Жимсчидийн блог : Нэг иймэрхүү хүн бий... data:blog.pageNameЖимсчидийн блог

Нэг иймэрхүү хүн бий...

Аавынхаа тухай жоохон бичдийн билүү?? Манай аав бусад аав нараас шаал өөр хүн л дээ ( хаха хүн болгон л ингэж боддог байх ). Надаас 28 ах юмуудаа. Бид 2 ивээл жил л дээ.хэхэ. Уулзаагүй 2 жил болчиж. Утасаар л ярина. Дэвэн дэлхийн юм яринаа. Улс төр, цаг агаар, өнөөгийн нийгэм, урлаг соёл... баахан яриж яриж

-За аав кард дуусах гэж байх шиг байна шүү, таниар юу байна? бие хаа гайгүй биздээ??

-Өө аав нь дажгүй дажгүй, миний хүү хичээл ном гайгүй юу? хоол ундтай байгаа юу?

-хоолгүй бол та хийж өгөхнүү?? хэхэ, за за аав тэгэж байгаад яринаа

-За за сэргэлэн байгаарай миний хүү...иймэрхүү л маягтай.

Мань 2г утасаар яриж байхад хажууд байгаа хүмүүс гайхана. Хэнтэй яриад байгаан гээл, үеийн юм шиг л байдийн. Өөрөө аягүй залуу сэтгэлгээтэй ( нээх хөгшин бишээ бас хэхэ ). Би байхгүй болохоор манай найзууд байнга орж гарна. Хааяа ганц 2 пиво уудаг гэсээн бас, надад хэлэхгүй. Их шооч л доо,  тоглоом даадаггүй хүн бол эвгүй санагдмаар. Удахгүй мэдээд ирэхээрээ аав шиг сайн хүнгүй болчино.  Эгч бид 2 тэр тоглоом хийдэг занг нь авцан юм шиг байгаан. Аав хэлнэ л дээ.

-Хамаагүй битгий хүн амьтанаар тоглож бай, мэдэхгүй хүн ойлгохгүй буруугаар бодно, дэмий байдийн

-Өө аав удам гэж аюултай юм байдийн бишүү, яаж ч болдоггүй.хэхэхэ

-Хэхэхэ, уул нь гэхдээ тоглоом шоглоом ойлгоно гэдэг чинь толгой дажгүйгийн шинж шүү миний хөө?

-Ааая аягүй толгойтой хүмүүс хэхэ, та л толгойндоо сэтгэл хангалуун юм байгааз, надад бол таалагдахгүй л байна шүү миний толгой хэхэ

-За тэгээд болуул аавыгаа явуулчих гээл байхиймаа...

Хүнтэй харицах, хувцас хунар өмсөх, юуг үзэх харах, өөрийн гэсэн бодолтой байх... ер нь бүх л юмыг ааваасаа сурсан. Гэхдээ хэзээ ч миний хүү тэг ингэ гэж хэлж байгаагүй., тийм хүүхэдтэй битгий нийл, тэр хичээлээ сайн хий, ийм юм битгий үз гэхгүй. Юу зөв юу бурууг нэг мэдхэд л мэдүүлцэн байдаг. Бас өөрийнхөө яриж хэлж байгааг бүгдийг нь зөв биш гэдэгийг мэднэ, авахыг нь ав л гэнэ.

Надад захидаг байсан юм нь худлаа битгий хэл, хулгай битгий хий. Бас хүнд үгүй гэж хэлж сур тэгээл болооо.

Архи бол  хэрэглээд дэмий биз пиво бол яахавээ хааяадаа зүгээр. Тамхийг болуул хэрэглэхгүй л байвал зүгээр гэнэ. Тэгсэн чинь би энд тамхи татаал, хааяа пиво зүгээр гэсэн чинь хааяа нь жоохон ихдээл байж байдаг за энэ ч яахав.

Сүүлийн үед аавын нас явсан уу? миний нас яваад байна уу? ярихаар л

-Аав нь нэг ачаа үзчүүл уул нь

-За зүгээр бай аав, нээх хөгшин хүн шиг яагаад байгаан хэхэхэ. Ач мач чинь авгай байжийж гардаг юм бишүү, би ч амжихгүй юм шиг байна шүү хэхэхэ

-Өө хаашаа муу амтай юм бэ, дандаа яах гэж дэмий юм яриж байдийн

-За за тоглосийн, тэгэж байгаад болох байлгүйдээ аав...

Аргагүй ээ манай найзуудаас 4 нь аав болчингуут гэнэт намайг том болцийн байна шүү гэж бодсон гэсэн хэхэхэ.

Аавтайгаа суучаад дэмий ярих ч сайхан шүү ( надад бол ээжийн хэлдэгээр нуль мэдлэг л дээ тэр нь ). Аав шигээ, эсвэл бүүр илүү аав болоод, үзээгүйг нь үзэж, хийж амжаагүйг нь хийгээд нэг шат ахиулаад амьдрах юмсандаа, миний хүү тэр шатыг цааш нь ахиулаал бас хэхэхэ

start=-5 , cViewSize=50 , cPageCount=1

45 сэтгэгдэл:

null
Gorgeous

аан гояа имөөө

Bayasaa (зочин)

zunduu olon sonsjiison yaria kk aawiigaa sanajiin

Үсрэгч

Аав ээжтэйгээ дотно хүмүүс гоё тээ.Би ч яахуу тусдаа өссийм болхоор тэр 2г нээх тоодгүймөө хэхэ

Луу & Мэлхий

Gorgeous-д хэхэ дажгүй ээ

Bayasaa-д хэхэ харин тэхх, би ч зурагдсан пянз шиг л боллоо хэхэ

Үсрэгч-д хэхэ. Гэхдээ бас эмээ өвөө дээрээ өссөн хүмүүсийн яриаг сонсохоор эмээ өвөө дээрээ өсчмөөр ч юм шиг санагддаг шүү хэхэ

moda (зочин)

hehe goyiin ma bur aawiig min sanagduulchlaa

naraa (зочин)

ug n minii nzad aav n uguu gej helj sur gej zaasan l ym bna daa kkk

Луу & Мэлхий

moda-д үгүй ээ манай аав өөр нтр хэхэ

naraa-д аа харин тиймээ, тэрийг л сурчуул болох гээд байгаамдаа хэхэхэ

Очко (зочин)

хэхэ гоё байнаа, уншаад сайхан боллоо, аавтайгаа утсаар 8 жил ярьж байна даа.

***ЛуНа***

ямар гоё юм...
нээрээ аавууд ийм л байх гоё шд тэ....
гүээ аав ээжүүд...

N.LiFE

Хэхэ сайхан бичиж ....миний хөгшиний нас ч явж байгаа байхаа....бла бла

Луу & Мэлхий

Очко-д Дээр чиний хэлсэн санаанд ороод гэнэт бичичлээ

***Луна***-д тэхх.За манай ээж бол бүүр гоёшдээ хэхэ. Тэгэж байгаад нэг бичлэг оруулнаа, хаанаас эхлэх вэ гэдэгээ л бодоод байгаан хэхэ

N.LiFE-д хаха явах байтугай хөдлөө ч гүй байхад

***ЛуНа***

аанхаан...
хүлээж байяөө...

Луу & Мэлхий

тэхх, тэгээрэй

Naomi

хэн хүссэн нь аав болж чадна.. харин аав шиг аав байж чадаж байгаа аавууд ховор л доо... Гэхдээ ааваасаа илүү сайн аав болоорой...ЛУу мэлхий минь...ааваасаа Нэг шат ахисан аав болж чадна гэдэгт чинь итгэж байнашүү___

mjm (зочин)

ichig ichig geed shulgendeer neg hundhen mur gardagdaa. etsegee hairlaagui baij eriig hairladag ohid ichig gej...aidaa mun changa helsen bgaanshuu. etseg hun gedeg uriinhee uurdiin numur tushig yumdaa. ter tusmaa ohin hund etsgees ni uur numur nuulug haa ch baihgui. neg hund hair setgele uguud,amidralaa tushaaj bhad zarim adguus yaadag bilee,gariinhaa shuus l bolgood yavj bdagshd.

Аймааар иртэй хутга

ийм гоя аавтай болхийнсан 2уулаа суухуу гэсс хахаха. Энэ хажуу талын холбоосон дээр миний холбоос яагаад ийм бүдэгхэн харагдаад байна. Чи унших дургүй болоод байгаан бишийз :-p

FC

сайхан бүх аав нар бүгд л өөр өөрсдийн сайхан чанартай байх юм даааааа хайрлахгүй хүндлэхгүй байхын аргагүй хүмүүс шүү

Аватар

хэхэ, Заавал тэр шатыг нь ахиулаарай.(ёстой нул энерги авав)

Луу & Мэлхий

naomi-д за баярлалаа, тийм байх юмсан гэж бодоол байна

mjm-д харин тийн, гэхдээ охин мохин гэж ялгамааргүй л байна хэхэ

Аймааар иртэй хутга-д Иртэй хутга Луу муу чинь нийлэхээрээ бүүр аймаар юм болчих юм бишүү хахаха, тэр бүдэг байна гэдэг чинь чиний блогруу орсон байна гэсэн үг хэхэ

Бяцхан завь-д зөв зөв

Аватар-д Тэгнээ тэгнэ хэхэ, баярлалаа

Ицми

хэхэх хөөрхөн юм...

Луу & Мэлхий

Нээрээ бүүр жоохон байхад нэг тийм Дэлхийн 2р дайны тухай кино гарч басийн би санаандгүй немцүүдийг дайсаны талынхан гэсэн чинь

-Эд нар чинь дайсан бишээ миний хүү, эд нарт ч гэсэн нөгөөдүүл нь дайсан л байгаа, цэрэг байхгүй юу эд нар чинь гэж байж билээ.

Би тэр үедээ аавыг юун утгагүй юм яриад байгаан хэзээ тийм юм байсийн гэж бодож билээ хэххэхэ, бодожээ суухнээ нээрээ л тиймдээ, мартагддаггүй юм

mjm (зочин)

hariug chini oilgoh geed tolgoi hurehgui bnaa haha. I mean,huniig yalgalgui hairlaj bolno, gehdee etseg ehee hairladaggui baij avgai huuhen, eregteichuudiin hoinoos uilj duulaad guigeed bdag ohid huvguud icheesei l gesen sanaa l daa

hmm (зочин)

aavtai hun shan ymaa~hmmm
bi ch tegej yrih dursamj bhgui bolhoor.
uug ni amid bgaa l daa~
daanch uulzdaggui ymoo!hmm

Зочин

mjm-д аанхан, чамтай санал нэг байнаа. Зүгээр охин хүн гэлтгүй эр хүнд ч гэсэн аав нь их нөмөртэй л гэсийн хэхэ

hmm-д Харамсалтай л юм

Луу & Мэлхий

өө зочин гээд оруулчлаа хариултаа

Энд дар (зочин)

Minii aav bas baisaan baisan.Odoo hurtel hunuus yaridag dursdag n saihan sanagddyn....

Sol@ce

гоя бичлэг байна. ухаантай аав байна даа. үгүү гэж хэлж сурах нээрээ их чухал юм шиг санагддийн

Атаархуу Азаа

тийм шүү сайхан аавын нөмөр нөөлөг юугаарч солихгүй чамд атаархачлаа нээрээ би чамтай таарах гээд ерөөсөө таарахгүй юмаа мэссэнжиргэхээр хаяг байхгүй

Гэгээхэн Ажирахгүй нь бнөө

хэхэ тийм шүү нэг нэг шат ахиалаал амьдрахиймсан.

Гэгээхэн Ажирахгүй нь бнөө

ахиулаал шүү хэхэ

Луу & Мэлхий

Энд дар-д тийм л байх сайхан

Тайтгарал-д чухал чухал, жоохон хэцүү л болохоос

Атаархуу Азаа-д тэхх.Өө тиймүү, мань 2 байнга орж чаддаггүй юмаа, хичээлийнхээ зав нтрээр л бичлэгээ ээлжилж оруулчаал. тэгэж байгаад нэг таарнаа

Гэгээхэн Биби Догдолцон-д Харин тиймээ ахиулаал байвал

oroitson boroo (зочин)

bi aawtaigaa ingej saihan yum yumnii talaar saihan yrij suuj amjaaguildee odoo ih haramsaj bna hamag saihan stag mochvvd nvdend haragdaj bna goy bichleg boljee heleh ch vg alga.....

КАЗЭСОРА a.k.a СИСИ

Сайхан юмаа...
их сайхан хүн шиг санаглаа хэхэ...

AEЯO

:)

hen negen (зочин)

goyi bichjee hugshuun

Луу & Мэлхий

oroitson boroo-д ээ харамсалтай юм

КАЗЭСОРА a.k.a СИСИ-д Ер нь гайгүй хүн байх магадлал өндөр, надад бол дажгүй л хүн шиг санагддийн хэхэ

hen negen-д Өө баярлалөө хөгшөөн

Зочин

baachka ah yag haragdaj bna shu haha, yriag ni sonsod suuh ch saihandaa,chi ch yag aav l da, gehdee cham shig hymsga bish whahahaha

Edelweiss

хэхэ ямар гоё юм өэ?? их сэтгэл хөдөллөө
ижий аавтайгаа ийм нээлттэй байдаг бол уул нь ...

Луу & Мэлхий

Зочин-д хаха Баачка байхдаа яадийн, Батсайхан гээч, ер нь хуцаарай би хямсгаруу? чи хэн бэ ер нь?? хахаха


Secret eye-д баярлалаа ( бүүр нээх учиргүй нээлттэй биш, бас ор тас хаалттай биш л бол болоо шүү дээ )

dandundan (зочин)

aavtaigaa bsan bol saihan blaa...Gesnees ene odoo gooyaa iimoo ntr gd gomoorhood bgaa ymnuud bolimoor ymaa bolooshdee

...

ААн

bora (зочин)

goy yumoo iim sain aawtai.buh aaw nar iim sain baigasai.

oyuka (зочин)

estoi goe sanagdchihlaa aawiigaa buur ih sanan durschihlaa ma nziin blog goe bnoo!!! oroitoj orj unshsand sorry!!

haliunaa (зочин)

setgel hudluluu barij diilsenguiee nz ni...

dn.., (зочин)

Gaihaltai.. manai aaviin chih ih uvddug bhaa bi dandaa ym yrij bdiin tegeel sonsool... hehe aavaas uur sonsoh tevcheertei hun bhku bhaa. bi aavdaa hairtai....5288

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)