Жимсчидийн блог : Гомдол...(Захиалга) data:blog.pageNameЖимсчидийн блог

Гомдол...(Захиалга)

 

 

  

 

 

 

 

 

Хотод эгч дүүтэйгээ өссөн тэр хэдэн жил ээж аавыгаа их санадаг байждээ.

 

Хотоор өнгөрөх хүүхдүүд ээж аавтайгаа  өнгөрөхийг харан суухад сэтгэлд хурсан хүсэл минь нүдний ухархайд хуран сэтгэлдээ битүүхэн атаархлын оч  асдаг байж билээ..

 

Өглөө босоход ээжийн чанасан  цайг ууж амталж  хайрсан боорцогыг  нь идэж, аавтайгаа цуг  гэрээс хөтлөлцөн гэрээс гарна гэдэг  хөгжилтэй дэврүүн насны минь хамгийн том мөрөөдөл байлаа.

 

Багаас эгчийн хайранд өссөн би болон миний бяцхан дүү бид 2 хүмүүсийн хайраар дутаагүй ч  эцэг эхийн халамжийг өөрийн эрхгүй үгүйлэвч  бидний төлөө холыг зорьсон  тэдэндээ гомдоллох шалтгаан бидэнд байсангүй.

 

Сардаа хэдэн удаа хоолойг нь сонсч, зургийг нь хардагч сэтгэл нэг л хоосон. Ингэж хэдэн жил өнгөрч нэг л мэдхэд дунд сургуулийн төгсөх ангийн сурагч, дүү маань 6р анги болсон байлаа.

 

Том биетэй эршүүд боловч элгэмсэг дотно нагац эгчийнхээ хайранд хүн болох  алхамдаа ойртож билээ. Хэдий өсч том болж байгаач хүслэн болсон тэднийгээ өөрийн эрхгүй бодно. Яаг тэр жил зүүд ч юм шиг хүслэн болсон ээж маань харь орноос ирнэ гэсэн сургийг сонсоод сэтгэл өөрийн эрхгүй догдолж өдөр хоногийг хүлээн ядаж битүүхэндээ баярын нулимас тээж билээ. Ингээд ээж гэдэг тэр тэнгэрлэг хүнтэйгээ баяр баяслаар дүүрэн 3 жилийг үдэж байх тэр үед бас нэг хүслийн маань эзэн эх нутагтаа бууж хүүхэд насны мөрөөдлийн амьдрал тэр чигээрээ биелэх шиг болж билээ.

 

 

Хэдий хол олон жил болсон ч элэг бүтэн гэр бүлийн халуун дулаан амьдрал нүдний өмнө харагдаж байсан ч энэ нь зүгээр нэгэн зүүд болон замхарлаа. Багаас сэргэлэн аавыгаа бид наймаа хийдэг гарын дүйтэй, хэний ч өмнө нүүр бардам гэр бүлээ авч явдаг тийм хүний төрх дурсамжинд минь байсан ч харийг зорьсон аав минь нас нь явсандаа ч тэрүү эх нутгийн салхи зохимжгүй аястай гуниглан гутрахдаа бор дарсанд шунах болж энэ байдалтай хэдэн жил өнгөрч  тэрхүү төсөөллийн гэр бүл нуран унаж 2 өөр амьдралын замаар явах болов. Би ч харьд эрдмийн мөр хөөж, харамсалтай ч дүү бид 2н мөрөөдлийн гэр бүл мөс шиг чимээгүй урссаар дусал ч үлдсэнгүй ээ.

 

Олон жил харьлуу

 

Хүний боолын заяа

 

Хөөрхий үр бидэндээ юунд гомдлын мөр үлдээнэ вэ...

 

 

Жич: Энэ бичлэгийг манай найз бичсэн юмаа. Блог дээрээ тавьчих гэж байсийн нилээн удаасанд уучлаарай. Өөрийнх нь хүсэлтээр үг үсэг, цэг таслал, агуулгын ямар ч засвар өөрчлөлт хийсэнгүй. Та нар ч гэсэн нэгийг бодно биздээ...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Ochko (зочин)

sana aldaj negig bodov

boloroo808 (зочин)

yg nadtai ijilxen ym bn hehe bagada eej aawda vnsvvlj bgaa xvvxdvvdiig xaraad mair ix ataarxaj bj ble ochood namaig ch gsn minii uulxun oxin nylx ym bgaa shd geed tewreed vnseed uguuch gj xelmeer sanagdawch xvnd uruwdvvlexgvi eej aawda sn suuj bga gedge sonsuulxiin tuld xunjilu tolgoigooroo numruud uildag bj ble odoo ch gsn xedii tom bolson ch gsn erxlvlmeer sanagdawch xeterxii udaan xol bsan boloxoor xundii bolchixdog ym bn le bagada bi ch gsn ex bolox ym bol vr xvvxeddee iim zowlon amsuulaxgvixen shig usnu gj boddog bj blee hehe

Зочин

Mongolchuudin dundah niitleg amidral bnadaa,hetsuu yumdaa

sky (зочин)

andaa bayarllaa

Tuulai (зочин)

Uneheer goy oguulemj boljee... Olon huuhduudiin bodoj, sanj , helj ywmaar ug burig , useg bolgon terlen bichsend bayarlalaa... Minii naizad ireedui bna shuu
Daraagiinhiig tesen ydan huleey!!!

Edik (зочин)

Amisgal davhtav.....

Зочин

eej aav bolson hoinoo huuhed bsanaa bitgii martaarai,hudlaa chinii nasan dr tegdeg ingedeg bsan gej bitgii surgaarai,bas hariutslagaa medersen,belen bolson uedee etseg eh bolooroi

Ochko (зочин)

Za

dvv (зочин)

mmm... sanaa aldaw... bodit yum uu?

Mөнхөө (зочин)

Bodit bodit...
bodigui bsan ch iim amidral zunduu bgaashd

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)