Жимсчидийн блог : Ааваас өөр шүтэж явдаг ганц хүн ... data:blog.pageNameЖимсчидийн блог

Ааваас өөр шүтэж явдаг ганц хүн ...

Манай өнөөдрийн залуус нэг үеийг бодвол үнэхээр орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, дэлхийн аль ч орны залуучуудаас мэдлэг боловсрол, чадвар бүтээмжээрээ нэг их дутахгүй байх болжээ. Олон мянган  залуучууд эх орондоо түүнчлэн Ази, Европ, Австрали, Амeриkaд сурч хөдөлмөрлөж, ажиллаж амьдарч байна. Бүгд л тодорхой хэмжээгээр эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмэрээ оруулах нь гарцаагүй бизээ.

Хамгийн чухал нь залууст зөв үзэл бодолын  тухай, зөв ирээдүйн тухай, бодит байдалын тухай, амьдралын тухай, хүн байх утга учирын тухай хэлж яриж бичиж , нөлөө үзүүлж байгаа зүйлс бас хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүсийн хамгийн том төлөөлөл нь Б.Батбаяр гуай юм. Түүнийг бид Баабар гэсэн нэрээр нь сайн мэддэг. Бичсэн ном, өгүүлэл нийтлэл, ярилцлага, туурвисан ажил, бүтээсэн үйл нь Монголын хувьд, мөн Монголын ирээдүй болсон залуучуудын хувьд маш их үнэ цэнэтэй, өндөр ач холбогдолтой гэж боддог юмаа. Миний л мэдэхээр Сангийн яамны сайд байхдаа хийсэн эдийн засгийн реформууд,  ХХ зууны нүүдэл суудал (гарз, олз), Дори идэр дүүдээ хандах нь, Манай зууны хөрөг номнууд, (барагдахгүй л дээ өөрийн болон орчуулгын номнууд нь), одоо удахгүй гарах Британика хөлгөн судрын Монгол хувилбар, шинжлэх ухаан, улс төр, моралийн сэдэвтэй олон зуун нийтлэл, өгүүлэл,  нийтлэлүүд байна. Ингээд бодохоор түүний гавьяа нь ямар ч медал шагнал, мөнгөөр үнэлэгдэхгүй том юмаа. Чингис хаан, Сүх жанжин, Зориг нарын адил гавьяатай гэж боддог.

Хамгийн чухал нь тэр яг одоо бидний дунд амьдарч, ид хийж бүтээж байгаа бөгөөд цаашид ч гэсэн маш ихийг хийж бүтээхэд байгаа юм. Баабар гуай шиг ийм ховор хүмүүс бидэнд тийм олон заяахгүй. Монгол залуучууд маань мянга мянган Баабар болж төлөвшөөсэй, ирээдүйд мянга мянган Баабарууд төрөөсэй.

Жич: Тэр задгай сэтгэж, үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлдэг,  хэлж яриж байгаагаа мэддэг, мэддэг болохоороо ч бардам,  хүчирхэг бие хүн болохоор үзэн ядаад байдаг хүмүүс байдаг байх. Магадгүй түүний хэлсэн ярисан бүхэн зөв байх албагүй, авахыг аваад хаяахыг нь хаячуул болоо. За даа тэгээд цаад чинь бараг оргүй худлаа юм ярихгүй дээ. хэхэ. Түүнийг үнэн сэтгэлээсээ дэмждэг болохоороо бичлээ.

                                                          Луу&Мэлхий



start=-15 , cViewSize=50 , cPageCount=1

35 сэтгэгдэл:

null
naraa (зочин)

yooy nz n baabariig n sain medku ym ldaa tiim l aihtar chinggis khan zorig ed nartai duitshuits hun ym bol mundgal ym bnadaa minii nz l baabar shig hun bol....

Луу & Мэлхий

haha ted nar shig tuuhend bichigdene l dee ugaasaa
mani met ch hoid nasandaa 2 iher bolj turuud ch Baabar shig bolku bizdee

Аватар

хэхэ, тэр хүн шиг болохыг хүсч байна. Болох хэрэгтэй. Ихийг унш өргөнөөр сэтгэх нь ондоо л доо. Би бас нэг хүнийг шүтдэг.

Аватар

Тэр нь Болдсайхан эмч

Луу & Мэлхий

Цаад чинь бас мундаг тээ, хааяа хааяа л таалагдахгүй юм бичээд байдын хэхэ

zochin (зочин)

baabar g medkv gesnv ,ter dr bichsen hvn,chingis shig mundag yum bnlda chih shig,ineed hvrchlee,yu bodoj yutai zuirleed bgan,baabar n bichsen yum g unshij bai za,kkk tgd yagaad mudag geed bgag oilgono,setgegdel ustgahgui bh g hvsei

Луу & Мэлхий

Zochin: hehe, setgegdel ugasa ustgadgushde

Хариука

бичдэг гоё зүйлээ бичдэгшигээ гоё ярьдаг байсан бол гэж бодоол байдын мундаг хүн

Луу & Мэлхий

Tsa chin goe yaridishde, aimar goe yaridishd, tehde tim chuhal, seriosly bish zuger l yojlool hehe

Мөнхөө (зочин)

http://www.youtube.com/watch?v=2mOLO4UkYVM энэ Youtube.d Баабарын ярилцлага, сонирхоод үзэхгүй юу, би лав үзэхээр нээх сайхан кайф аваад тайвшираад байдийн, 3н хэсэг тасалаад тавицан байдийн

gvenbaatar (зочин)

baabar baavar 2 ch shan zaluus shvv eejiin heldgeer hot boys tehdee bi baabriig shvtehgvi ee argo ah mine derged bval bi jargaltai hai hai jargaltai (ay oruulaad unschaarai)

Луу & Мэлхий

Yooo buur yaj ch unshaad ay orku bna tehuuu haha

Зочин

Аааваасааа илүүү Бааварыг шүтнэ гэж юу вэ аав ээж гэж бүхний дээд шүтээн гэжугалд одоо гэхэдэ би дээрх бичлэгийг чэн уншсангүйл гэхэд сонсох дуртай дуу аязуудаас чэн сонсож байнав

Баавараас чи гарсан чааг Баавар өсгөж хүмүүжүүлж байна тиймээ тийн

Луу & Мэлхий

Уучлаарай ааваасаа гадна ганц шүтдэг хүн гэсэн утга л даа.
уншаагүй юм бол сэтгэгдэл үлдээх шаардлага байна уу??

Баабарыг уншуул нээх алдаад байх юм байхгүйдээ уул нь, шүтэх албагүй л дээ

Зочин

аан уучлаарай устгачих

Ochko (зочин)

ene er ni bichsen yum oilgodgun bishu hehe

AEЯO

Сайн ч муу ч хэрэгтэй л хүн гэж боддог...

Зочин

bi bas neg hun shutdeg

ter bol uzmerch dashtseren

Луу & Мэлхий

Hehe hogjiltei yuma, onigoni jijig emhetgel gargala erusu

Мөнхөө (зочин)

Сайн ч муу ч хэрэгтэй хүн...

Би юу ч ойлгосонгүй...

Би яаааг бөөлжлөөөө хахаха

Ochko (зочин)

chi bodlor hair setgel gej yu ve? chi durlalig yu gej oilgodog ve ?

orgil (зочин)

eoo setgegdlvvd unshaad sandalnaasaa sawj unaad holiig n hugalchlaa haha oo hair durlal 2 chin zvgeer er em 2 erhtenshdee hahahahaha

Луу & Мэлхий

tehde ug ni Delger bol bas chuayu l baisishd

***ЛуНа***

бИ БОЛ МУУ ХЭДЭН БАГШ НАРАА Л ХҮНДЭЛЖ ЯВДИЙМ.../ аая аймар тэ.../ ккк...

Зочин

хэл ярианы хөгжил, логик сэтгэлгээг нь бол биширч болжийнаа, хүнийхээ хувьд үнэхээр таалагддаггүй, нэг тийм барьцгүй, олон нүүртэй, хуурамч хүн шиг санагддаг, уучлаарай

Geronimo (зочин)

Зарим хүний хувьд юу ярьж байна гэдгээсээ илүү яаж ярьж байна гэдэг нь илүү чухал байдаг юм шиг байгаа юм.

Их уран үгтэй хүмүүс аюултай гэж боддог.

Учир нь тэд массын тархийг ч эргүүлж буруу зүг рүү хандуулах чадвартай байдаг учраас тэр.

Баабар гэдэг хүн уран үгтэй нь үнэн.

Гэхдээ Монголын ард түмэнд хэрэгтэй, ард түмний төлөө явдаг хүн гэж бодогддоггүй шүү.
Түүх жаахан гадарладаг хүний хувьд түүхийг өөрийнхөө дураар гуйвуулж, зохиож бичдэгт нь дургүй хүрдэг.
Мөн Оюутолгойн гэрээг Айвенхоуд ашигтайгаар батлуулах гэж яаж хөлөө хугалах шахуу зүтгэснийг нь мдэх нэг нь мэддэг л юм даа.

Луу & Мэлхий

Зочинд- Би бол бодохдоо сүүлийн 25н жилд харин ч хэлсэн ярьсанаасаа гажаагүй, ганц нүүртэй ганц хүн гэж боддийшд.

Geronimo д- За уучлаарай,хэдэн юм асуухгүй бол.

Монголын ард түмэнд хэрэгтэй байхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
Монголын төлөө явдаг гэж ямар хүнийг хэлэх вэ? (жишээ гаргаад хэлчүүл гоё л байна)

Би түүх мэднэ гадарлана гэхгүй ээ, жоохон жоохон л сонирхдог ухаантай...
Миний мэдэж байгаагаар Бүгд Найрамдах Монгол улсын түүх гэж 3 боть ном байдаг. Би тэрэн шиг тасархай уран зохиолын ном уншиж байгаагүй.
Тэрнээс өөр Монголын түүхийн иш татмаар, уншмаар ном байна уу??
Түүхийг гуйвуулна зохионо гэж юу гэсэн үг вэ?
Баабарын огт худлаа, бүүр санаанаасаа зохиосон түүхийн ном, нэг өгүүллэг, хэдэн мөр ч байсан хамаагүй олоод өгөөч.
Нүүдэл суудал номыг уншсан бол тэр номны ард хаанаас иш татсан, ямар зүйлээс авч бичсэн тайлбар нь байдагдаа уул нь.
Яахав тэр хүний бичлэгийн онцлог гэж зүйл байгаа л даа.
Тэгээд Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн номноос л авч бичсэн байдаг. Түүх бичнэ гэдэг чинь санаанаасаа зохиож бичих боломжгүй зүйлшдээ. Дээр үед Орос, манайх, арабын хэдэн орнууд л зохиомол түүхтэй байсан.
Тэгээд ч ер нь жанжин Сүх гээл байдаг,хэлсэн үг нь л гээд байдаг хүний урманд нэг ч гар бичмэл байхгүйшдээ.
Аа 2 байдаг гэсэн нэг нь авга ахфдаа бичсэн захиа, нөгөө нь мөрий тоглоод өрөнд ороод улсаас мөнгө гуйсан бичиг байдаг юм гэнэлээ...

Монголын нууц товчоо маань хагас уранзохиол, хагас түүх шүү дээ.

Баабарыг бол түүх зохиож бичдэг гэдэгт бол санал нийлэхгүй байна хэрэвээ тийм бол муу золигийг шүүхд өгөөч яадаг муу новш вэ тэр чинь.хэхэхэ

Энд дар (зочин)

Баабарт авах юм их бий ч хаях юм бас мундахгүй. Гэхдээ Энхбаярын хажууд тэрээр гэгээнтэн л дээ.
Шүтэж бишрэх бол хүний эрх л дээ. Бөөлжих ч бас хүний эрх, гэхдээ заавал шүтдэг гэхээр бөөлжөөд байх зохимжгүй лд.
Баабар Айвэнхоу майнзаас шан харамж авсан байж болно л доо.Ямар ч гарын үсэг зурдаггүй кноп дардаггүй амьтанд мөнгө өгөх үү. тэгээд ч манайхан нээх дураараа, авилгал өгсөн нтр гэдэг юм. Манай хэд ч яахав авдаг гэж бодьео, нөгөөдүүл нь тэгээд хэлсэний зоргоор сарвайх уу, хувьцаат компани чинь тайлан нтр гээд хэцүү л байдымблэ , хахуульд төд гээд бичцэн суух уу.

Ochko (зочин)

Time tin, er ni hunig harah hun bolgond oor oorin untsug bdag l bh l da. BArimt notolgotoi ni medku bol yadaj har uhanar yu yarij, yu hij bgag ni hardag bolosoi.

Луу & Мэлхий

End dar: er ni l bol tim l de, tehde tsad chin hayah yum gehin bol het shudarga heldeg, barimt notolgotoi ni hisen hunig ni helj huni haral iddeg l yumdoo

mjm (зочин)

minii naiz yaasan ch olon yum boddiinbedee. ene blognii chini ihenh yumiig l unshlaa. yaahav heregtei zuv zuitei yum ih bnaa. nuulgui helehed zarim ni bull shit bnashuu haha. za ter ch yaahav chinii uzel bodoloo ilerhiileh chuluut oronzaishdaa. bi uuriiguu ih olon yum bodoj yavdag gej boddog bsiin,tegseen nadaas iluu demii yum boddog hun bas neg bdiin bna.zarimda margaashiig martsan ni deer bdiishoo andaa

Луу & Мэлхий

Цаана чинь хүмүүс иргэний дайнд уриалаад байхад хэхэ
энэ хавьдаа жоохон жоохон хэлээл явж байвал зүгээр юм болуу

gvenbaatar (зочин)

za baabartai baavargvi bavaanuud oldoj l taaraa haha

Луу & Мэлхий

guenbatara chamaig Tugjil haigad yavad baile, gants yum uuy ch genu

Мөнхөө (зочин)

Баабартай бол арай гайгүй юмнууд олддог байхгүй юу хахаха

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)