Жимсчидийн блог : Төгс хэмжүүр биш... data:blog.pageNameЖимсчидийн блог

Төгс хэмжүүр биш...

Ямар ч нэртэй төртэй том шагнал байлаа гээд тэр бол төгс хэмжүүр биш. Нэг иймэрхүү үг хаанаас ч билээ уншиж байсан санагдаж байна. За манайд ч яахав төрийн том шагнал гэдэг бол хэн нэгнийг доош хийх гэж өгдөг болцон юм шиг байгаан. Үнэхээр мундаг хүн одон медал авах юм бол тэрнээсээ ичихээр болчиж.

 

За энэ ч яахав. Оскар гээчийг л гайхаад байхийн. Кино урлагийн хамгийн том шагнал, тэгсэн чинь хөөрхий Леонардо Де Каприод л огт өгөхгүй юм. Энэ жилийн шилдэг эрэгтэй дүрд бүүр нэр ч дэвшүүлээгүй. Миний хувьд лав энэ жилийн хамгийн сайн, таалагдсан кинонууд бол Shutter Island, Inception хоёр. Дүрээ ч мундаг гаргасан, гүй ээ ядаж нэр дэвшүүлж болнодоо.

 

Лео хар багаасаа л дандаа чанартай кинонд тоглож байсан. Сагсчиний өдрийн тэмдэглэл, Титаник, Нисгэгч, Цусан алмаз, Чаддаг юм бол намайг бариарай... Тэр нь онцгүй гэхээр кино түй ч алга. Азгүй юмуу хаашаа юм.

 

Шоушенкээс оргосон нь ( The Shawshank Redemption 1994) гэж нэг аймаар кино байна энэ кинонд бас Оскар үнэртээ ч гүй. Гэхдээ энэ онд Форест Гамп давхцаж гарсан болохоор тэгсэн байх л даа.

 

За за гар загатнаад байсан юмаа бичичлээ. Одоо ер нь шоу бизнес гэдэг юм улам л мөнгө хөөгөөд чанартай дуу хөгжим, кино их ховор гардаг болцон ч юм шиг. Загалмайлсан эцэг ( хэзээ ч уйдахгүй ), Форест Гамп, Амьдрах сайхан ( хорих лагерыг тоглоомын талбай болгодог мундаг аав ), Шиндлерийн бүртгэл, Цэрэг Райныг авар ( Том Хэнкс гэж бурханы бүтээл байнаа бас ), Хатан зоригтон , Эх оронч ( Мел Гибсон гэж бие жижиг бэлчээр томтой ах байна ) гэх мэтэд дүйцэх кинонууд гарахаа больжээ бүүр. Том Хэнкс, Роберт Де Ниро, Ал Пачино, Мел Гибсон, Клинт Ийствуд, Брюс Уиллис шиг жүжигчид хүртэл гарч ирэхгүй юм. Лео ч зэрэгцэж хөгширөөл өвөө болсон хойноо Морган Фрийман шиг туслах дүрээр Оскар авах нь л дээ янз нь хэхэх.

 

Жоохон сонирхлгүй юм бичсэндээ хүлцэл өчөөд бонусанд нэг онигоо бичихээс хэхэ. Манай хажууд айлынх охин хүү хоёртой байсийн. Эгч дүү хоёр насны зөрүү бараг 10 байсан байхаа.

 

 

Тэднийх нэг өдөр гэрээрээ кино үзээд сууж байж л дээ. Тэгсэн чинь гол дүрийн хүүхэн залуу 2 учиргүй үнсэлцээл, болохоо байхнээ. Эгч нь үзэж чадахгүй ичээл дүүгээ харсан чинь дүү нь нүд цавчихгүй гөлөрч байна гэнэ. Санаа нь зовсон эгч

- Жавхаа гуай та юу үзээд байна??!

дүү Жавхаа: Чи ч гэсэн хүүхэлдэйн кино үздэг биздээ гэсэн гэжий шүү хэхэх.

 

                                                 

                                                                луу&мэлхий Мөнхөө

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Цэнхэр нүдэн

Тэр Шоушенкээс оргосон нь гэдэг кино яахын аргагүй гоя кино лдоо.Хэд ч үзээд уйддаггүй.Шагналгүй ч хүмүүст их хүрсэн кино байхшүү.

Луу & Мэлхий

Цэнхэр нүдэн-д Харин тийн, бас бодит явдалаас сэдэвлэсэн гэж байгаа

anhaa (зочин)

chi bid 2 terend sanaa zowood yahavdee.zuragaaraa l ywj bhgui yu haha.Casino gej aihtar kino bnadaa bas

anhaa (зочин)

kinonii tuhai arai iluu yum bichih baisan yum bishuu?

Луу & Мэлхий

anhaa- д Хэхэ тийм ч юмуу. Гүй ээ мань чинь киноны тухай бичнэ гэж бодоогүй юмаа угаасаа, тогтоод бичүүл бүүр заваарсан урт юм болоод барагдахгүй биз

Edelweiss

Хмммм . Гүй ээ яахуудээ тэгээл тэгээл болдоггүй л юм байлгүү . Хэхэ ониго гоя

Хариука

Нобелийн эхнэрийн толгойг нэг математикч залуу эргүүлжаад аваад сууцан тээд математикчдад нобелийн шагнал өгдөггүй ингэсийшд хэхэ цаад леонардо чинь ч гэсэн нэг тиймэрхүү учиртай сүлбээтэй байх тээд хэзээ ч оскар авку байх ингэж мунхагладгын
за би ч бас нээх т1 юм биччлээ хэхэ гайхсандаа л тэршүүдээ:Р
манай жавхаа биш дүү надаа яг ингэж хэлж сэгсийлгэсийшүү ццц..

13

Шагналаар юмыг хэмжих нь бас буруу л даа..

Луу & Мэлхий

Secret eye-д Харин болдоггүй л юм байлгүйдээ хэхэ

Хаируук-д Тэр нээрээ магадгүй ээ, ер нь Нобел бол их маапаантай гэсээн. Дүү нарын ч зөв л дөө бас хэхэ


ЦЭНХЭР ШУВУУ-д Тэгэж боддог гэхдээ бас нөгөө талаас нь харах юм бол жоохон шудрага биш юм шиг санагдаал

Зочин

husehed hyasna enter sanaa niljina

AEЯO

Бас тэр кинонуудын нэрний дунд АРМАГЕДДОН-г оруулах хэрэгтэй

Аймааар иртэй хутга

чи ч айр том том юм бичдэг болжээ улс төрийн :-p Бас аймар гоя царайлаг залуу шүү

Луу & Мэлхий

Зочин-d Harin tehh

AERO-d Neeree tiin,gehdee saihan kinonuudiig bichuul baragdahgvi ee tee

Аймааар иртэй хутга-d Heheh, buh ym ni tegsh jujigchin ym bishuu hehe

cc (зочин)

яа үнэн шүү тэр шоушенкаас оргосон нь гэдэг кино чинь үнэн тас би бас зөндөө үзсэн...ёстой уйдаахгүй гоё кино

Зочин

kkkk bas ehneriin urhi goy shd haltar tsarait bna ~ hahaha

beegii (зочин)

Gump aguu kino shuu

Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

ёо нээрээ яагаад тэр оскор шиг юмийг лоеод маань өгчигдөггүй юм бэ, бодсон дургүй хүрчлээ, ингээд харсан үнэхээр олон гоё кино байшд,
энэ хажууд байгаа чинь одоо тамхи тат гээд байгаа юм уу боль гээд байгаа юм уу, тамхи татдаг хүн бол шууд л гарч тамхилмаар санаагдах юм байна, татдаггүй хүн бол за яахуу дээ ийм гэдгийг нь угаасаа ойлгоод татдаггүй, эсвэл татах тухай ер боддоггүй тийм л хүмүүс, иймэрхүү ухуулга бол шал худлаа хүмүүст бүр сэдэл л төрүүлэх хүчтэй гэж би боддог шд, тэр ч байтугай хайрцаган дээр нь бэлгийн сулрал, уушигны хорт хавдар, тэмбүү эдэр гээл мангар их аймар юм тавиад байхад анзаарах ч үгүй татсаар, өөрсдөө уугсаар л байгаа шүү дээ,
гэхдээ энэ чиний орон зай

Naomi

монголд бол угаасаа шагнал гэдэг утгаа алдсан хэрэггүй хог болсондөө....

mazaalai (зочин)

he he leo yu....

Зочин

leog neeree teriig avdagguig ni ogt oilgodoggui yu ni bolohoo baichihsan yum bol doo gants shagnaldaa ch bish..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)