Жимсчидийн блог : Харамсалтай ... data:blog.pageNameЖимсчидийн блог

Харамсалтай ...

Зурагтаар Монголын тухай гарч байна. Ерөнхийдөө их гарна л даа, тэхдээ голцуу л нэг хонь гаргаж эсвэл үхэр алж байгаа тухай л гаргана. Өөр үзүүлж харуулаад байх сонирхолтой зүйлс Монгол хүнд байдгүй юм байх. Нэг талаас бас үнэний ортой ч байх нөгөө талаас сүүлийн хэдхэн жилд маш хурдтай өсч байгаа манай бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг анхаарч авч үздэггүй ч юм шиг.  

Өнөөдөрийн програм нь хэсэг хүмүүс хөдөө очоод тэндээ нутгийн улсуудтай нийлж аваад чонын аванд явж байгаа тухай. Хэхэ чонын ав ч гэждээ, арав хориод бүрэн зэвсэглэсэн хүмүүс 4, 5 машинаар чоно хөөж байгаад буудах. Бараг тусгай мэргэн бууч отож байгаад буудаад байгаамуудаа. Тэгээд баахан зэвсэг хэрэгсэл агссан нөхдүүд ганц чоно отож, отож буудаж алангуутаа бөөн хөөр баяр болоод явчиж байхын. Тэгээд нэг нь мишээл дүүрэн ярьж байна:

“Их сайхан чоно аллаа, би маш их баяртай байна. Өөрөө буудаад оноогүй ч гэсэн манай багийн хүн цаанаас нь буудаад онолоо. Сайхан аллаа. Энэ жилдээ олз омог дүүрэн байна”

Хийморио заавал маш хурдтай тоо толгой нь цөөрч байгаа зарим талаараа Монголийн билэг тэмдэг болдог чоноо алж сэргээх хэрэг байнуу. Бөртэ чононууд маань ч бараг одоо агнагдаад дуусч байгаа байлгүйдээ. Удкуу сүүлийн хэдхэн чоно гээд амьтны хүрээлэнд аваачих байлгүй.

Уг нь зүгээр л амьтан алж хороохгүй (тэр тусмаа чоныг), бусдад муу юм хийхгүй явуул тэр хийморь лундаа нь учиргүй унаж, унжаад байхгүй байлгүй дээ. Манайхаас өөр газрын хүмүүс ер нь нээх хийморио сэргээж байна гээд амьд амьтан алж хядаад байдгүй л юм шиг байналээшд. Жоохон мухар сүсгийн л шинжтэй юм шиг байгаан. Тийм ч болохоор тв-ээр сонин болгож гаргаад байдаг байх л даа.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
WeiRdo

Хаха тхх надаас ингэж асууж байсан. Та нар хичээлдээ явахдаа мориор явдагуу чих шиг. Бараг та нар баачаад бөгсөө арчидгүй байхаа гэх нь холгүй. Монгол гэхээр хэдэн хүн морь унаад л явжийдаг гэж боддын байна лээ.

Gorgeous

чоно хоттой хонь руу нь дайрдаг шд гэж мэгээд хөнтлөөдээхкүү юү кк


Энэ хажууд явж байгаа Эрик Клаптоны Тээрс ин хээвэн гояа сонсогджээ шүү. Цаанаа нээх гунигтай бэбидээ зориулсан гэсийшд.

Луу & Мэлхий

Weirdo: тэр мориор явдагуу гэдэг чинь хамгийн энгийн сайхан асуулт байсан байлээ ххэхэ
Gorgeous: Тэхх хүү нь 4тэй байхдаа байшингийн 53 давхарын цонхноос унацын байлээ. хэцүү, аймар гунигтай, тэхдээ сонссон хүний зүрхэнд хүрдэг сайхан дуу

Gorgeous

би ерөн барагтай л уянгын дуу сонсдгүү лдээ дэхдээ энэ дуунд вол нугасгүй кк

Аймааар иртэй хутга

чоно гэдэг ижил хиймортондоо харагдаж илүү хиймортондоо авлагддаг юм гэсэн. Бага байхдаа өвөөтэйгөө их л чонын аванд явдаг байлаа. Гэхдээ тэгэж алж байсны нь нэг ч хараагүйн. Өвөө: Чоныг алах дэмий харж хиймороо сэргээхэд л болно гэж хэлдэг байж билээ. Гадаад дотоодын хүнүүс монголын тухай нэвтрүүлэг хийхээрээ л хөдөө очиж хэдэн зураг аваад л буцдаг юм бишүү балайн. Манай гадаадад байдаг найзаас Монголын тухай аймар тэнэг тэнэг юм асуудаг гэсэн ш дээ

Edelweiss

санал нэг бна .

Иргэн Балбар

эээдэ яг үнэн

Ицми

хммм...

Munhuu (зочин)

Chono huurhii tarvaganii araas orno l doo udku, tarvaga chin hoshgirohoo bolison ym gee bizdee.

Er ni tegeed amitan alj kife avna gedeg ontsgui l ym bgaam l daa.
Za ter zuragtaar garah bol yriad ch hereg alga. Esvel neg mundag gadaad jujigchin duuchin 1 arhichingiin gert ochool ehner huuhdiig ni uruvduul, joohon ym hum avch uguul...

Tehdee chamd hatuu anhaaruulan sanuulj bna. bitgii davraad baigaarai hahaha

КАЗЭСОРА a.k.a СИСИ

Үнэн үнэн...

hmmm (зочин)

koread chono bhgui bolhoor chono agnaad bayrlaj bga mongol hunii zurgiig avahad shan bsan ym blgui dee...hodoonii nuudelchingees oor ondor barila uzuulbel ter nevtruulegiig uzeh hun tsoohon bhaa...gadaadad manai mongoloos ih ondor barilga bga bolhoor.................

Анчин Раш (зочин)

Би цастай уулаар өчнөөн хоног хэрж хэсэн байж цанц чоно унагаадаг үе өнгөрчээ.

АнaрАа

чоно гэхээсээ илүүтэйгээр бас зээр гөрөөс нтр ер нь монголд байгаа хэдэн амьтадыг алж газрын баялагийг минь авч хөрсийг минь сүйтгэж байж салах хүмүүс. Манайхан гадаадынхан гэхээрээ бурхан шиг шүтдэгээ больмоор юмаа. Хүний юм бол хүний юм шүү дээ гэж бодож байгаа хүмүүс шүү дээ...
Муусайн п,,,,нууд

orgil (зочин)

haayaa agnaj baih heregtei sh dee hogshoon,nogoo talaaraa heden tootoi malchdiin maliig horoodog gaitai amitan shv de, agnaj ogsniih n daraa malchid n bayrlalaa gedegshd, harin uchirgvi onoodor chono alnaa geed garch yawaad gemgvi yawj bga choniig buudaad baij bolohgvi l baih haha

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)