Жимсчидийн блог : Та нарт ингэж санагдах үе байдаг л биздээ, надад бол байнаа байна хааяа. data:blog.pageNameЖимсчидийн блог

                                  Найзтай болохсон

 

Тамхи шиг

Ганц сайхан найзтай болохсон

Тайвшируулдаг, инээлгэдэг

Ууралсан ч уйлсан ч тоохгүй

Уугиж л байдаг

Тал засч зусарддаггүй

Зовлон тоочдоггүй

 Тайван, уужуу хүлээцтэй

Мэрүүлсээр, соруулсаар, уугисаар дуусахаа

Мэдсэн ч тоохгүй уугиж л байдаг

Тамхи шиг

Ганц сайхан найзтай болохсон

Архи шиг

Ганц сайхан найзтай болохсон

Амьдралд гутрахад гуниглахад

Хажууд байдаг

Айж ичихийг минь мартуулдаг, шартуулдаг

Зовлон ойлгодог

Зориг оруулдаг

Шүлэг бичүүлж, дуу дуулуулдаг

Уйлж унжаад сүйд болдоггүй

Урвадаггүй, шарвадаггүй

Архи шиг

Ганц сайхан найзтай болохсон

 

Жич: За би ямар шүлэг яруу найрагт дуртай биш. Лхагваа,Чойном, Галсансүх ах нарын этгээд гэсэн цөөхөн хэдэн шүлгэнд дуртай. ( бүүр уянгалаад ирдэгүүдийг ойлгож мэдэрдэггүй юм шиг байгаамаа). Тэгээд өнөөдөр энэ тэрүүгээр хэсч яваад КА-н (ККБ)блог дээрээс дээрх шүлэгийг оллоо. Таалагдаад тавичлаа. Зохиосон хүн нь Б.Батзаяа гэж хүн юм байна (www.zaya13.blogspot.com ). Зөвшөөрөлгүй тавьсанд уучлаарай.

Өнөөдөр бол Боб Марле ахын дууг сонсоол, нөгөө найзаа уугиулаал хэвтэж баймаар өдөр байна даа...

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
mjm (зочин)

olj chadval iim naizuud bdiinshd.za oloh ni ch yuin. uuruu tiim naiz baij chadval nuguu hun ni ch gesen adilhan baij chaddag bhaa. nadad law tiim naiz baidag hehe

Аймааар иртэй хутга

муу тамхичин :-p. Ойрд орж ирээгүйн байншдэээ

13

гоё шүлэг байна..

boloroo808 (зочин)

nadaa neg gants tiim nz bdiin shuwuu geed hehe tiim nz xaixda bish uuruu ch gsn tiim nz bwal tegeel bolj bgan ter gj bodoj bn goy ch shvleg bn

Gorgeous

кк яасээн

Naomi

бүтэнсайн болгон гунигтай байхымаа...тэр найзыгаа татая гэхээр гэртээ бас арай ч болкум..орой л гархаас..

Ochko (зочин)

Tamhitai mudaltsad bur haritsaha bolisoon hehe, harin arhitai hay haya ulzaj l bn bagiin naiz bolhor yaj ch boldgui hehe
goe shuleg bn

Луу & Мэлхий

mjm-д Энэ шүлэг л таалагдаад, тэрнээс биш найзууд бол бий бий хэхэ, шууд буцалж байгаа усанд хуруугаа дүрэх ч найз байна хэхэ

Аймааар иртэй хутга-д харин ч сайн тамхичин шүү. МарлБороноос сайн тамхи хаана байна?? хэхэхэ, ойр ойрхон орж ирж байлдаа хэхэ

ЦЭНХЭР ШУВУУ-д тийн

boloroo808-д тийн, гол нь өөрөө найз байж чаддаг байх хэрэгтэй байх

Gorgeous-д аан зүгээр хэхэ


naomi-д хамгийн онцгүй өдөр тээ бүтэнсайн. гэртээ дэмий байхө хэхэ

Ochko-д Гэхдээ гаатай Кент дажгүй л биздээ хаха, багын найзуудыг яаж ч болохгүй юм гэдэг чинь үнэн шүү харин хэхэ

Жич: Найзгүйдээ тавьцан юм бишээ, зүгээр шүлэг дажгүй санагдсан болно хэхэ

Naomi

онцгүй онцгүй... бүтэнсайныг алгасчихмаар санагдаад байдын..

Атаархуу Азаа

гоё шүлэг байна энэ хэцүү цагт өөрөө өөртөө л найз болы гэж

Луу & Мэлхий

naomi-д тэхх


Атаархуу Азаа-д Зүгээрээ, хааяа л тэгэж санагддаг болохоос нээх хэцүү цаг биш байхөө, бүх юм сайхан бол ядаж л уйтгартайшд хэхэ

mjm (зочин)

ai daa arhi tamhi ch gehdee saihan shuu haha. odoo tamhia haynaa=P geel neh surhii yaridiin,teel hudlaashd =p ochko yaj tamhiig uzen yaddag bolson turshlagaasaa huvaaltsaach!

Ицми

тий... уншсан... энэ над час гоя шүлэг санагдсаан

Ицми

тий... уншсан... энэ над час гоя шүлэг санагдсаан

Сатон

из бийс лаав из бийс лаав из бийс лаав из бийс лаав гээ л үү

Зочин

из дийс лаав из дийс лаав из дийс лаав

Луу & Мэлхий

mjm -д Уул нь ярьсандаа тэгээл гарчдаг бол тээ хэхэ. Аа тэр тамхийг үзэн яддаг туршлагыг бол Очло биечлэн уулзаж зааж өгдөг гэсэн хаха

Ицми-д хэлээд юукэв

Сатон-д Цаад чинь бас зэвүүн гардаа тээ

Иргэн Балбар

гоё бичсэн байшд. хүний юм нийтлэхдээ урл нэрийг нь тавьсан чинь сайхан санагдаввв.

SinГ©ad O'Connor

тийшдээ энэ залуу чинь аймаар мундаг


энэ нэтд энд тэнд сул явжийдаг бүх хайрын гоя гоя шүлгүүд осолдохгүй энэ хүнийх байдымдаа би хүндэлж явдын.

хайртай залуу чинь үхчихвэл яахвэ
юу ч би хийхгүй

гээд зөндөө гоя шүлгүүд байна даа.
ёстой гоя.
энэ шүлэг ч бас гоя.

Луу & Мэлхий

Иргэн Балбур-д тийн, өө хүний юм бол хүний л юмшдээ, дурдахгүй бол болку

уулын хэрцгий б-у-г-а ха ха-д Харин тийн гэсэн, мэддэг л юм байналээ хүмүүс

Zaya (зочин)

Gviee tegel uul ni yg tamhinaas garii gewewl gariishde..Garchuul ch shuud l garna..gehde nz ntriig orlood zarimdaa dajgvi zan gargaad bhaar vnendee yaj ch bolkuumaa bas...

Zaya (зочин)

Bas neeh tegeel shuud hunshgvi zan gargaal uudgviteed bh hvn chanart muugaar buluulhiin boluu gej bodood bhiin bnshde..

Луу & Мэлхий

Zaya-д Чи тамхинд хуншгүй зан гаргахаа биш хүмүүсийг хордуулж байгаашдээ гэдэгт анхааралаа төвлөрүүлээд, тэгээд дахиад нэг бодоод үз хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)