Жимсчидийн блог : Новшнуудад хандаж хэлэх үг... data:blog.pageNameЖимсчидийн блог

Новшнуудад хандаж хэлэх үг...

Аавын машиныг нууцаар авчаад ( үнэмлэхгүй юм чинь өөр яахийн ) ид сайхан давхиж явтал нэг муу хогийн цагдаа, бүүр нэг хувцасны гол царайлчаад зогсооно биздээ...

Найзуудтайгаа пиводож байгаад хариж явтал бүүр болдоггүй ээ, тэсэхээ болиод харанхуйвтар байрны буланд сайхан морь харж байтал гай газар доороос, гамшиг болсон цагдаа булан тойроод гараад ирдийн. Баахан дарамталнаа, бас хөөрхөн хууль дүрэм яриал. Таван цаас өгчүүл болоо биздээ...

Эмээгийн бие өвдөөд түргэн дуудлаа, ирдэггүй ээ. Саяхан хотод нүүж ирсэн, ядаж байхад зөвшөөрөлгүй газар бууцан, хаяггүй болохоор олохгүй байгаан байхдаа. Уул нь тэнэг хүн ч ойлгохоор зааж өгсөндөө. Жоохон юм атгуулахгүй бол судасаар хий шахчиж мэдэх л нөхөд...

Бааранд сууж байгаад хэдэн гартай муудалцаад гарч үздэг баатар болсон чинь архины шилээр тархиа хага цохиулчиваа. Цусаа гоожуулаал арай гэж гэмтэл орлоо. Тэгсэн чинь хачин муухай ааштай эмч авгай элдэв янзаар загнаад, бараг алгадангаа алдав. Дуугай л оёод өгчүүл барав биздээ, тэрний амаар ууж, тэрний тархийг хагалуулсан биш...

Та нар зөв ойлгосоон. Новшийн эмч, цагдаа нэг үгээр төрийн албан хаагчидын тухай бичиж байна. Тэтгэвэрт гартлаа мань мэтийнхээ мөнгөөр үнэгүй хувцаслана. Бараг л зүгээр улсаас мөнгө аваад сууж байдаг паразитууд гэсэн ойлголттой байдаг бид. Гэтэл тэд хамгийн балиар заваан, хүнд хэцүү, тэвчмээргүй бүхнийг хийдэг. Тэрнийхээ хүчинд бас л хамгийн муухай авилгач гэсэн цолыг зүүнэ. Авилгалд авдаг юм нь бүүр инээдтэй. 500н төгрөгний шоколад, уут чихэр. Гийгүүлэх юм бол ганц набор за үсрээл нэг дарс. Цагдаа нарынх бол архинаас хэтрэхгүй. Манай эмч нар чадваргүй болохоор цаад баячууд чинь гадаад гарч эмчлүүлээд байна гэж бодож байна уу??? Техник, технологи багаж хэрэгсэл байхгүйгээс л тэр. Харин ч чадвар мэдрэмжээ цэгт нь тултал ажилна. Даанч тэдний нүцгэн гарт айхтар өвчнүүд дийлдэх биш. Дээдэсийн хулхидаж, завшсан, цавчисаны гайгаар эмч нар л хараалгана. Тэд МИАТ шиг ажил хаях эрх байхгүй, цаана нь хүний амь явж байгаа. Та нар Хөвсгөлийн нэг алс суманд очоод үзээрэй ганц эмч залуу. Эх барихаас авхуулаад, хатгаа, хугаралт гэмтэлт, сэтгэл зүйч, хуцуул хавдарыг нь хагалаад авна. Би чадахгүй миний мэргэжил биш гэсээр байтал загнасаар байгаад хорхойтой шүдээ суга татуулна нутгийн ардууд. Хариуд нь ганц шил нутгийн хувийн үйлдвэрийн архи. Тэгээл данга. Бүх зүйлд хэн ч гайхахгүй. Байх ёстой зүйл мэт л хандана. Их эмчийн цалин 200 000н мянгахан төгрөг. Тангараг өргөсө эмч хүн болохоор л тэсэээд байдаг байх. Чи хийхүү ийм ажилыг? Би лав хийхгүй. Гай байгаа даа. Харин бид эмч нарыгаа хараасаар л...

Цагдаа нар гэж байнаа бас, нохой ч тийм өрөвдмөөр хувь тавиланг голох биз. Хүний тооноос хасагдсан аль хэдийн. Хүн болгон гэрлүүгээ яарч эсвэл ширээгээ тойрч суугаад оргилуун дарсаа буудуулхад бэлдэж байхад цагдаа ах эргүүлээ хийж л байна. Шинийн нэгний өглөө ахмад хөгшидрүүгээ золгохоор яарсан улс. Харин цагдаа замын голд төмөр шүгэлээ зууцан зогсч л байна. Хэн ч энэ зайлуулдаа гэж өрөвдөхгүй. Харин ч сар шинэ болж байхад хэдэн төгрөг салгах гээд зогсч л байхиймаа гээд үзэн ядсан харцаар хараад өнгөрнө. Талбай дээр жагсана хүмүүс. Тэдний зөв санагдаж дэмжмээр байвч хүлээсэн үүрэг, өргөсөн тангараг, авсан тушаалдаа хүлэгдээд үзэл бодлийнхоо эсрэг зогсоол үлдэнэ. Анзаараггүйгээс болж юмаа алдана, архидаж яваад зодуулна. Согтуу машин бариж яваад осолдоно. Энэ бүгдэд бидний төлөө эмч цагдаа л гүйж байдаг. Тэднийгээ тоож хүндлэх хүн даанч олдохгүй. Уусанаа шингээж чадку халтар дуучин хүртэл цагдаагийн эрүүг хугалж дээрэлхэнэ. Би ийм хүмүүжилтэй хүн биш гэж хуцсаар тэнсэн авна. Зиа за тэгээд уулын мод урттай богинотой гэдэг шиг муу хүмүүс тэдний дунд явж л байгаа гэхдээ л тэд чинь бидний төлөө гэр орноо умартаад явж байгаа шүү дээ. Муу нэрийг зүүж, муу цалинг авж мань мэтийн төлөө явдаг эмч, цагдаа нартаа.

            

                                                 Луу&Мэлхий Мөнх-эрдэнэ

start=9 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 59-с 10-59 харуулж байна

null
StRaWBerRy

Tehh~ Utga sanaa ugnii songolt tseg tavilt ene ter aimar bna heeheh
za togolsiin^^ Aimar bichijee Bi bas barag ehnii hesgiin bodolton bailaa sht~ Ichchihlee :p

Undriga (зочин)

Эхний хэсгийг уншаад энэ муу одоо ямар даварчихсан амьтан гээд яаг харааж зүхэх гэж байсан чинь уул шугамандаа өмөөрсөн бичлэг байна шд. Би ч энэ эмч, цагдаа, түргэн онцгой гээд төрийн үйлчилгээний хүмүүсийг айр өрөвддиймаа. Нээх өрөвдөлтэй цалингийн төлөө нойр хоолоо хасан хасан ажиллах мөртлөө юм л бол муулуулаад л...Зарим нь ч үнэхээр харьцаа муутай хүмүүс байдаг л даа. Гэхдээ 200 мянган цаасны төлөө ингэж үхэн хатан ажиллаж байгаам чинь амьдрал нь муу, муухай ааштай байхаас ч яахуу дээ гэж заримдаа боддээн.

Sol@ce

эхний хэсгий нь шууд утгаар нь ойлгоол гайхаал явжаад гээнт ойлголоошд.
Эрийн муу цагдаа
Эмийн муу сувилагч гэж муухай үг шүү. Ми айр ойрхон эмч, цагдаа гэр бүл байна. Тангараг өргөсөн гээд мэргэжилдээ дуртай, аягүү үнэнч байдагт нь анхандаа гайхжийлаа. Сүүлдээ ойлгоол, хүндлээл иржаан. Хэн л өвдөнө нөгөө муу эгч маань л явдийн

Цэнхэр нүдэн

Би тайвширцан.Ундирга миний үгийг гүйцээчиж.Чи гэхдээ эхний хэсгээ ямар муухай эхэлвээ айн чи?этр гээд нэхэл хатуу царайлуул яахуу,

Мауз

хэ хэ би бас уншиж эхлээл гуцдым бэ гээл дайрах гэж байлаа штээ. эмч хүнийг бол хаа ч өмөөрнөө зүгээр. муу хүмүүс байлгүй л яахав. гэхдээ л бусдын амь насны төлөө өөрийгөө гэр бүлийхнийгээ мартдаг улсууд шүү дээ.

Ochko (зочин)

Undriga: Ted tsalingin tulu ajildagui yuuma, 200 myanga tugrugniu tulu uhen hatan ajilku zuger l tangarag urgusun uchras l huurhiidoo...

Будагчин КЭТ

новшнуудад хандаж новш л гэеадө

Ruiz (зочин)

Good job =D

Мөнхөө (зочин)

Өрөөсөн кетд хэнийг новш гэдэгийг ойлгосон биздээ хөгшөөн
тэднийг ойлгодоггүй, хүндэлдэггүй мань хэд л новш шүү дээ

sabrina (зочин)

eeeldee chi neeree unen medreleer segaddag bna shdee ehleed unshij bhdaa eimer durgui hursen chini suuliinhiig ni unshaad uruvduud uilahaa shahlaa gehdee uneheer unen shdee

boloroo808 (зочин)

mail bichjee hehe hi5iinxa status dere ingeed garchigiin taiwchixwal orood unshix xvn ix bx ym shig bn hehe ymartai ch aguu bichsen bn daraagiin sedwiig xvleej baiy...

Луу & Мэлхий

Хэхэ байнга орж ирж байгаарай. Мэдрэлээр сегадах бишээ, сонирхолтой байвал гоёшдээ. Тэгээд угаасаа ихэнх хүний бодол эхний хэсэгт гардаг шиг л байдагшдээ, харицуулаал бичсийн.

крафти

за тэгээд л нээх их өмөөрдөг гарууд тэд чин тэгж яриул төрийг атгаж байгаа гарууд шүүдээ хангалт сайтай мань мэт бол айлын шоовдор хүүхэд шиг л ямарч баталгаа алга байгаашдээ

Луу & Мэлхий

Энд ямар ч удирдах албан тушаалтны тухай бичээгүй. Бас эмч цагдаа нар хэзээ ч төрийг атгадаггүй. Тэд зүгээр л үүргээ гүйцэтгэдэг. Хангалт сайтай байж шоовдор хүүхэд шиг явж байгаа бол азгүй л байнадаа. Тэд нарт хангалт гээд байх юм бүүр түй ч байхгүйшдээ.

Cronus (зочин)

tn shde uuliin mod urttai boginotoi gegcheer heseg bulgeer n bugdiin todorhoilj bolohgui l yumsan. alaad ugchee.

ЭЭЛЭРЭГ (зочин)

найзаа тэхдээ 500 төгрөгийн чоклад одоо олдохгү шүү этр гээд хэхэ... тийн хөөрхий тэдний авилгал ч гэждээ..

Зочин

helehch ug algaa and minii ushuu goy goy sedweer bichere

Зочин

anhaa

Frank

Үнэн үг шар төс гэж хэлье. Шулуухан хэлэх нэг талаар сайн ч нөгөө талаар бас муу байхаа.

soko (зочин)

yaaay unen laitai bichjee
jinhene 100 huvi demjij bna
manaihaan bas arai l denduu haritsdiin shuu
ghdee setgegdluudiig unshihad ehnii hesegt bichsen shig bodolt humuus joohon bgaa yum shig sanagdlaa
sayhan bi ter murdugch derrickiig uzeed l tsagdaa nar yaj hetsuu ajildag gantshan udriin dotor yamar olon hunii haraal iddegiig oilgoson
medeej emch nar bas enen shig bur enenees iluu ch humuusiin uur buhimdal haraaliig ni iddeg bh ghdee l ed nar chini bid nariin eruul mend, ayulgui baidliin tuluu noir hoolgui ajillaj chaddag baharhaltai humuusshde~~

Луу & Мэлхий

Frank-d Шулуухан хэлэх ёстой зүйлийг хэлэх хэрэгтэй байхаа.
Соко-д Харин тиймээ

naraa (зочин)

sain bichsen bna shoo. neeree l muuchguu emch muuchguu tsagdaa ym daa

Mick

Zuw heljee uneheer l Bidnii tuluu gj yawaa uls Ter medrel muutai humuus l Arhidahaas sogtuugaar mashin barihaas tsaashgui hudalaa sagsuu yumnuud Bolimooriin!

gven baatar (зочин)

uul ni ih l zov yum bichej daanch mani ugaasaa tsagdaad durgvi bvgd l adilhan sanagddiin hahaaha taivanch arhi uulgachihgvi zaaval nuugdaj ntr hahaha zaza ter hvnii l ajil yumdaa huurhii yah gej tsagdaa bolsiin hohino ntr zaza jool nahaaltchlaa sorry ard tvmen ene zavshaaniig dalimduulaad xopoo-niihoo tsagdaa nartaa xopoo bgulagdsnii 40jiliin oin mend hvrgiii hahahaha

Макаров (зочин)

Санал нийлж байна

Ochko (зочин)

ene zavshanig ashiglad Chingeltei durgin II 40.000-n 3-r horoni tsagda Baldanda handaj helhed: Huurch yavsan bol uchlarai

Mөнхөө (зочин)

Нээрээ Чингэлтэй дүүргийн 10р хорооны цагдаа Буун дуу
Уламбаяр, Кобра ( нэрийг нь мартаж ) ах нартаа
гомдоож явсан бол уучлаарай, гэхдээ та нар өөрсдөө
болдоггүй байсий шүү гээд хэлчий.
Бас хэсгийн эмч эгч нартаа акт хийж өгч их тус болдог
байсан шүү, дүү нь ачийг нь мартахгүй ээ хэхэхэ

Хилийн цэргийн Онигор нүдэн

би чэн одоо төрийн албан хаагч болох хүн, намайг ч иймэрхүү л ирээдүй угтажаан биздээ

zolboo (зочин)

yooooo halit ichdeg bn sht...
hehe

уяхан (зочин)

миний дэмждэг 2 Англи Америк хоорондоо таараад алийг нь дэмжхээ мэдкү алингаа алдваа гэж.................

Mөнхөө (зочин)

Золбоо юунаас нь ичсийн зүгээрээ. хүн болгон л тийм
байдийн. ичиж бгаа чинь учиртай.
Онигор нүдэнд нилээн тэвчээр л хэрэгтэйдээ.
Уяхан сэдэв андуурцануу? шууд уураа эмч цагдаа нарт
гаргах гэж байна уу?? хэхэ

хилийн цэргийн онигор нүдэн (зочин)

тэвчдэг л хэрэг

buyka

tsagdaa ,emch nar iim orovdmoor ajilj bdag n , ehnii egneed yagad ch tsalingiin toloo ajildaggui yumaa .
ted chin tangaraga orgoson bolohooroo teruugeeree baharhaj ajildagiin .
aa daraagiin egneend n tsalingiin toloo, hun bolgond l amidarah heregtei shuu dee.

didi (зочин)

nudend nulims tsiilegnew~
gants olodoh amidraldaa amandaa tomor shugel zuuj nohoi ch gaslam zunii haluund shorootoi zamiinhaa gold hoorhii muu tsagdaa ah min l zogsono...oor hen ch tend tgj zogsoj chadhagui ugaasaa chadahgui ch ugui bh

za bilguunsaihan n bnaa (зочин)

ehnii hesegt gardag tsagdaa nar chin surguuli soyol togsoogui bolowsrolgui buduuleg zgr l 2sariin yu ch bilee 1 kursd yawaal garj irsen nohduud bhku yu., (gants shorgooljtoi) ted nar bol jeenken nowsh., hezee ch bid nariin toloo gehku yaj deerelhehuu yaj alban tushaalaa ashiglaj oortoo ashigtai yum hiihuu heden tsaas salgahuu l gej boddog uhaan muutai hun chanargui setgelgui lalaruud nere shuu., (gehdee bas bugd bishel bh ldaa ihenh n) harin ih surguuli togsoson yum oilgodog gaigui tsalintai humuus bol hezeech tehku., yostoi nogoo bid nariin toloo zutgedeg humuus bdag bh.,

mmm (зочин)

enenees iluug setgej chadahguu ochuhen bodoltoi hun be ysn zovhn ooriho l tarhiar setgsn yuma bcihde bnshd hun buhen iim bishshd arhidad bar dad unemlhgu joloo bariad zarim neg n hunii ami nasiig hohirogod yvaa malnuudaa shuumjilbel taarna

Луу&Мэлхий (зочин)

ммм-д Чи бичлэгийг гүйцэд уншаагүй л юм шиг санагдахийн.
Өчүүхэн бодлыг ойлгох гээд үзүүл уул нь.
Би бас өөрийнхөө тархиар л сэтгэсэнээ бичдэг, чи л хүний
тархиар сэтгэсэнээ бичдээ.
Бичсэнийг уншчаад олон юм яриул их зүгээр байнадаа.

цэлмэг

хөөеээ ийм сайхан бээгий байх чэн юунд нь хэрүүл өднө вэ ммм минь ай. ер нь тээд тамын тогооны үлгэр шиг байхаа болиул таарна. угтаа бид чэн бүгд л хүүний өөрийн гэлтгү адилхан л тархинуудаар сэтгэдийшд.

GeRle (зочин)

yooy emch huniig muulsan chin nudend nulimsburheed yavchihlaa. arai ch dee neeree chi!!!

HERO

үзэж таржээ хэхэ

Луу (зочин)

Gerle-д энд эмч хүнийг муулаагүйшд. гүйцэд уншуул
нүдийг чинь бүрхээд байгаа нулимас баярын нулимас
болох ёстойдоо хэхэ

GeRle (зочин)

novshiin emch gej heleheer bi bayarlah yostoi yu?

Луу & Мэлхий

Gerle манай бичлэгийг гүйцэд ойлгоод уншчих тэгэхүү?
Бас үгээр нь биш утгаар нь. Энд хэн нэгэн эмч, цагдаа
эсвэл тэдний гэр бүл, үр хүүхэдийг муулсан, доош нь хийсэн
утга огт байхгүй. Бүтэн бичлэгнээс ганц үгийг нь уншчаад дайраад бхийн хэхэ

Neg nuurt (зочин)

tegeed ene bichleget emch nariig muulaad haychiv uu magtaad yavchiv uu? he he ene jaal chin uuranda bolood uuruu ch bichlegtee yu bichsenee oilgohgui baigaa bololtoi shuu Gerle mini

Gerle-d (зочин)

ene gerle gej teneg gichii bndaa, saihan l beegii bainadag

Ochko (зочин)

Huurhiduu ene neg nuurt, gerle enter gesen mongolor bichsen bhad oilgodgu nohduud blog bichjin geher bichmergui sanagdchla hehe,

Цоомоо

вуааа хэн мэдлээ алтаар урасмар

даварцан DOVE

Сайхан бичжээ. Нулимс гарах шахав

engvvnee (зочин)

Mair goy bichej lag umaa

Munhuu (зочин)

Haranhuid buhimdaj suuhaar neg ch gesen gerel asaay l daa Ochko hahaha

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)