Жимсчидийн блог : Амтыг нь мэдрэх үе... data:blog.pageNameЖимсчидийн блог

Амтыг нь мэдрэх үе...

Хүйтэн өглөө гэрээсээ гарлаа

Хэдхэн хүн холхино гээд нэг дуу байдаг байхаа. Өглөөний 5н цаг 50н минутанд сэрүүлэг дуугараал. За 5 минут нүдээ аниад хэвтчий гэсэн бодлоор өглөө эхлэнэ. 6н цаг 10 минутанд гэрээс гарна. Хүйтэн өдөр болох нь дээ. Авч явах машин ирсэн байна, суулаа 45 минут давхиад ажиллах газараа очно... Нар жаргахад ажил дуусна. Өдрийн хамгийн азжаргалтай хэсэг, хүн болгоны нүүрэнд инээд тодороол, хүйтэн цаг агаар хүнд ажил гээл өглөөнөөс хойш дургүй хүргэж байсан зүйлс энэ үед юу ч биш болно. Гэртээ харина, шүршүүрт орно, ямар хоол хийхээ ярилцаад аль болох хурдан хийж иднэ. Гарч салхилангаа тамхилана. Зиак хэд хоног ажиллуул тэдийг олно, тэд нь төлбөрт тэд нь байранд, эгчидээ бас хэдийг явуулчих юмсан... Жоохон тоо бодож байгаад орж унтахаар хэвтэнэ. Эрт унтах тусамаа өглөө босох болон , ажиллах үед ядрах нь бага учираас хурдан унтах гэж оролдоно, угаасаа хүхилэх тусам улам нойр хүрэхгүй учираас mp3аа асаагаад дууг нь багасгаад 30 минутын дараа унтрах дээр нь тавьна...

Сэрүүлэг дуугарна...Дахиал яаааг нөгөө дараалал эхлэнэ. Өвөл зуны амралтыг тэсэн ядан хүлээнэ. Амралт эхлэхээр амарч чадалгүй ажилж эхлэнэ, найзуудтайгаа ч тухтай утасаар яриж чадахаа больно. Ганц тайвширах зүйл нь энэ бүхэн зүгээр л түр зуурынх, хэсэгхэн зууртаа надад хэрэгтэй учираас хийж л байя гэсэн бодол. Харин энэ үед их олон зүйлийг анзаардаг болно. Жижигхээн жижигхэн зүйлээс кайф авч, бяцхан бяцхан азжаргалыг мэдрэнэ. Яг одоогоор бол миний хувьд азжаргал гэдэг бол цайны цагаар 2 ширхэг тамхи татаад, 25 минут унтаж амжихийг л хэлээд байнадаа хэхэх.  Завгүй болоод бүх юм цагаар хэмжигдээд ирэнгүүт 10 минут зурагт хараад хэвтэх хүртэл сайхан санагдах боллоо хэхэхэх...

 

                                                         Луу&Мэлхий Мөнхөө

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
Ицми

бичлэг уншиж комент бичих гэж орж ирээд хадуураад хажууталд байгаа дуунууды чинь сонсоо явчлоо ккк... яааарч гоя дуунуудтайн

даварцан DOVE

ямар ч хэцүү хүнд зүйлийн дунд бяцхаан ч гэсэн аз жаргал байдгийн тэ? Харамсалтай нь хүн бүхэн тэрийг мэдэрч хүлээж авч чаддаггүй

Хариука

төөх уялдаал холбогдоод мэдрээд явчихдаг юм шиг байгаан..

Ицми

түр зуурынх... бүх зүйл өөрчлөгддөг...

Луу & Мэлхий

Ицми-Харин тиймээн дуугаа сонсч байгаад бичлэг хийхээ мартчаад байдийн хэхэх, Бүх юм түр зуурынх.


dove-д Харин тийн, жоохон жоохон юмыг л анззарах юм бол нөгөө бурханаас гуйдаг азжаргал уул нь хажууд л байж байдаг юм байналээ хэхэ

Хаируука-д Тэгэх л ёстой юм шиг байгаан.

naraa (зочин)

kkkk hetsuu shoo yag l 1n helbereer urgeljileh amidral bi joohon bhdaa aav eejiigee haraad yaj ingej zalhuutai amidarnaa gej boddogson ajil ger geed getel odoo ooroo yag teged l amidarch bgaan kkk 1 hesegch nzuudtaigaa uuulzmaar yarij suumaar sanagdaad l yunii toloo ingej ajillaad bgaan boloo geed l getel odoo boon az jargal amjilt luu&melhii kkk

Луу & Мэлхий

naraa -д Гоё юмаа тээ хэхэ. за энэ ганц 2 сарын л асуудал. Удахгүй бүх юм сайхан. азжаргалтай болноо

Ochko (зочин)

zaz s&i aimar adilha bgan baishd, mani tehde chamaig bodul 5:50-d serdeg bolohor 5%-r ilu jargaltai bgan bn, eronhido tal tamhi=az jargal bolchod bn

Maybe [10%]

хүнд ажил хийж байхад цайны цагаар хоолоо хурдхан идчихээд жооохон унтаал авахад сайхан болдышүү.

Musician

Харах дуртай тэр дуунд дуртэй :р

Edelweiss

Хэхэ цаг ч хурдан бас шахамдуу л байналд ...

Луу & Мэлхий

Ochko-д Хэлээд юукэвээ хэхэх. азжаргал мангар ойрхон юм байнашдээ.

maybe-д Харин тэхх.

Musician-д Тэр дуутай юм ярихгүй ээ, өглөө гэрээсээ гарахдаа сонсохоор бүүр сайхан

Secret eye-д Тэхх

Зочин

"Урсах хормууд дундах энгийн нэг мөчүүд заримдаа яг л зул сар шиг" гэж манай Санбьюти хэлсэн байдаг

AEЯO

Өө энэ дээдэх би шүү

AEЯO

гэснээс нэг Со дуу нэмэгдчиж хэхэхэ манайхан аяы нь шааж байсийм болуу нэг л сонссон аятай дуу бйана :Р

Луу & Мэлхий

AERO-д Нээрээ л зул сар шиг байна хэхэх. Гэсэнээс нээрээ хэдэн дуу нэмсэн. Өө бараг ш**сан байхөө, энэ хамтлагын нилээн хэдэн дууг Монгол болгоцон л байсан.

SinГ©ad O'Connor

Уурхай этр ажиллаад байгаамуу? Энэ миний караокед ганц дуулдаг дуу хажууд явжийшд хэ хэ

Луу & Мэлхий

Арийм-д Хэхэх уурхай биш биш, караокед дуулахаар дуу их бий листэн дунд

Simple

АМжилт л гэе даа :). Нээрээ ч хамаг юмны цэг нь тулчихсан завгүй үед тэгж санагдах үе байдышүү, зурагт хараад хэвтэх хүртэл гоё гэдэг шиг хэхэ

Луу & Мэлхий

Simple-д Харин тийн, тэгээд яаг тэрийг үеийг мэдрээд суунгуут бүүр сайхан

budagchin

өдрийн тэмдэглэл бичдэг байсанаа саналаа

Зочин

хуучны юм санаанд орчлоо заримдаа метро хүлээж байхдаа унтах үе байдаг байсан шүү.унтахгүй байгаад байхаар сүүлдээ нүдэнд хий мий юм харагддын тийм үед л жинхэнэ унтахын амтыг утгаар нь мэдэрдийн байлээ

Зочин

gadaad garch shal ugaasanaa ih yumand bodoh yumdaa

Зочин

chi gertee erhelj hewteed yu hojsiin hunii zowlon jargal oilgohgui l bga bizde muu teneg mal chine

Munhuu (зочин)

Shaana bizdee, shal ugaasangui, shal ugaasan ch teriigee ih ymand bodsongui. hudlaa sda nar buur zunduu bhiin tee

Naomi

Би час гайхаж байна энэ сонин амьдарлыг... яг үнэнийг хэлхэд аз жаргал гэдэг нь яг юуын болдоо...

alone

kkk bi lav 7:10d bosoj ajildaa yvj bgaa~kk oroi ajil tarhad boon az jargal kk tgee l hagas butensainiig huleegee l ajilaa hiigeed bga~kk heseghen hugatsaanii amidral uchraas tevchee l ajilaa l bna kk

Луу & Мэлхий

Naomi-д Азжаргал гэдэг чинь энэ гээд тодорхойлох юм бол биш байх л дээ тээ, мэдрэмж л гэж санагддаг юм. Нэг олчуул зүүгээл байгаад байдаг бөгж шиг биш юм шиг байгаан.


sunny-д Тэхх хэсэгхэн хугацаа

^^ (зочин)

amjilt husii^^ ajilaaa sain hiigeerei ghees ilvv heseghen horom hajuugaar chin unguruh az jargalaa ilvv ih medreerei ^^

Луу & Мэлхий

^^ -д за баярлалаа

orgil (зочин)

oroi ooroo 10ch ymy 11 tsag geed untuulchdag untuulgatai bolchwol te haha

Луу & Мэлхий

orgil-д За давраад байгаарай. тэгвэл замаа алдсан юм болно хаха

Maralgoo

Chi haana bdag yum be??? gadaadad ajillaj bgaa mani hedtei yag adilhan sanagdlaa. Yalanguya manai nuhriin ugluu bosdog tsag, ajildaa yawdag uy, oroi taraad ert untahiig hicheeh ntr buh zuil yag adilhan sanagdlaa.

uu neereee nemj neg yum asuuh gesiin ene blog deeree mp3, ipod yaj suulgadiin be zaagaad ugchih tehuu please

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)