Жимсчидийн блог : Найзлуул дажгүй л гар цаад чинь... data:blog.pageNameЖимсчидийн блог

Найзлуул дажгүй л гар цаад чинь...

Тээр жил мянга есөн зуун ерэн хэдэн он л юмдаг.хэхэ. Би 1р ангид орлоо. Цэцэрлэгт ч явж үзээгүй байж байгаад шууд сургууль ( цэцэрлэгт 7 хоног явсиймаа, надад таалагдаагүй хэхэ ) тэгээд гэртээ сургуулийн өмнөх боловсролыг эгчтэйгээ олж авсан, ер нь бол чулуугаар л байлдаж сурсан л даа, ядаж 35н үсэгээ цээжилээд байж байхгүй мөн ч тэнэг байж хэхэ. Тэгээд сургуульд орлоо эхэндээ ч сайхан л байлаа. Даанч уншиж сурдаггүй ээ орой болгон гэрээс хүн ирж нэг муу 5н мөр текстийг надар уншуулах гэж тамаа цайна. Аав ээж 2 гайхаал, бараг манай удамд ийм хүн байгаагүй нтр, эгчийгээ хар ийм мундаг гээл, эгч цаана  Үүлэн бор гээд Орос ардын үлгэрийн ном уншаал. Би уншиж чадкү л болохоос цээжээрээ мэднэ л дээ тэр номыг нь.

Ашгүй нэг сажилж сажилж зуны амралт боллоо. Нэг өдөр ээжийг дагаад ажил дээр нь очлоо (номын санд ажилдаг байсийн ). Ээж цаагуур ажилтай надад нэг нимгэхэн ном авчирч өглөө. Чук Гек 2 гэдэг. Миний хамгийн анх уншиж үзсэн ном, цагаан толгойг эс тооцвол. Одоо хүртэл санаж байна. Хоёр сахилгагүй жаал хойд туйлд томилолтоороо явсан ааваас нь ирсэн захиаг тоглож байгаад алга болгоод хайгаад бөөн юм болноо бас над шиг уншиж чадахгүй 2 юм байсийн. Тэрнээс хойш номны амтанд орлоо үлгэрийн голдуу, нөгөө Үүлэн борыг өөрөө уншаал 7н Семён, Халтармаа, Тэнэг иван ... гээл гоё үлгэрүүд.

Хичээл эхлээл би од болно биздээ хаха. Хамгийн хурдан уншдаг ( салааныхаа ) нь , ганц хобби нь минутаар унших болцон хаха. Тэгээл номноос салахаа больсон яваандаа хүндрээл 4р ангидаа Монте Кристо гүн, Цагаан бээлий, Морь унасан толгойгүй хүн, 20н жилийн хойно, Капитан Грантын хүүхдүүд ... Аав найзууддаа бахархаал миний хүү Монте Кристо гүнг уншцан шүү дээ гээл хэхэхэ. Одоо бодохоор ичмээр 4р ангийн бацаан Цагаан бээлийг юуг нь ойлгож уншдаг байсийн бүү мэд. Цаашаа Цаг төрийн үймээн, Тунгалаг тамир, Хугараагүй ноён нуруу... одоо ч унших  дуртай. Сүүлийн үед уран зохиолын ном унших нь багассан. Аюурзаны номнууд, Өлзийтөгсийн өгүүллэгүүд гоё. Ер нь л сайхан л даа ном. Нетээр хичнээн их юм уншдаг ч гэсэн ном баричаад хуудасыг нь эргүүлээд унших нь илүү кайфтай.

Өөрийн гэсэн бодол, ертөнцийг үзэх үзэлд их нэмэр болдог юм шиг санагддаг. Чи тэр номыг уншина, чиний төсөөлөлөөр толгойд чинь бууна, ном хүн шиг ярилцахгүй. Заримдаа нэг номыг дахиад уншингуут шаал өөр ном юм шиг, өөр санаанууд гарч ирнэ. Утгагүй юм хэзээ ч ийм юм байхгүйшдээ гээд уншиж байсан зүйлс амьдрал дээр тохиолдоно. Тэгэж бодохоор номыг хүн зохиогоод бичсэн ч гэсэн амьдрал л байдаг юм шиг.

Цаадахтайгаа найзлах л хэрэгтэй, буруудах зүйл огт байхгүй, ядаж л цээж бичигтээ алдахгүй болно шүү дээ гэж өвөө минь хэлдэг байж билээ.

                                                     Луу&Мэлхий Мөнх-Эрдэнэ

start=-10 , cViewSize=50 , cPageCount=1

40 сэтгэгдэл:

null
AEЯO

Хөөө 4р ангидаа МонтеКристо гүн уншаад айн мунннндаг

Луу & Мэлхий

Aero-д Гэхдээ дараа нь дахиж уншсаан нөгөөтхөө хэхэ ( Мерседэст дурлаал бөөн юм болжийлоошд хэхэ )

H o t b a d (зочин)

dineg

Луу & Мэлхий

Танхай Тангад-д толинд хар

Энд дар (зочин)

тэр монте кристо яахав, цаг төрийн үймээн тунгалаг тамир нтр чэн бөөн садр хэсэгтээшд. тэрнийг нь яасан бэ, яг тэрүүн дээр тогтож ярий нтр...

Луу & Мэлхий

Энд дар-д Өө би алгасаал уншчдаг байсийшд хаха, гэхдээ яаг юуны тухай яриж байгаа билээ??

Naomi

миний уншсан ном цөөхөн л дөө...гэхдэээ унших дуртай нэг л өөр ертөнцөд хэсэгхэн зуур оччихдын ккк...

Атаархуу Азаа

хэхэх чи цагаан бээлийг уншдаг байсан юм уу би бас нэлээн хашраадаг хүхэд байсаан унших гэж ээжийгээ л бааахан зовоосондоо гэрийн хана бас гомдсон байхаа сүүлд сүмтэй будрын чулууг л сая зун харсандаа энэ бээгийг уншсан чинь ном уншмаар бүүр дээр үеийн хуудас нь сэмэрсэн ном ч амттай да

FC

ямар агуу том хүмүүстэй багаасаа найзлаа вэ хэхэх би бол залхуу залхуу зуны 3 сар л ном уншдаг байлаа шүү дээ хэхэхэ

Зочин

naomi-д тэххх

Атаархуу Азаа-д Өө одоо тэгээд нөгөө Цагаан бээлийнээс чинь малгайдаа цагаан бээлий хавчуулсан хилэн хар морьтой хүн л үлдсэн байх шив дээ хэхэ

Бяцхан завь-д Харин тийн гэм нь цаадуул чинь жоохон уух л дуртайдаа хэхэхэ.Уншиж байна гэдэг чинь л болжийшд, ном уншихдаа биш байх л даа, ямар ном бэ гэдэг нь л чухал юм шиг

Тав дугаар сар

Пайй, яасан лагийн. Багадаа, бүр одоо ч гэсэн үлгэрийн номноос өөр ном нээх уншаад байдаггүй шд. Өөрөөсөө иччихлээ вайна :">

Цэнхэр нүдэн

Би чэн анх цэцэрлэгтээ байхдаа шууд орос3т орох санаатай Буква А-г умшиж суржийлээ.Орос хэлэндээ айтар болжаам чэн.Монгол хэлний дүрмээ ч үзээгүм байж,Тэгээд үүлэн бор умшаал эхэлсиймдаг.7-р ангиасаа Чэйз умшсын байна.Хамгийн сүүлд Оросын мундаг детектив зохиол бичдэг эмэгтэйн номыг авсан,нэрнээс нь айгаад умшиж чадкуу байншд.Алуурчин өргөмөл охин гэдэг.

Ицми

хэхэ

Луу & Мэлхий

Тав дугаар сар-д зүгээршдээ, нээх сүртэй юм биш

Цэнхэр нүдэн-д Өө зөөз хэхэ. Чеиз жоохон тиймэрхүү. Детективээс Сидни Шелдон л дажгүй юм шиг санагддийн. Орос номнууд сүртэй сүртэй нэртэй хэхэ

Ицми-д хэхэ

SinГ©ad O'Connor

мундаг Луу Мэлхий :Б

SinГ©ad O'Connor

ёстой хөөрхөн бичлэг :)

Луу & Мэлхий

хэрцгий х-эр-эм-d гялайлаа хэхэ

naraa (зочин)

bi ch gesen erosoo unshij chaddagguu bj baigaad unshij suraad 1 nom horhoosoj bgaad unshij duushiin davaan deer ariinh n huudas baihku tegeed l uur hureed nom unshhaa baisandaa hahaha

13

би 4 настайдаа уншиж сурсын гэхдээ хойноос нь урагшаа уншдаг хаха тэгээд ээж уурлаад хэтэрхий эрт цагаан толгой аваад өгчлөө гээд...тэгжагаад яаж байгаад ч юм зүгээр л болцон байсан хэхэ

Зочин

naraa-д Ээ хайран юм хэхэ, гэхдээ хэзээ ч оройтохгүй ээ нтр хэхэ

ЦЭНХЭР ШУВУУ-д Хэхэ амар юм бишүү. хойноос нь урагшаа уншдаг гэсэнээс 1р ангид юм бичээд гар өвдөөд бөйхаар нь гараа солиж бичдэг байсийн, солгой баруунгүй хэхэ. Аав дэмжээд, ээж бичигийн хэвэнд муу гэсээр байгаад баруунаараа бичдэг олж билээ. Тэгээл миний бичигийн хэв муу чигээрээ л үлдсиймдаа хэхэхэ

Луу & Мэлхий

Зочин гээд оруулчлаа дээр

Gorgeous

кк би час уншиж суркэж будилжаа нэг хочтой болсон тэр хочыг өгсөн ах одоо ч найг тэр нэрээр дууддийшд хаха. Чи мундагиймаа 10 жилд л ном уншжаалаа их сурд ороод өөр ном уншиж эхэлсэн л дээ хаха

Луу & Мэлхий

Gorgeous-д Ямар хочийн? ( мангар хэрэгт дуртай хэхэхэ)
ном уншаад мундаг болчдог бол ч уул нь хэхэ.
Өөр номыг ч хашраагаал, урьд нь ном уншаад нүд өвддөг байсан одоо ам л их цангадаг болждээ хахаха

Gorgeous

Хэлкүү шүү гэж мэгээд чи бас өөр номыг сайн гашраажаан байна даа гэж мэгээ хаха

FC

тийм шүү гоё ном ч бас л гоё шүү шууд 2 өдөрт уншиж дуусгажаагаам чинь хэхэхэхэхэ

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

миний хамгийн анх шимтэн уншиж байсан ном болуул Эмили хүүгийн дал явдал гээд нэг хүүгийн тухай өгүүлдэг ном байжүүлээ...одоо ч номын донтон хэвээрээ

Simple

Би бас МОнте Кристо гүнг 4-р ангидаа уншчаад, 5-р ангид багш "МИний хүү тэрийг ойлгох арай л болоогүй ээ, Дараа нь ахиад нэг уншаад үзээрэй" гэхэд нь аяяягүй дургүй хүрч байж билээ хэхэ. Хөөрхий багш маань үнэн үг чулуудаад байсныг нь сүүүүүүлд л ухаарсан дааа хэхэ

Луу & Мэлхий

Бяцхан завь-д тэхх

Сэтгэлгээний шарыг тайлъя хэмээн уриалагч Кена гуай-д Аа нэг бүтэлгүй мөртлөө сэргэлэн жаалуу?? Аавтайгаа яармаг явах гэж бөөн юм болоол, бас нэг дэлхий сүүлт одтой мөргөлдөнө гээл хотынхон бөөн шоуддаг бүлгийг нь санаж байна хэхэ, бусдыг нь мартчиж.
Дашрамд блог чинь их таалагддаг шүү Кена, гэхдээ яагаад ч юм сээгий үлдээж болку байсан

Simple-д Харин тийн, 4р анги бол арай л сэрүүн байсийн байналээ хэхэ

Simple

ТИххх, Усан доогуур хорин мянган бээр, Капитан Грантын хүүхдүүд нтр л яааааг сайхан таарч бйасымдаг уу даа... хэхэ

Луу & Мэлхий

Simple-д Тийн. Том авгын овоохой, Том Сойрийн адал явдал нтр хэхэхэ

shuvuu (зочин)

nomtoi nuhurluhch bas shan shuu. bi lav anh mongoliin nuuts tovchoog unshaal nomnii amtandand orsiimdag.sochud bas nomig aihtar unshdag shuu te ma mongolchud ch gesen tgej unshdag bol mundagaaa.

Sol@ce

хөөрхийн бэ уншсан чэн бичмээр санагдчла. миний анх уншиж суржийсан юм худгийн мэлхий билүү нэг үлгэр байс. тэгээл Хорвоотой танилцсан түүх, Манай ангийнхан гээл хүүхдийн зохиолууд, Тэхийн зогсоол, Сүмтэй будрийн чулуу цаашлаад Евгений Онегин, Манай үеийн баатрууд гээл явж өгсөн дөө. Монте Кристог харин сүүлд уншсан. Дантэсыг төсөөлөөл лааг гоя залуугаар кк

Луу & Мэлхий

shuvuu-d Tiimuu, bi Harin Mongoliin nuuts tovchoog nileen suuld unshsan

Тайтгарал-d Neeree Horvootoi taniltssan tuuh goe shuu. Manai ueiin baatruud ... ntr gesen chin 10 jiliin uran zohiol deer yaag uzdeg sanaand orloo. Dulguun don ntr geel hehe

dw (зочин)

1000 nom unshnaas neg nomiig 1000 unshaa gej... yun ongiroo yum we dee unuudruuruu baxarxax yumgvi xvn ungursnuuruu ongirdogoo gej duulsiin bna,,, yagaad ingeed bichchixwee xexe medsen xernee backspace-eech daraxgvi za yaxaw...

Луу & Мэлхий

dw-д Хаана хэн юугаар онгироод байгаан??? хэхэхэ ( дуртай зүйлээ л бичсийн )

Өнгөрсөнд нь дурсах сайхан зүйл юу ч байхгүй хүн чиний наад үгийг хэлдэг байж болохын тээ бас.

Би энд өнөөдөр ийм юмаараа бахархдаг гээд бичүүл чамд бүүр зодуулахын бишүү хахаха

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Би Халтармаад их дуртай байсан. Нээх гоё зурагтай ном бсан даа. Харж зурах дуртай бж билээ... хэхэ Нэг үхрийн чихээр ордог билүү яадаг ч билээ

Луу & Мэлхий

Septemberflower-д Хөөрхий нөгөө муу үхэрээ идэчдэг биздээ, үхэр гандан буурахгүй мод болчоод туслаал хэхэ

Винни

хэхэ ямар лагийн... би багадаа юун тэр Монте Кристо гүн нтрийг унших вээ...Зуны гурван сар өөрийгөө тарчлаан байж Ронбинзон Крузо,Жонон гуйлгачин хоёр-г уншиж билээ...хэхэ

Zaya (зочин)

Yg ene niitleliig unshinguut neg tiim yamar ch ymbe dee,aygvvyy tiim vgeer helshgvi,ih goe neg tiim,yuu gemer ch ym bee neg tiim ym medregdleee l dee hehe.. Mundag zaluu bnoo..Odoo bvvr ilvv oyunlag bolson bhldaa..namaig nusaa goojuulaad ywjeehad nom unshaad suujeesan bn shde ....Good luck

Луу & Мэлхий

Винни-д Гүй ээ юуных нь лаг байхавдээ, дуртай л болохоос.хэхэ
Ээж аав нарын үед ном унших чинь заавал байх ёстой соёл байсийн гэсийшдээ хэхэ

Zaya-д хэхэ баярлалаа, өө тийм оюунлаг нтр болоогүй ээ. уншихаас хэтрэх биш

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)