Жимсчидийн блог : Багын явдал - 2 data:blog.pageNameЖимсчидийн блог

Багын явдал - 2

Гадаа бороо ороол, тэгсэн багын явдал ахиад санаанд орлоо. Бага байхад лаагар дээр бороо орохын бол бидний хэдэн найзууд бөөн баяр болдог байлаа. Яагаад гэвэл борооны улмаас зам хальтаргаатай дээшээгээ зарим машинууд гарч чадкуу гацна. Тэхийг нь отоод зогсож байсан нөхдүүд чинь гүйж очоод ахаа, эгчээ машинийг чинь түрээд гаргаад өхүү гээл нээх тусч хүүхдүүд гараад ирнэ. Баярласан жолооч нар ч зөвшөөрөөд тэгээд л уулын дээшээ машин түрээл шагналд нь мөнгө авдаг байлаадаа. Сүүлдээ тэрэндээ гаршаад өөрсдөө үнэ тариф тогтооцон. Такси 500, портер 1000, арай томууд нь 2000 ч билүү нэг тийм үнэтэй. Хэхэ, сайхан ч байждээ.

Тэр машин түрдэг зун чинь нилээн том болцон 5, 6р анги ч болцон байлуудаа. Охин эргүүлмээр санагдаад эхэлдэг нас байсымуу яасын, бөөнөөрөө охидууд эргүүлж гарлаа. Тэгээд анхныхаа үнсэлтийг авахын тулд найзтайгаа (Бандиа гэдэг найз) 2лаа тэр үед эргүүлдэг байсан нэг охиноо уулан дээр аваачиж байгаал за өнөөдөр миний төрсөн өдөр тийм болохоор бэлгээ авы гэж худлаа ярьжаагаад анх үнсэлцэж үзэж байлаа хэхэ. Би доор нь үнсүүлцэн найз модон дээр авираад гарцан, дээрээс хараа л хэхэ.

Тэр үед Lincoln Park аймар сонсох дуртай Хайбрид Теори гээ СД-ий нь авцан бүүр аймар шүтээд л. Тоглолты нь үзчүүл бараг энэ насны хэрэг бүтлээ энтэр гэцэн хаха. Тэгсэн яасан энд ирээд сар болчоол тоглолты нь үзэж байлаа, сайхан л юм байна лээ, санаж явуул бүтнээ гэж хэхэ. Заа тэгээ байжийтал тэр  үед манай нэг найзад нэг лаагрын охин таалагдваа хөөрхий. Тэгсэн яахуу тэгээл тэр охины нь найрч өгөх хэрэг гараад би өөр нэг найзтайгаа (Мөнхөө гэдэг) охиныг дагуулаа л явлаадаа. Бид 2т охин найрах ямар ч туршлага бөгөөд скилл байхгүй. Халзан уул гээд лаагрыхаа нэг уулны тэнд аваачиж байгаа л юм яриал байлаа.  Даанч тэр нь Линкин Парк-н тухай хэхэ. Хамгийн сонин юм нь дуртай хамтлагийхаа тухай  ярьж ярьж хамгийн сүүлд нь тэр охиноос чи тэгээд манай найзтай үерхэхиймүү гэсэн чинь Тэгье гэсэн хэхэ. Хөөрхий муу ЛП маань фенүүддээ нэг тэгэж тус болсон.

Иймэрхүү юмнууд хийнгээ өөрсдөө бас нэг сагсны шийд босгоцон, тэгээл тэрэн дээрээ нар жаргахаар орой байнга тоглоостой. Даанч бөөнөөрөө  зуслан явчаад ирсэн чинь нэг тарган шар нөхөр хөөрхий бидний арай гэж босгосон шийдийг нураасан байсан. Дээрэлхүү золиг. Зуслан явсан гэснээс лаагарт байдаг байсан ч гэлээ бөөнөөрөө нэг хүүхдийн зуслан явж үзий гэж шийдээд Ундраа гэдэг зуслан явжийсийн. Тэнд зөндөө олон гоё юм болж байлаа.  Зусланд амраад хэд хонож байтал нэг орой найзын хоолой нь өвдөв. Тэгээд нөгөө хамт уулан дээр ЛП ярьсаар байгаад охин найрдаг найзтай хамт зуслангийн тогоочоос эм бас уух юм гуйхаар явлаа. Очоод нээх өрөвдөлтэй царай гаргах ёстой гэж бодсымуу яасын шрекийн муур болж байгаад л тогоочид нь:
- Эгчээ манай найз хэд хоног  бие нь муу бас юуууууууу ч идээгүй,  та эм бас уух юм өгөөч ...
Тэгсэн тогооч нь эм, хэдэн ширхэг талхан дээр түрхсэн өрөм, нэг пээпсийний сав дүүрэн үзэмний шүүс өгсийн. Замдаа найз бид 2 тэскүү өрөмтэй талхы нь үзэмний шүүстэй нь бараг дуусгасан. Тэгээд тасагтаа очоод нээх жоохон үзэмний шүүс эмтэй цуг май энийг чамд өгч байна гэж шогтож билээ. Найз ч баярлаад л, заза гээл хөөрхий амьтан хэхэ. Аргагүй ээ хөөрхий зуслангийн хоолонд цадкуу байсан л даа тэр үед.

Бас л тэр үед байх нэг удаа хотод бөөнөөрөө байж байгаад нэг найз үсээ гельджийн гээд карантны ус гоожуулаад зогсоод байхаар нь жоохон эх оронч сэтгэлгээтэй юм болохоороо хэнхэгтээд чи наад усаа хаалдаа, байнга ингэж гоожуулаад байвал манай туул гол ширгээд бид нар балрышд гэсэн чинь найз туул гол хэзээ ч ширгэхгүй, коммунист хэнээтэн мэнээтэн гээл баахан шоолсон юмдаг. Тэгсэн одоо хар л даа, манай туул голоос юм үлдсэнүү!? Бидний хүүхдүүд УБ-д амьдруул юугаа ууж, юугаа хэрэглэх вэ. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд усаа болж өгвөл хэмнэж байгаарай нөхдөө, чандмань эрдэнэ шүүдээ.

За тэгээл 5, 6р ангид нэг иймэрхүү л юм хийж явлаадаа гэсэн гэнэт Carpenters-н гоё гоё дуунууд сонсмоор санагдлаа.

When I was young
I'd listen to the radio
Waitin' for my favorite songs
And when they played I'd sing alone
It made me smile.
Those were such happy times
And not so long ago
How I wondered where they'd gone
But they're back again
Just like a long lost friend
All the songs I loved so well.

Every Sha-la-la-la
Every Wo-o-wo-o
Still shines
Every shing-a-ling-a-ling
That they're startin' to sing's
So fine ...

start=-15 , cViewSize=50 , cPageCount=1

35 сэтгэгдэл:

null
☺Инээмтгий kkk☺

Хэхэ Линкен Парк сонссоорон байгаал найрагдачдаг айн. 5,6-р ангийн хүүхдийн үерхэл ч гэж юу байхуу дээ тэр үеийн. Хөөрхийн.
Төрсөн өдрийн бэлэг вол чухлыз

Durlaliin Sum (зочин)

hehehe...yuun ineedtei yum kk...
ta hed er ni meer tuiveedeg bsn bha tei hehe...
tegsen murtluu bndia uuriiguu bi aimar daruuhan huuhed bsn
ntr gd l hudalaa yridiiishd kk~~!!
uur bndiagin payn ntr bvl sn bijerei za kk..
bi jhn doogolj ineeye kk:P:P:P

orgil (зочин)

ter sagsnii shiidii chin ewdelsen nuhur manai Buduun shar tsogtoo geed ah baidag bsnshdee xaxaxa

Sol@ce

хөөрхийн, хаа хамаагүй LP яржаад тээд чи ма найзтай үерххиймүү гэдэг нь гоё байлаа, яджаахд нөгөөх нь зөвшөөрч эдр.

didi (зочин)

suuldee ene tuul gol yu bolchwoo~
ya ma ueluud ter der nereeeree garch ntr lag od bolchihson ybj bn sdhee... hahah
chi ch ohin nairah arwin turshalga bagaasaa hurimtluulsan zolig bn doo....

bb (зочин)

hehe yunch goy hugjiltei adal yavdlaar duuren bsiin kkk.jhn bhad ch teed t1teel uchraa medku l goy bjdee:D

Munhuu (зочин)

Chi neg ohind LPgiin tuhai yrij uguh hereg bnaa
manidaa tegej neg tus bolno baigaa haha
Uzemnii shuus, urumtei talh 2 deer bol yaltchgvi tsai ch gvi tsarai ch gvi zan gargajee, muu jaal. odoo ih zasarsan bna haha

nyamka (зочин)

kkk yun huurhun iin
ta nariin tuuhiig sonsood bval heden ch nom bolj medeh bhdaa
huuyee ter LP yarij ugsun munhuu ahiin sain ohin geed bga ni solo mun uu??

Луу & Мэлхий

kkk-tehh tursun udrin beleg bol aimr haha, uru hucher hunes avch entr
D.S-oo teged l tuiveh uede tuiveged daruhan uede daruhan aj turdug bailada, bandiagin tehde daruhan baisnig bol sandguie
orgil-ter bsih bha, uur neg nuhur baisin
solace-harin tin hamgin extremeee ni zuvshursun yavdal bga bhku yu hehe
bb-heeld yukve, odo ch gesn neh uchra meded bsan yum algoo haha
munhu-tsaichgui, tsaraitai, tsaigui zan bhku yu terchin hehe
nyamka-hehe uguie, munhu bid 2 hamt yavj nairsan nairulsan hun ni munhtulga baila hehe. lagrin tuhai nilen zuzan nom gargah sanatai bn ah ni hehe

M.zaya (зочин)

Paaah zawaan amitad LP yrisaar bgad dvv nairtsan bgamdaa.Hehehe..Odoo mashin deeshee garkuu bol uuriig chini duudchihiin bn shdee tee haha

Лхагва-Очир (зочин)

hehe bas neg iimerhuu yum tohiolddiimoo te kkk

M.zaya (зочин)

Solo bishee u.Munkhjin shvv dee ter chini..haha uuchlaarai munkhjuun zarlasand..

Луу & Мэлхий

za odo end LP-n ohinii ner mer durdagdad balarchinaa ehehe

didi (зочин)

ingej bj hamag bulaigaa delgeh wii dee...

Nyamka (зочин)

hehe yasan huurhun yum be! buur ineed hurchihlee.Bandi nariig bagadaa neg iimerhuu bsniig ni ogt tosoolj ch bsangui hehe...

Munguulei

sahilaggui l bj dee

Мөнхөө (зочин)

Наанаа л бичээд байгаа юм шүү дээ, цаашаа ч нилээн
их юм бий дээ хэхэхэ

Луу & Мэлхий

тэхх цаана бол их юм бий хэхэ

~Zealot~ (зочин)

huue Hen ni LUU Hen ni Melhii yum be?/

Луу & Мэлхий

Мөнхөө луу, мөнхөө мэлхий. Гэхдээ би ч бас адилхан

Мөнхөө (зочин)

Бүх зүйл утга учиртай гэж хэхэ
Тэнгэрийн амьтад шүү дээ мань 2 чинь вахаха
эвгүй орд нтрийнх хэхэ

soko (зочин)

hahaha ta hed ch neeree l shn garuud bsn shuu

payang chini sonsson chini bur ineed hurchlee hugjilteiin lageraa ch sanah shig

neeree ter linkin park yariulj bgaad uyerhdeg
ohin ni hen bsiin be?
5,6 r angi bsn gdg chini munhtulga nuguu urt ust bj bgaad genet halzan bolchdog uye uu hehe

Durlaliin Sum (зочин)

za ochko ah anh unsdeg ohinig jin hen gedegiig medsen shuu(B.....) gd ohin bsn geluu kk...meddeg huuhed baina lee
ter LP yriulj bgad uerhdeg ni (M......)gd ohin bsn tei kk~~tgd B,M 2 jin nzuud shde tei hehe~~neeh gemt heregten yrij bgam shig buten nerer ni ch helku B,M gd l kk:P..gehde helchuul bas bolkun bolu gd inged bichchihlee hehe~~

Haha (зочин)

haha bolu shu mini du, ene chin ug ni A zereglelin nutsad hamarah asudal bgam l da

gvenbaatar (зочин)

haha mani yarilaa shvv bandiagiin hurts asuudliig halzan uulan deer munkhtulgiin dvv z 247 gej hashgaraad zogsoj bsniig oo neeree bas munhuu zimbab 2-iin unguruulsen 7sar geed zohiol bgaa shdee naadmaar 2 uulaa garaad or suraggvi alga bolson tul vzsen harsan hvn bval daraah utsaar holboo barinuu 9962-.... gerees garahdaa har short tsagaan podvolk uglaashtai baraan har zvsmiin tsaraitai zimbab ni esse amandaa zuusan munhuu ni vsee hoshnogo samnaad geliig dardaital tvrhsen ..... geed zar yavj btal tsagaan saraar surag garvaa!! yasan zimbab jiremsen shinii 2 nii vvreer gertee orj irsen gesen haha

gvenbaatar (зочин)

yooy neeree unshaad bsan chin bvvr sonin bolchloo chi yagad uuriihuu bulainuudiig bicheegvin be bas munkhtulgiin buudald hiisen kinonii tuhai yamar kino bilee hilen har bilvv hahaha

Aero (зочин)

Хэхэхэ "Хөөрхий муу ЛП маань фенүүддээ нэг тэгэж тус болсон" гэнэшүү, хөөрхөнийн :)

Луу & Мэлхий

Аеро: хэхэ нээрээ л том тус болсон байгаа биз
Гүен баатар: Дараагийн хэсэг дээр зимбабын тухай бичнээ, тэгээ хар ого 2-н """""""""-д өнгөрөөсөн 1001 шөнийн тухай хэхэ, Нуруу луу нь ...

gvenbaatar (зочин)

nuruu ni ali hediinee chiig daan pembiin huusun blaa hundan tsagaan nuruuruu ni tsatsaj garav geed vv hahaha ter ved zimbab ali hediinee tasraad unachihsan blaa( haluun honjil soninii tergvvn nvvrnees)

Луу & Мэлхий

Гүенбаатар: за садар самуун болоод ёс бус үг хэллэг агуулсан зүйл бичзүү гэцэн байгаа хэхэ

Винни

хэхэ юун хөөрхийн

Надад таалагдсан бичлэг (мобайл зочин)

WOOOOOOOW Linkinpark.n togloltiig haana, hezee uzsiin? Ayalaln toglolt n sayahan bolson tm u? Heden $.r ali hawid n zogsoj uzsen be? shine duunuud bna uu? yoo soliorloo

Луу & Мэлхий

2008 онд, 80н доллароор хамгийн урд шахуу зогсоод орилоол үзэж байлаа найзуудтайгаа, бөмбөрийн цохиур хүртэл шүүрээл (амьдралын хамгийн аз жаргалтай кайфтай мөчүүдийн нэг ).
Энүүгээрээ ёстой хаа ч бахархаж, хаа ч онгирох юм байхаа хэхэх

X man (зочин)

Boon ug useg nairuulgiin aldaa ppphhh

X man (зочин)

Boon ug useg nairuulgiin aldaa ppphhh

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)