Жимсчидийн блог : Нөгөө муу Архи гуайг нэг хөндөхөөс... data:blog.pageNameЖимсчидийн блог

Нөгөө муу Архи гуайг нэг хөндөхөөс...

Шинэ он гарах гэж байхад муу муухай юм бичээл дэмий гэж бодсон чинь муу муухайгаа хуучин онтойгоо үлдээх ёстой юм гэнэ ( энэ гэхдээ дараагын шинэ жилээр ч байж л байх асуудал хэхэ ).

Уул нь хөөрхий архийг муулах сонирхол үнэндээ алга. Сайхан л эд, сайнаар ч нөлөөлнө. Мань хэд л хэмжээгээ мэдэхгүй байж хэтрүүлээд байгаа болохоос. Баяр тэмдэглэнэ архи, найзууд уулзана архи, гутарлаа гунилаа архи, төрлөө архи, үхлээ ч бараг л архи.

Манайхны хувьд жоохон харамсалтай цөөхүүлэхнээ, тэгсэнээ нөгөө архинаасаа хордоол 10н хэдүүлээ нам, уучаал 8 9р нь гэртэй нь шатаана, зун нь согтуу живээл, өвөл  ганц нэгээрээ осгоол, ууж суугаа нөгөөхөө дүрээл өөрөө аавынд. Хамгийн онцгүй нь залуучууд маш ихээр архи уудаг, хийх юмгүй, мөнгөгүй байх тусамаа архийг ууна ( угаасаа архины мөнгө бол тусдаа ургаад юмуу хадгалагдаж байдаг хаанаас ч юм гараад ирдэг бэлэн мөнгө ). Тэгээд уул нь ганц нэгийг уугаад зогсуул зүгээр. Даанч заавал согтох гэж, нэгнийгээ согтоох гэж уудаг. Шахаал, уухгүй бол гуйгаал, аргадаал, загнаал. Ер нь тэгээд архи дарс, пивогүйгээр төсөөлөх аргагүй...

Уул нь сайхан л даа дотор халаал, инээд яриа нь ихсээл. Хэмжээгээ л хэтрүүлэхгүй бол. Хүн тэгээд уучихаараа амьтанлаг шинж нь тодроод зориг ороод нэгнийгээ доргионо ( лаг сүрэглэг болно ) юу ч хийсэн санаанд багтаал. Эцэст нь олигтой юм үлдэхгүй. Найзууд хоорондоо бол тэгээл онигоо дурсамж болоод үлдэнэ. Цаашлаад гэмт хэрэг болох ч ойрхон л доо нөгөө онигоо нь. Гэмт хэрэгийн 90с дээш % нь согтуудаа үйлдэгддэг гэж сонсч байсан, тийм ч биз.

Манайхны архи уух соёл ч гэх юмуу хэв маяг нь Оросуудаас үлдсэн үү яасан даруулга бараг байхгүй ( ундаа мундааханаар л ) юм бол бараг идэхгүй. Уул нь тэгээд хоол ундтай, шөлтэй устай юм идээд яриж хөөрөөд хөгжилдөөд уугаад суух зүгээр шүү дээ. (би тэгээд өөрөө уухдаа бас юм идэж чаддаггүй амьтан л даа, ордоггүй юм хэхэ ) Тэгэлгүй шууд архиараа дагнаал, хөөрхийгөө сөнчийгөө удаан тойрууллаа, хүмүүсийн бүтэн уулгахгүй байна гэж загнаал...

За нуршаад яахав, байхгүй бол утгагүй, хориж цагдаад бүтэхгүй зүйл учираас бүгдээрээ л жоохон учир жанцанг нь олоод хүртээд байвал тиймээ.

Одоо шинэ он гарлаа , уур амьсгал ороол сайхан . Гол нь Далай ахын үгийг бодоол, сайхан баяраа архинаас үүдсэн онцгүй дурсамжгүй аз жаргалтай өнгөрүүлээрэй. Хамгийн сайн сайханыг хүсээд ганц ганц тогтоочих уу?? хэхэхэ

                 

                                                      Луу&Мэлхий Мөнхөө

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

null
Гэгээлэг нь...

Ахахахаха бас бодолцмоор л юм

tuguu

өөх энэ хажууд явжа дуу гоё :D

Луу & Мэлхий

Гэгээлэг Хөөрцөн- Харин тийн.


tuguu-д Муухай дуу бараг явахгүйдээ хэхэ

Gorgeous

хаха тэр сүүийн хэсэг гояа хэллээ

Луу & Мэлхий

Gorgeous-д Гүй э, харин сүүлийн 7н үг илүүдчижээ хэхэх, за одоо өнгөрсөн ( засвар хийх дургүй хэхэ )

Гүнтэн (зочин)

за нэг барьчий. шөнөөр хэдүүлээ булагнаад хэхэ. өглөө шартах вий дээ...

Луу & Мэлхий

Гүнтэн-д Ааа шинэ жил болох гэж байгаа юм чинь жоохон биеээ халааж байхад гэмгүй хахах

Гүнтэн (зочин)

шанаганы тасарсан ишийг гагнах хооронд монгол тамирчин нэрмэлээр биеэ халааж байна...

Луу & Мэлхий

Гүнтэн нэг өгүүлбэрээр гоё хэллээ

Зочин

зөв ч гэх юм уу

:-!

АМ ЦАНГААД БНА АХИУ ХИЙГЭЭРЭЙ ГЭЭЛ ВИБРАТАРЛООЛ БХГҮЙ ЮУ ХЭХЭ

ЭНЭ БЛОГИЙГ 2 ХҮН ХӨТӨЛДИЙМУУ МММ ЯАГАД ЖИМСЧИД ГЭЖ НЭРЛЭСЭН УЧРЫН БИ МЭДХИЙН БНА ЭТР

boloroo808 (зочин)

uul n tegeed xemjeendee uuwal bas l goy l doo xet xetrvvlbel uugaasaa utgagvi shd odoo shine jil geed buun l uusan xvmvvs bx biz xedvvleech gsn neg uulzaaduuxuu chix shig hehe

Луу & Мэлхий

Муухан эрээс дээр охин тэнгэр-д хэхэ. Тийн 2 хүн хөтлөнө ( нэр ерөнхийдөө ойлгомжтой дөө )

boloroo808-д Харин тийн, ( бөөн уусан хүмүүс л байх биз хэдүүлээ ч гэсэн уулзаад уухуу юу? хаха, дорвитой бичсэн байнашд )

Зочин

haha uudag yum shig bichsen bh shivde chi.gui e mani bolson odoo yag bolson gl untdag bizdee haha

budagchin

тааруулж уувал сайхан эд юм гэнэ лээ хэхэ

Луу & Мэлхий

Зочин-д Хэмжээгээ мэддэг хүн шал ондоошд хахах


budagchin-д Харин тийм юм гэнэлээ хэхэ

Tuugii

Архи нээх хэрэггүй дээ...Ер нь л дэмий зүйл...

Хариука

төөх тэхдээ л тааруулж ууна гэж огт байхгүй л санагдаад байдгышд этр миний лав цусандах алкохолын хэмжээ - хэдийг ч юм заах байх этр харин цусандах сахарын хэмжээ ихэдцэн байх чихшиг хэхэ

Зочин

Архи нээх хэрэггүй дээ...Ер нь л дэмий зүйл...

Луу & Мэлхий

Моорфи-д Нээх биш жоохон хэрэглээд байвал дэмтэй л юм шиг санагдаад байдийн хэхэ


Хаируука-д Тааруулж болдиймаа хэхэ, тэрнээс гадна сахар ихэдсэнээс алкохол ихдсэн шулуун байх шүү хэхэ


Зочин-д Давтан давтан хэлээд байхийн, за дэмий дээ дэмий хэхэ миний буруу

muujig (зочин)

sogtuudaa bichsen yuma da

Ochko (зочин)

tarulad hereglul saiha n ed l de, danch tarulj uun gej ihenhde baihkumda

uynga (зочин)

hamag muuhai buhen arhinas l boldogshde,heruul uruul, nulimas......arhi muuhai

Ицми

хүн нэг удаа тасрахад 10-14 мянган эс дахиж сэргэхгйүгээр үхдэг байна... тийм болохоор олн удаа тасруул мартамхай болдог... за байз би дараа нь юу бичихжийлаа даа этр :р

мо-ын хүн амын 5102 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэгч.

хэрвээ архи уусны маргааш дахин архи уудаг бол, нэгээс дээш хоногоор үргэлжлүүлэн архиддаг бол, архи уухын төлөө зайлшгүй хийх ёстой ажлаа ухраадаг бол, халуурч уудаг бол, өөрийгөө барьж, уухаа зогсоож чаддаггүй бол, энгийн үед ч уумаар санагдаад байдаг бол архинд донтсоны шинж...

архи хүний ходоодонд 20 хувь нь, элгэнд 80 хувь очдог учраас элгийг хамгийн ихээр хордуулдаг...

зиааа ийм байна даа гэж мэгээд кк

Ицми

51,2

Зочин

эхнийхээр нь л авна бандан тас алх буулаа гэж мэгээд
5120 гэсэн хувь байкү шал худал мэдээлэл байна :D

Ицми

хаха үнэн за... барьсан ч алзку

naraa (зочин)

kkkk udaan uulzaaguu zuudtaigaa suugaad beer uuh ch saihan shuu. za tegeed hetruulheeree margaash n hezee ch l uumaarguu sanagddagdaa kkk gehdee hool undtai uuj idheer ch bolool bdagdaa hehehe

Луу & Мэлхий

muujig -д Согтуудаа мессеж ч бичдэггүй хүн.

Ochko-д Тэхх, ихэнхдээ л юмдаа.

uynga -д Тийн, гэхдээ энэ чинь бодоод үзэх юм бол архи гэхээсээ илүү хүнээс болж байгаа юм бишүү?? ( архи мөнгө 2 хүнийг эвддэггүй харин жинхэнэ дүрийг нь гаргадаг гэдийшд бас )

Ицми-д Архинд донтсон хүний шинж дээр нилээн хэд дээр нь толгой дохиж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?? хэхэхэ

Зочин-д Худлаа байгаасай тээ хаха

naraa-д Тийншд, заримдаа кайфтай хэтрүүлэх ч зүгээршд тээ хэхэ

Lhagvaa

hehe tiim shuu arhi demii hused ch heregguu

Mogoi&melhii (мобайл зочин)

Uuj undesnii uildverei demjihgui bol bugderei uuhaa bolchihvol hetsuuliin hehe uu tegeed mglchud ym chine uuhaa boliloo gehed unerledeg munerledeg ymluu l orno shu. Niiterei nom sonin unshdag bolno gj bi lav bodhgui bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)