adilhan amidrah gej temvvlj bna bid bvgdiin jargal neg mun zowlon neg shv de gewch zarim hvmvvs vvniig oilgodogvl bolohos bidnii zowlon bol setgeliin zowlon bidnii jargal bol setgeliin jargal shv de zoostoi zoosgv bh ni hamagve nenjin setgelte uhalag amidartsgagara

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)