Жимсчидийн блог : Нандин зүйл... data:blog.pageNameЖимсчидийн блог

Нандин зүйл...

Намайг ухаан орох үед манайд нэг  давс хийдэг Кока коланы тайрцан лааз байсан юмаа. Намайг төрөхөөс өмнө л аавд нэг гадаад лааз кола өгсөн юм байналээ. Аав тэгээл эмээ, өвөө, ээж, эгч бүгдийг нь л тойруулж суулгаж байгаад рашаан хүртээж байгаа юм шиг л жоохон жоохон амсуулсан юм гэнэлээ. Тэр үед Кока Кола гэдэг чинь мөнх усны дайний юм байсийн байхаа хэхэхэ. Дуусангуут нь тайраад давсны сав хийсэн гэсэн. Хичнээн сар болчоод байхад үнэр нь гарахгүй байсий шүү гээд одоо хүртэл яридаг юм хэхэ. Намайг нилээн том болсон хойно хаясан юмдаг.

1991 онд манайх гэдэг айл анх удаагаа өнгөт зурагттай боловоо. Мөнх-Эрдэнэ 3н настай хахаха ( аягүй ой сайтай шүү тэгэж байгаад ) Аав ээж хоёр 150 000н төгрөгний өр тавиал авна биздээ. Бөөн шаналал, аймаар өр, хэзээ төлж дуусанаа гээл хэхэхэ. Японы Fuina гээд  21н инчийн бас хөөрхөн мульти систем энэ тэр гэцээн тэр чинь. Гэхдээ яалтчгүй зураг шиг гардаг зурагт л даа. Одоо хүртэл гал тогоонд хөргөгчинд дээр байралцан үүргээ биелүүлсээр л. Манай гэр бүлийн гишүүн л гэсэн  үг. Хүн амьтанд өгнө гэхээр аав аягүй дургүй. Сүүлд Сони, Тошиба гээл зурагтнууд авсан чинь хөөрхий Фуйнаг маань нэг л гүйцэж гарахгүй байгаа юм шиг санагдаад байдийн. 19 жил тасралтгүй гарсан, цаашаа 10н жилийн амьдрал байгаа байх л гэж боддог юм хэхэ...

Манай ёлкны тоглоом дунд ээжтэй чацуу 3н тоглоом байдаг байсийн. Ээжийн үе гэхээр лав л 40 нилээн гарчиж. Хоёр нь бүүр моралын элэгдэлд ороод хуруу хүрэнгүүт хагараад жагсаалаас гарсан. Одоо харин нэг нь бий. Ногоон өнгөтэй бөөрөн дээрээ загасны дүрстэй гялалзсан бөмбөлөг. Шинэ жил болохоор гацуурны хамгийн хүндэтгэлтэй гоё байрлалтай мөчирт өлгөнө. Ядаж байхад аав л өлгөдөг байж билээ, өөр хүн өлгөхөөр хагалчих гээд байгаа юм шиг санагдаад. Одоо ч байж л байгаа...

Бас 3н явган сандал бий, аав ээж 2 анх суугаад тусдаа гарахдаа л оочерлэж оочерлэж авсан гэдийн. Одоо хүртэл гэрт байж л байдаг. Би нэг тусдаа гарахаараа аваад явнадаа гэж боддийн хэхэхэ...

Өөр хэн нэгэнд бол ямар ч үнэ цэнэгүй хуучирсан инээдтэй зүйлүүд боловч манай гэрийн дөрөвт ямар ч эд зүйлээс үнэтэй нандин зүйлс.хэхэ. Айл болгонд л ийм зүйлс байдийшд тээ.

Жич: Жоохон халчаад, гэрээ гэнэт санаад бичив. Гэрийнхээ диван дээр  удирдлагаа баричаад сувагаа солиол хэвтэж байх чинь бөөөөн кайф шүү дээ...

                    

                             у&Мэлхий Б.Мөнх-Эрдэнэ

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
Munguulei

yoo keleed yu geh wee gert udaj bga torohoos omno l bsan zuiluud goe te manaid neg shkaw bdiin joohon bhdaa bi geriinhendee uurlahaaraa ter dotor orood shuuchdag teed suuldee hun erj aragdahgui bol ter dotroo untchdag bj bilee odoo hurtel ter shkawdaa untmaar bdii daanch bagtahaa baitsan

RainBow

би бас ийм жижиг зүйлүүдийг санадаг аа, тэднийг бодоод уйлах ч үе бий

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

хэхэ сайхан дурсамжууд байна...

Ochko (зочин)

ter jijken zuilsguiger bi uru, minii humus, bas manai ger bish yum shig ... ter hemejend hurtle tim dotno yuch geh yum neg tim er busin sonin hariltsa ter yumnudtai togtzon bdim shig bgan

bb (зочин)

kk nileen l gerseg yum bna doo te. bas tanai geriihen chini goy ger bulseg humuus bnaaa..gert chini orhod neg l dulaan uur amisgaltai bdg bhdaaa..geriin sanjiin kkk

bb (зочин)

oo geree sanajiin gejaa sho buruu bichchij hehe

Sol@ce

Гэрийнхээ диван дээр удирдлагаа баричаад сувагаа солиол хэвтэж байх чинь бөөөөн кайф шүү дээ...

tehh air kaiftaishuu. nadiin gesen piramid tsag baidiin 15 jil boljaa, teriigee nandignan hadgalj yavnaa l getsen baigaa

MeGaN

манай зурагт бас надаас ах шд
нааг төрхөөс олоон жилийн өмнө авсан гэсэн
одоо тээд л хөөрхий минь бас үүргээ гүүцэтгээд л явж бгаа

бас манай хөргөгч 2 хос буйдан гээд л тиймэрхүү зүйлс ч бээдий шүү

тээд хэрэглэсээр бгаад бүүр дасцан өөр зүйл хэрэглэх гэхээр дасаж өгөөгүй бхоор нэг л сонин

бичас гэрээ саначлаа за яаахуу удахгүй очих юм чэн хэхэ

AEЯO

Багадаа тоглож байсан төмөр цэргүүд маань санаанд буулаа :)
Яагаав нөгөө МэлГибсоны "Эх Оронч" (The Patriot) дээр хайлуулж сум хийдэг шиг

naraa (зочин)

neeree l yolknii ogloomuud ih deer ueiinh baidiinmdaa kk eej bas l nadtai adilhan hogshirj baigaan geed l minii nziin heldgeer neeree l huruugaa hurgevuu uguu yu hagarchihdagdaa

gvinbaatar (зочин)

eejtei chin chatsuu bol bas gaigvin bnaa manaid aavaas 6 ah sandal eejees 8 ah ornii hevs bdiishd odoo boltol minii oron deer bj l bgaa shar sandal maani huurhii salj unaal bdiin tegehdee l gal togoonoos garahgvil bgamdaa gargaad haychval aav namaig gerees huuh biz kkk

Simple

Яаааасан гоё сэтгэлд дулаахан, дотно бичлэг вээээ :)

Ochko (зочин)

Manaid nadas duu tavilga barag bhkuie kk

Мөнхөө (зочин)

Аргагүй ээ, жоохон юм байж Очко

Ochko (зочин)

muu ah chin negen zuunii talig naslahda, uhehes busdig l uzej yavla.

anhmaa (зочин)

hehe.... neree zuragt chin bj l bgashd hurgugchin deree l... tanaih yolk zasaj bhad bi john bsan bolhor ter toglomudig chin medehgvin bnoo.gehde geree sanah chin bas neg kafe shv de kkk...

FC

энэ ч нандин зүйлс байна шүү надаа бас бий бий хэхэхэхэхэ нилээн хэд бий шүү

Зочин

sonsodog duunud chin aimar taalagdjiinaa

StRaWBerRy

Kimpogiin amidral~~~ geed neg bichleg bicheed uguuuch
Goy goy dursamjuud zunduuu bgaasht ^^

gvenbaatar (зочин)

ene strawberry yu yariad bnaa chamd zoriulaad martagdsan duil kinonii sound track-iig zoriulii hahahaahahahahaha

Гана

huurhun bichleg bna...

Ицми (зочин)

ёстой хөөрхөн бичлэг байна хэхэ

***ЛуНа***

Санал нэг бна шүү хө...

Munhuu (зочин)

StRaWBerRy-d Naad sanaa chin uul ni yvaal bgaa l daa, ghedee olon hunii sanalaar,olon talaas ni bichku bol. Bi gantsaaraa bichuul unen barigdmal, tegeeel neeh idej uusan ym bolchiishd hehehe. Yahav gehdee goe goe ym bii dee tee hehe.
Ochko ymar bodoltoi bgaan boldoo bas neg duunii soundtrack zoriulii l geh bhdaa hehe

Munhuu (зочин)

gvenbaatar-rt Manidaa Tungalag tamiriin soundtrackiig olood uguurei. Erdene zasag masagtai, bas unaga munaga ortson ym bdag bh shuu hehehe

StRaWBerRy

hehehe ... Ymar hamaatain bee
Munhuugiin nudeer kimpo ymar bh ni sonin shtee
ehnees ni odoog hurtel ymar bsan bgaag medeh tsuuhun hunii neg ni baijiij hehe
yu gej ch bichsen Bugd sanal niileh baih ^^ Muuhainuudiig ni hayal goy goy hiij bsan ymnuudaa ch ymuu Zavtai bolhooroo bodoj uzeerei

Ochko (зочин)

Strawberry-d Tsogt taij kinoni sound track-g zoriuli, bas bi chamd hairtai - 1 der Delger tamhind yavsan hoigur bayra urle 2 halgani tsan unseltsej bhii ni harchad delger garch guij baihad tsan ni yavdag duug zoriulii

P.S: Bee Gees-n l neg duu bh shig bsan

Munhuu (зочин)

Tiim t1 kinon deer hezee BeeGees yvj bsiin haha
Tsogt taij gesenees Arslan taijiin heseg sanagdav
Arslan:Chi nadad durlahuu??
Emegtei:Za bitgii demii dongos!!!
Arslan:Durlal demii gejuu??? gedeg heseg goeshd hehehe
Bas bi chamd hairtaigiin Urle bol jinken teneg emegtei nohoi hehehe

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)