Жимсчидийн блог : Миний Хайр data:blog.pageNameЖимсчидийн блог

Миний Хайр

Сайнуу? Хамгийн түрүүнд чамд сайн сайхан бүхнийг хүсье, сайхан зан хөдөлөөд байна хэхэ. Тэхээр их хичээл ч юмуу ажил хийсний дараа амралтын өдөр унтах үнэн сайхан байдаг шүү. Бүтэнсайн өдөр гоё байнаа. Гадаа чимээ шуугиангүй хааяа нэг хүүхдүүд инээлдэх л сонсогджийн. Гадаа ч гэсэн нар ээгээ л, амьдралын бас л нэг сайхан хэсэг ...

Соко-н үлдээсэн коммент дээрээс үндэслээд эх орныхоо тухай жоохон бичмээр санагдлаа. За тэхээр миний эх орон Монгол чинь энэ хорвоогийн хамгийн сайхан нутаг гэж би лав боддымаа. Хэдийгээр олон газар явж, юм үзэж нүд тайлаагүй ч гэсэндээ бодоо л байхнээ нээрээ л илүү юм шиг санагддын.

Яахавдээ хөгжих ёстой хөгжлийн замруугаа ороод дөнгөж 20 жил л өнгөрч байгаа болохоор болкуу бүткүү юм их байна л даа, тэхдээ энэ хөгжилтэй орнууд чинь одоогийх шигээ болохын тулд хэдэн арван жил, зарим нь хэдэн зуун жил зарцуулсан гэжуугаа. Тийм болохоор нээх учиргүй бид нар сүйрлээ, үхлээ хатлаа гэлтгүйгээр улсаас янз бүрийн мөнгө өг гэж талбай дээр дөвчигнөхгүйгээр залуу хүнийхаа хувьд сурч байгаа нь сайн сураад, ажилж байгаа нь сайн ажилаад болж бүткүү асуудлаа нийлж шүүмжилж, шийдэх арга замы нь олохыг хичээгээд явж байвал эх орныхоо төлөө хийж байгаа л зүйл болно шүүдээ тэр. Тэгээд орчин үеийн залуу хүмүүс юм чинь усны хомсдол, агаарын бохирдол эн тэрээ манайд ямар байгаа билээ ядаж энэ зэргийн юмыг ойлгоод аль болох усаа хэмнээд, усны ямар үнэ цэнэтэйг нь мэдэдгүй нэгэн байвал хэлж ойлгуулаад ... Зүлэг ногоон дээрээ гишгэхгүй аятайхан явцгааж байвал ядаж л бас хавар энтэр шороо тоос бужигнахгүй, бид нар ч стрессдкүү байх.

Жоохон хадуураад явахад хэзээ Монгол явах вэ гэж асуухаар мэдэхгүй, явмааргүй байна, угаасаа очоод амьдрал байхгүй гэж хэлдэг хүмүүст жоохон сэтгэл гонсгор л байдын. Тэгээд эх орондоо хэзээ очкоод байгаан, ер нь гадаад дотоотод сурч, ажилласны хэрэг юу ын?? Гоё болохоор нь очиноо гээд хүлээгээд сууж байгаа хүмүүст хүний газар тийм сайхан санагддаг юм болов уу, эдэлж хэрэглэж, өмсөж зүүж, харж үзэж байгаа нь бүгд хүний юм, өөрт нь харъялалгүй. Тийм байхад л миний сайхан гадаад, халтар шороотой Монгол гээд л, андуураад л. Маргаашийн Монгол чинь өнөөдрийн залуу хүмүүс бид нар шүүдээ. Харин нөгөөдрийн Монгол бол бидний дараагийн үе. Тийм болохоор залуучууд бүгдээрээ жоохон ч гэсэн эх оронсог байгаасай (үндэсний үзэлээс өөр ухагдахуун), өөдрөг байгаасай, хувиа бага хичээдэг байгаасай, тэгээд бид нар хийхгүй бол биднээс өөр хэн хийх вэ? Бид нар маргааш нь тэр ХИЙСЭН нийгэмдээ амьдарна хэрвээ хийгээгүй бол ХИЙГЭЭГҮЙ нийгэмд л амьдарна шүүдээ.

Найз Ганаагаас хэдэн зураг авсанаа оруулав (энэ завшаанийг ашиглаад дандаа баярлуулж байдагт гаднаа хэлдгүй ч дотороо талархаж явдгаа дэвшүүлье). Хэрвээ боломж байвал Монголыхоо ийм сайхан газруудаар (дэлхийн хаана ч байхгүй гэхээр жоохон хэнхэг, юм үзээгүй болчих байхдаа тэхдээ яадын яадын) ядахнаа жилдээ нэг явж байя гэж бодоод байгаа. Ер нь ч тэгээд өөрийгөө таниагүй хүн өрөөлийг яаж танихав гэдэг шиг эх орныхоо тухай мэдэхгүй бол гадны соёл, хөгжил эн тэр гээд харанхуй дайраад байвал онц биш байх. Ийм сайхан нутаг орон ер нь бол ховор л байх. Манай УБ бас бусад газруудад ч гэсэндээ зун ямар сайхан байдаг билээ. Зайсан дээрээс хотоо харахад ямар байдгыг хүн болгон л мэдэж байгаа байх. Хүмүүс ч гэсэн нээх гоё инээж минээцэн ядаж байхад манай Монгол охидуудын хөөрхөнийг хэлэх үү хэхэ. За тэгээд бичээд байсан сүүлдээ тэгээд хадуураад охин мохин болоо явчлөө. Юутай ч гэсэн манай орон үнэхээр сайхан шүү л гэдгийг хэлэх гэсэн юм.

Энхрий хайртай эх орон чамдаа
Өр зүрх, үнэн голоосоо би хайртай ... 

Хайртай чамайгаа нэг үнсчий, даанч яаж үнсэхүү?

start=-12 , cViewSize=50 , cPageCount=1

38 сэтгэгдэл:

null
Мөнхөө (зочин)

Тиймээ О*** минь энийг чинь бүтэн сар бодож явлаашд.
Дээр үед нэг яриж байсандаа. Бид нар боож үхэхгүй юм
бол өөр хэн боож үхэхийн...
Гарц байна уу?
Манайд арц байгаа гэдэг санаанд орчлоо хэхэ.

Хайртай чамайгаа нэг үнсчий, даанч яаж???

bb (зочин)

neeree l manai mgl goy sho bur sanachlaa hehe. hurdhan shig l yavmaar sanagdaad bgaashdee oirdoo bol.ochij mongoloo hugjuulhiinsan ^^ug n zaluuchuud bid nar jhn eh oronch uzeltei l bolmoor bgamdaa..

fc (зочин)

зурагнууд үнэхээр таалагдаж байна үнэхээр сайхан орон шүүү

Луу & Мэлхий

Мөнхөө:тэхх даанч яаж гэдэг манайд арц байгаа 2 яг хаха
бб: за тэгээ бб минь хурдан явж хөгжүүл хөгжүүл

fc (зочин)

би хайртай зөндөөн их хайртай хэхэхэхэ тэгээд ч хэлсэн хэлээгүй хайртайг минь бүгд мэднэ хэхэхэ

Луу & Мэлхий

ФС: өшөө зөндөө сайхан зураг байнөө

Gorgeous

үгүй ээ тэхдээ гадаадад ажиллаж байгаа хүмүүс чинь ар гэр лүүгээ мөнгө төг нтр гээл эх орондоо бас хөөрхөн орлого оруулаад бээдийшдээ гээл хөндлөнтчий. Гэхдээ бивол зөвхөн монголдоо лдоо. Нээрээ би бас нэг үнсмээр байгаан яаж үнсэхээ суруул заагаад өгөөрэй кк

ЭЭЛЭРЭГ (зочин)

аанхаан монгол гоя...

FC

Тэгээд үзийлдаааааааа

bv (зочин)

bi mgl sanaj bna bi hana bgaga helmaargui bna 5sarim dara mgl ochih bh chi er ni ih tsoglog zalu ym mu eh oron udahgui saihan boloh bh itgeltei bna harin chamaig bhgui boltol terveh ymsan oo namaig gomo gej bitgi bodoroi mgl sanad ter bi mongoldo hairtai

Зочин

Эх орныхоо тухай үнэхээр сайхан бичсэн байна даанч залхуу хүрээд уншиж чадсангүй ӨӨРӨӨ ЖИМСЧИН ЖИМСЧДИЙН НЭГ БАЙХ НЬ НАД ЖИМСНЭЭСЭЭ Л ГЭМЭЭР БАЙНА ӨӨР Ч юм алга даа ЖИМС ИДИЙ ГЭЖ САНАЖИЙН

Nyamka (зочин)

Geree sanaj bna oo.Onoodor end uul burheed noroo orson chin genet geree,eh nutgaa sanaj bgaa yum chin hehe... gadaad olj avsan ene bolovsroloo eh orondoo butsaj ochood heregjuuleed uls ornoo hogjuulne ee! hehehe

Луу & Мэлхий

Горжөүс: хэхэ мөнгө илгээхийн тухайд гэвэл бараг 200 мянган хүнийг тэжээж байгаа байх шүү хэхэ
Элээрэг санал аймар нийлсс
ЭфСи: тэгжаагаад дараагийн бичлэг дээрээ үзүүлэмц, нээрээ чиний полов гоё байхаа гээ хадуурчы
БиВи: гэрээ орноо аймар санасан хүн бололтой, хаа хамаагүй намайг тэвэркээд байдаг, тэгээ яджийхал би байхгүй болчуул чи хүн амины хэрэгт орж лүд оргих вийдээ
Зочин: за тэхээр жимс гэдэгт 2, 3 янзын утга болоод зорилго буй. Эхнийхийг нь дурдах аваас жимснээсээ чамтай хуваалцаж л байна, даанч чи задхуу чинь хүрээд уншаагүй мөртлөө л гоё бичсэн байна гээд байгаа болохоос хэхэ
Нямка: За алаад өхнээ, шууд л хөгжүүлнэ мөгжүүлнэ гээл том юм хийх гэж байгаа хүн бололтой, маныгаа татаарай очоод хэхэ

soko (зочин)

Нуурын уснаа шувууд буухыг харахсан
Нурсан толгодоос тэмээ буйлахыг сонсохсон
Нуга хөндийдөө адуун дэл дээр давхихсан
Нутагтаа очоод ногоо үнэрлэж нэг суухсан...

Салхи хийссэн талынхаа энгэрт эрхлэж
Саран мандсан тэнгэрийнхээ оддыг тоолохсон...
Шүлэг тэрлэм үзэсгэлэнт шөнийн аниргүйд үүрэглэж
Шүүдэр буусан үүрээр хөл нүцгэн алхахсан...
Оройд нь наран гэрэлтсэн уулсынхаа чулууг үнэрлэж
Онгод хийморийн оргил болсон овоондоо нэг залбирахсан...
Адуун зэл дээр унага татаж, айраг залгилж зогсохсон
Араг үүрээд ааруул өвөртөлж аргал түүж нэг явахсан...
Ясан тамгатай, цусан тангарагтай Монгол минь сайхан
Яадгийм, ядуу ч гэсэн Миний Монгол хамгийн сайхан нь!

Очко (зочин)

хамгийн доод талын сээгийг хараа уйлаа *****kuu yu haha

H.Ray (зочин)

нээрээ монголд очихгїй амьдрал алга, бїр зарим нь охид аймаар болсон очвол найз залуугаа алдчихнаа энэ тэр гэж тэнэгтдэг хїмїїс байна ш тээ цаана чинь. Бодвол тэгж ярьж байгаа хїний ухамсар л тэр байхдаа. Уг нь гадаад дотоод явсан нь ирээд хамтдаа эх орноо хєгжїїлдэг бол ч.....

Луу & Мэлхий

хэлээд юүквээ, гадаад явсан гэхээр ихэнх нь охидууд, ихэнх иргэж иркүү тэндээ шингэж байгаа нь ч эмэгтэй хүмүүс байгаа байхгүй юу яг үнэндээ. За хамаагүй ингэж бичихээр жендэрээр гадуурхлаа гээд загнуулнаа хэхэ

Дуугүйхэн дүнсийх Азжаргал (зочин)

сайхаан сайхан эх орноос минь илүү юм гэж хаа байх вэ дэээ

Луу & Мэлхий

тэгэлгүй яахав, хаа ч алга

skyguy (зочин)

hun neg torson gazar bol setgeld uyatai holdood yavsan ch zurhend uyatai bdag etseg ehiin maani erool tavisan enhrii saihan oron shuudee

Очко (зочин)

Ерөөл тавина гэж юугжийн?

Boldoo (зочин)

undeserheg uzel baih heregtei, manaih shig tsuuhun ard tumen
undeserheg bjij l yvna. buh delhig ezelj baisan odoo yachad bgan

Луу & Мэлхий

Үндсэрхэг үзэл, эх оронч үзэл 2 өөр тэгээд үндсэрхэг гээд гадаад гэснээ ядарсан хятал ажилчин польдроод байх нээх онц биш байхаа. Тэгээд ч ХIII зуунд үндсэрхэг үзэлээр биш хамтач үзэлээр (смарт үзэл гэхиймуу) дэлхийг эзэлж байсан байхаа.

Aero (зочин)

Үндэсний үзэл, Үндсэрхэг үзэл гэдгийг ялгаж салгах хэрэгтэй шүү

Munh-Erdene (зочин)

Undeserheg uzel, buh delhiig ezelsen gedegee l haychuul hugjih ym bgaamdaa. Harin ch tsuuhun baih tusamaa un deserheg uzel demii ym bishuu.
Ternees chin l bol pashizm ntr geed zavaan ym garsan gej boddiishd

Луу & Мэлхий

Эх оронч үзэлтэй байнаа л гэдэг чинь бүх санааг өөртөө агуулж байгаа шүүдээ

gvenbaatar (зочин)

ta nar nadaar yalgah geed bgan eh oronch eh oronch l geh yum tegeed nadaar hujaa nariig zoduulah geed bgamu boliishdee ehnees avhuulaad havirgiig ni hadaad zamiin borjuur amaar ni vmhvvlj bgaad dagzan deer ni devshiimuu hahaha zaza ter ch yahav eh oron gesnees harih yumsan daa geree martsan geser shig l yavna ali baga 2 nastaidaa l ganzagiin naimaand germany garsan hariagvi l yavna

gven baatar (зочин)

duunuud ni ih goy yumaa hamaa gants durtai duu yavaad setgel hudulsun doo bichechlee bi uusandaa ch bish hahaha

gvenbaatar (зочин)

ter 9-001 autobusnii urd taliin hvvhen jinhene goy shvv haraad l daarah shig bolloo hamag bie mine dagjin chichirch bna ter hvvhen ochkog-mine hariugvi galzuuruulah ni chutgur algad gej 2 bultsgar ulaan hatsriig ni alim idej bgaa yum shig hazalj garhiimsan

Луу & Мэлхий

Гүенбаатар: Согтуу хүний сэтгэгдэл авзүйээ хэхэ,

Versace (зочин)

Minii Mongoliin gazar shoroonoos burhan guisan ch buu og gedeg shan ugeer setgegdelee ehlii...tiime uneher minii mongol shan oron...gadaad dotoodod surdag buhii l humuus dotroo mgldo hairtai bdag gevch uunige ilerhiildeggui ene l hamgiin buruu...dandaa bolkui bn butkui bn hetsu bn geel bugd yriad bhar argagui shuu ugasa bolkui butkui hetsu bn harin mglchud amnii belgeere gedeg shde teren shig boljinoo butjinaa bolgono bi hiine gej yarii l daa muug n bugd harad medej bgaagaas hoish bnga yarih utgagui bh harin boloh zuilse tolovlood hiih zuilse yariltsaj baiy....en turund gudamjanda hogoo hayhgui bhas ehlii....bas ohiduuda ems buzartuul uls mohno shu de medseer bjiij bitii amia bod l doo enenii chin uls eh orni chin ner uur udam ugsa astaj bn...zaluchud ta nar ch bas hariin busguichuultei buu niil, mgl mglooroo l hamgiin goy...za tged hun setgelere amitan kkk bugdere mongoliigoo shan bolgonoo ehleed surad bolovsortsgooy tged hiiged baij dee zaluusaa...uragshaa Mongol Mongolooroo Uldene!

Munhuu (зочин)

Mongol Mongolooroo. Gehdee ehleed uuriiguu bod, hugjuul
bas bolku butkugee oilgohgui bgaa, haaya teruugeer baharhdag. buur doosh ni tatah geed bgaa nuhdud hurtel bnashd. Helj yrij bhgvi bol bolku bhaa

boloroo808 (зочин)

anx orj ireed unshij vzlee goy ym bichsen bn sxan mgl ywmaar sanagdchixlaa hehe

tsoomoo (зочин)

eh oron maani uneher saihan shuu. tur zasgaas maani gadadad surch tugsuud ochij bga humuustee ajillaj hudulmurluh shudarga orchin nuhtsuliig burduulesei l gej huseh bna

Луу & Мэлхий

Boloro: hehe yav yav, saihan shude
Tsomo:Keled yukve, tanil tal enter hardgu, yalgadgui l baimar bgan

Beautiful (зочин)

zov l sanaa bna. manai mongoliin zaluuchuud bvgd iim sanaatai bol ireedvidee sanaa zovood bh ym alga hehe.haramsaltai n eh orniihoo toloo gej yu ch hgeegvi bj l bolohgvi bvtehgvi gedeg gutrangi vzeltei zaluuchuud ih bolj de.bid hiine bvteen chadna geed zvtgevel hezee negen tsagt oorchlogdono gedegt bi itgedeg.manai mongolchud yamar aguu genitei hvmvvs bileede. eh orondo hairgvi hvn gej haana bhav.odoonos dotro bodoj yanada gj suuh bish baga zvilees ehleed biyeere oroltsoj eh ornoo hogjvvltsgeey zaluusaa.togsgold n neg ym helhed ooriinhoo toloo ch ymu ger bvliinhee toloo gej gadaad hvntei suuj bga bvsgvichvvdig harhad vneheer haramsaltai sanagddag.ted bvgd az jargaltai amidardaggvi n todorhoi. mongold amidral hetsvv geed ted iim zamiig songodog ch mongoldoo mongol hvntei suugad amidarla ged olsoj vhehgvi n todorhoishde.onoo margaashin amidralasa iluu mongoliinhoo ireedvig bodoj zov alham hgeesei gej bvsgvichvvddee helmeer bna.( minii l bodol shvv hvmvvsee.)

Munhuu (зочин)

manai mongolchud yamar aguu genitei hvmvvs bileede
hahahahaha

mjm (зочин)

aidaa tegeed hugjiltei ornuudiig haraad bhad turiinhuu tuluu ogotno ni booj uhej baij l ter uls hugjdug yumshigee.manaihand neg tiim yavtsuu bodol baidiin.ugaasaa niigem iim bna,bidnii amidral iim baina,tiim bolohoor bid nar turiin tuluu booj uheed baih shaardlagui,zugeer dor doroo huvia hicheegeed yavsan ni deer gej boddog humuus ni diilenh ni boltson.tsuuhun toonii eh oronch uzeltei saihan zaluuchuud baidiin.ted nariig ih uneldiin.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)