Жимсчидийн блог : 12 жил... data:blog.pageNameЖимсчидийн блог

12 жил...

1998 оны 10н сарын 2н 5 дахь өдөр байсан. Яагаад ингэж тод санаад байгаагаа ойлгохгүй юм . Мартаж болохгүй болоол энэ юм байлгүй. Ээжийн найзууд ирээд уугаад, дуулаал, хөзөрдөөл их хөгжилтэй өнгөрсөн. Маргааш нь боллоо санасныг бодвол эрт босцгоожээ. Аав ээж 2 банштай цай хийхээр болж эгч бид 2 сүүнд явлаа. Зурагт эхлэх арай болоогүй солонгорсон таблиц нь гарцан тэгсэнээ нээх сонин ая явна. Аав радио асаалаа ямар ч хөтөлбөр явахгүй нөгөө ая л сонсогдож байна. Эмгэнэлийн ая гэнээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ч юмуу нэг л том хүн үхэждээ гэлцэнэ. Багабанди байхөө л гэнэ ээж.( Багабанди гуайд дургүй, Очирбат гуайг дэмжинэ л дээ) Гэтэл зураг нь гарлаа. С.Зориг бусдын гарт хөнөөгджээ. Урьд нь янз бүрийн хүмүүсийн эмгэнэл явдаг л байсан, аав ээж гасладаг л байсан. Харин энэ удаа үнэн сэтгэлээсээ харамсч гашуудаж байна. Би ч гайхаал өнгөрлөө. Би ямар мэдэх биш түүнийг. Сагсны холимог оддын тоглолтон орж байхыг харж байсан.

Спорт халимагтай, махлагдуу нүдэнд дулаахан хүн. Саарал ордны цонхоор морь харж байсан гэж нэг сенсаацилж байсан. Үүнээс цааш мэдэхгүй би  үхсэнээс нь хойш харин сайн мэдэж авч билээ. Сангийн сайд хийж байсан, ардчилалын алтан хараацай, дээр үед Цагдаагын академид улс төрийн хичээл заадаг байсан ( номоо хаачаад, энэ та нарт хэрэггүй ирээдүйд өөр болно гэдэг байсан гэсэн ), шатар их тоглодог, стюардесаас өөр тамхи татдаггүй, самбоор хичээллэдэг байсан, орос школтой. Хэрэвээ Монголд элит гэж байдаг бол тийм л элит байжээ. ( одоо бол гое гоонж, том гэдэс , ахиухан мөнгөтэй нь элит хэхэ ) Их юм хийж мэдэх байсан гэх тэр хүн байхгүй болоод 12 жил өнгөрчээ. Энэ хооронд зөвхөн түүний нэрээр өдий хүртэл явж байгаа нэг нам, хөшөө, харамсч гашуудсан гэр бүл, нийгмээс тасарсан эхнэр, илэрэхээсээ өнгөрсөн гэж ярилцах ард түмэн үлджээ. Түүний хэргээр сонгуулиар шоудаж бүүр улс дамжуулж хүн хулгайлж авчираад, нөгөөдөх нас барж. Түүнээс болж Монголын дипломатчид, тагнуулын гүйцэтгэх ажилтнууд Европд нүдний булай болж, алингаа алдаж байна.

 

1998 оны 10н сарын 5нд түүнийг ерөнхий сайд болгохоор ерөнхийлөгчид оруулах байсан, бусдын гарт өртөх үед орцонд нь нь хүүхдүүд сууж байсан, цагдаа ирэхээс өмнө 60 гаран хүн гэрт нь орж гарсан, 2 3н сейф дүүрэн баримт материал байдаг, амьд гэрчтэй, идэвхтэй ажилласан байцаагчийг удалгүй ажилаас нь солидог, мэргэжилийн хүмүүсийн яриагаар илэрэх боломжтой  гэгдэх, илрүүлэх сонирхол байдаггүй гэх энэ хэрэг гараад 12 жил буюу бүтэн нэг үе өнгөрчээ. Сүүлдээ мартагдаад цэцэг өргөдөг л өдөр болох нь. С.Зориг агсаныг танихгүй ч дурсмаар санагдаад бичлээ. Тэр хүний их бага нөлөө байгаагын хүчинд би энд ингээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд, хүссэнээрээ дэмийрээд сууж байгаа гэдэгт итгэдэг.

Бүү март ,мартвал сөнөнө...

                  

                                Луу&Мэлхий Мөнх-Эрдэнэ.

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
Гэгээлэг нь...

С.Зориг гуйа өдийд амьд сэрүүн байсан бол Улс төрийн тавцандч тэр ард түмний нийгэмд ч тэр бухимдал айдас хашгичалал урай лоозон жагсаал цуглаан арай бага байсан болуу гэж өчүүхэн ухаандаа тунгаанам

Гэгээлэг нь...

Энэ аугаа хүний өмнө гүн эмгэнэл илэрхийлийдаа. Хорвоо гээч үнэхээр хатуу

Луу & Мэлхий

АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн Дарамын Төмөр-Очир гуай 1985 оны 10н сарын 2с 3нд шилжих шөнө бас гэртээ бусдын гарт хөнөөгдсөн байдаг, тохиолдол ч юмуу эсвэл цаад бурхан чинь ингээд тааруулцан ч байж магадгүй л юм, ирэх жилийн 10н сарийн 2с 3нд шилжих шөнө бас нэг улс төрч алуулвал манайд 13н жилийн давтамжтай улс төрийн аллага гардаг гэдэгт итгэсэн ч болохоор байна, бас илэрдэггүй тэр нь...

Гэгээлэг нь...

Өөрөө алуурчин нь биш бээз этр ккк сонирхолтой юмаа

Зочин

чишшшш хамаагүй юм бичиж байгаад алуулах гэж байгаан болгоомжтой ккк
энэ бүхэнийг хэнээс мэдэж авсан хэл ккк

Хасар

Сайхан бичиж гэсэн сүүлдээ эмгэнэл илэрхийлсээр дуусваа хөөрхийс.

Аймааар иртэй хутга

Харамсалтай

naraa (зочин)

neeree marttsan bsan bnashdee sain hun bsan geed l hun bolgon l yaridag bjdee. er n tegeed ene horvoogoos yavaad oghoor n tegeed l martchih ymdaa

Ochko (зочин)

Hichnen hereg ni ilrehgui ch gesn, hun ni uru bhku bolson ch gesn mongolin ard tumen martahkue

zochin (зочин)

goyi bichej,bi ch bas tvvniig demjij vil heregt n itgedeg ardiin negen,vneheer haramsaltai

Зочин

hurdan ilerch ydaj ar geriihenig ni amar taiwan bolgoosoidoo

AEЯO

Босоогүй орондоо хэвтжаахад Радиогийн эмэгтэй нэвтрүүлэгч үнэхээр аймар хоолойгоор ярихад нь сэрсэн... Ээж ч гэсэн нээх сонин царайлцан... Айх ч шиг гайхах ч шиг болсондоо бага байсан гэлтгүй...

...Монгол хүний саруул ухаанд итгэдэг...

Луу & Мэлхий

Монголын ард түмэн мартахгүй гэсэнээс 2000 онд төрсөн хүүхэд бол юу хийдэг хүн байсаныг нь ч мэдэхгүй л байгаадаа.

Хэрэг болохоос хэдхэн хоногийн өмнө радиогоор ярилцлага өгөөл,аав сонсчоод мундаг залуудаа гэж байсанийг нь санаж байна. Тэгэхэд Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлж билээ, одоо саруул ухаан самуураад дууслаа даа

Ицми

ааав минь хэнгэнэтлээ... бүр эхэр татаж ирээл уйлаад байж билээ...

anhaa (зочин)

saihan bichij, gehdee ded buttsiin yamnii said baisan baih shvv

gvenbaatar (зочин)

jinhene hot boy bsan daa gej emgeneliin bichigt vgvilsen bdag bizdee te

buyka

bi ter ued nileen joohon baisan bolohoor hamagiin ih haramssan yum n hed honog ( barag 7 honog baihaa) zuragtaar oligtoi kino , goy netruuleguud , huuheldeen kino ene ter gardaggui , sumiin tuvd undesnii televizees oor suvag gardaggui bolohoor , terend l ih haramsaj bilee,,,, suuld nileen battai ih survaljaas sonsson hereg n ali hediin ilersen harin zadlah hugatsaa gedeg yum n boloogui gj sonsson...

Мөнхөө (зочин)

Одоо ч илэрлээ гэхэд бээлий нь л баригдах байх дөө, эзэн аль хэдийн даам гарцан хэвтэж байгаа биз

CrySTaL

~~Үнэхээр харамсалтай юм болсийм шг бн лээ... Би даанч сайн мэдкүмөө аав ээж л их харамсдийн билээ...Их сайн бас шударга хүн байсан гэж сонссон..

gvenbaatar (зочин)

alsan hvniig ni alsan hvn ni ch bas aluulsan l bgaa bhdaa l gej boddiishd uls turiin allagiin davuu tal ni ter shdee

Зочин

За хө сэтгэлийн нандин учгийг хөнджээ
тийм даа тийм тэр өдөр байссс би их монголч хүн болохлоор Үндэсний твгаан үздэг хүн байлаалд яаад ч юм кино үздэг байсан цаг ирклаам явжаасан тэр л өдөр "Лион" ингэдэг кино гаран ингэж мингээд за кино хүлээжийтал харин яасс гэхээр зурагт тийм болжаам чэн би ёстой сонин болсон за тэр яахуу болоод өнгөрсөн би тэгээд тэр кину үзэж чадаагүйдээ л айр их харамсдгийн бүүүүүрррррр бодохооосссс л :Ө

~Lonely Wind*~

тэр хүнийг бүгд хүндэлж хайрладаг байсан
аллагыг зохион байгуулсан хүмүүс хэн нэгэн том тушаалтны нөлөөгөөр далдлагдаж болох ч бурхан тэднийг шийтгэж л таараа

Ochko (зочин)

ug ni neh kino uzej chadagui ged nargiad bh zuil bish bgamda

Зочин

Уучлаарай гэхэд би тэр үед яг ингэж л бодож байсан дүхүү

Мөнхөө (зочин)

Би тамхи татаж байгаад үнсээ андуураад ууж байсан пивоныхаа лаазруу хийцэн, тэгээд маш их харамсаад дахиж пиво авах гэсэн чинь даанч мөнгө байгаагүй... иймэрхүү л юм бичих хэрэгтэй байгаамдаа.
Үхсэний хойноос үхэх биш, хамгийн гол нь хайран кино хайран кино, Францын монхор хамартай жүжигчин тоглосон хайран кино хайран кино...

Ёооо би яаааг бөөлжлөөө

Ochko (зочин)

Hairin 10 nuts muts bichdimu yadin haha

Мөнхөө (зочин)

Ирээдүйн эхнэр чинь хоол хийж чаддаг байсан дээрүү???

Тийм бол яагаад, үгүй бол яагаад???

иймэрхүү юм бичүүл бас л хол явнадаа айн.

Хаа байсан мартагдсан хүн мүн бичээд хэрэг алгөөө, цагийн гарз

orgil (зочин)

Mani chin tasraad darhand sersen chin harin radiogoor geeloo haha bi ch ter ved chin togloj naadhaas oor ym hiidgvi l baij dee. oor yu ch hiih bsiin kk mair hiimorigvi bodoltoi sh*as

Ochko (зочин)

Hursh ailin eme, eej 2 l yariad bsan uglu sersen chin.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)