Жимсчидийн блог : Үгүй ээ би нөгөө, тэр чинь тэхдээ, тэгнэ гэж бодож, уул нь, гүй нээрээ data:blog.pageNameЖимсчидийн блог

Худлаа ярихаа гэж... Манай гэр дотор хамгийн хориотой, байж болшгүй зүйл бол худлаа ярих. Тийм болохоор аав ээж, эгч гуравт худлаа яриж чаддаггүй. Чадлаа ч хол явахгүй дороо баригдана. Чадсан тохиолдолд, магадгүй миний худлаа хэлсэнийг үнэн гэж тэд бодох үед худлаа хэлсэнээсээ эс юм болно. Баригдан баригдатлаа ( баригдахгүй байна гэж угаасаа байхгүй ) сэтгэл санаа тавгүй, нүүрийг нь харах тоолондоо дальдчаад хэцүү л дээ. Аав эгч хоёрын зан төстэй ( намайг ээжийг дуурайсан гэдэг ). Намайг болохгүй бүтэхгүй юм хийсэн тохиолдолд мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж заавал надаар хэлүүлнэ. За тэгээд баригдаад үнэнээ хэлчингүүт хичнээн сайхан бэ хэхэх, дотор онгойгоол тайвшираал явчина.

 

Гэхдээ худлаа хэлэхгүйгээр амьдрана гэж угаасаа байхгүй байх. Би ч гэсэн худлаа хэлэх үе зөндөө байдаг. Надад ашигтай нөгөө хүндээ учиргүй хор хөнөөл болчихгүй бол хөнгөхөн хөнгөхөн худлаа хэлчдэг. Бүүр учиргүй хүн амьтан зальдаад байж чадахгүй л дээ.

 

Гэрийнхэндээ худлаа хэлээд баригдаагүй тохиолдол ганц хоёр байнаа. 7 билүү 8р ангид манай найзууд хоногоор гарах болоод ( тэр үедээ л овоо мөнгө төгрөгтэй гайгүй гарна нтр гэж ярицгаасийн ). Би 2 3 хоногын өмнөөс аавд

-Аав би 5 дахьд ангиараа Найрамдал явна шүү??

-Өө тиймүү, эрүүл агаарт гараад зүгээрдээ уул нь.

-Тийн, хүүхэд болгоноос 10,000 төгрөг татаж байгаа?

-За за, нөгөө хагас түрийтэй гуталаа гаргамаар юмдаа, дулаахан зүгээрдээ...

 

Ааваас зөвшөөрөл авцан, 5 дахь ч боллоо. Өглөө хичээлдээ яваад. Тарж орж ирээл Найрамдал явдаг царайлаал хувцасаа солиол ( юун Найрамдал, цагаан юм өмсүүл баарны гэрэлд фосфордоно ухааны юм л бодно ) тэгсэн чинь аав үүргэвчтэй юм хажууд тавьсанаа 15,000 төгрөг өгч байна.

 

-Юу юм аав??

-Аа очоод хэрэглэ, хоол унд нь онц биш биз, очоод ангийнхантайгаа идэхгүй юу.

 

Онгойлгоод үзсэн чинь ууттай боов, хиам, талх,  аяны савтай саван, сойз, оо, ноосон цамц нтр хийчиж. Ичсэндээ, аавыгаа өрөвдсөндөө  бараг л нулимас цийлэгнэлээ. Юун шоу моу гэрээсээ ч гармааргүй санагдаад

 

-Өө аав яахын бэ , би тэгээд ч явах гүйгээ шийдээгүй. Манай нийлдэг хэд явахгүй гээд байх шиг байсан, очиж уур амьсгалыг харж байгаад болно. Тэгээд ч энэ боов талхыг авч явахгүй зүгээр гэртээ орхиноо.

-Зүгээр аваад яваа, очоод өлсөнө. Цэвэр агаарт гарангаа жоохон яахавдээ, анги хамт олоноороо тэгэж явах чинь зүгээршдээ... Хэлэх ч үг олдсонгүй, гэрээсээ гарлаа. Найзуудтайгаа уулзлаа, ямар үүргэвч үүрчээд шоудаад байлтай нь биш, нэг буудал авч юм хумаа оруулж тавьлаа. Манай хэд ч яахавдээ бөөн баяр, талх хиамаа идээл. Тэр өдрийн шоу ч яахав, миний хувьд новш л байлаа. Зүгээр л аавдаа гарлаа гэртээ ирэхгүй ээ, мөнгө өгөөч гэсэн бол өгөх л байсан, өөрөө ч санаа амар байх байсан. өөртөө дургүй хүрээд гэртээ харьмаар санагдана. Шөнө гэртээ орсоноо Найрамдал таалагдсангүй гэлтэй нь биш. Хоёрын хооронд юмнаас болж тэнэгтээл тэрнээс хойш дахиж ингэхгүй гэж өөртөө амалж билээ. Маргааш нь бас бүтэхгүй ээ гэртээ очоод буудалын өрөөнд зохиосон Найрамдалын сонин сайханаа аавд яринаа бас хэхэх...

 

Их ч бай бага ч бай худлаа ярих шал дэмий, хэзээ нэгэн цагт баригдана. Бас нэг худлаа ярисан бол тэрнээсээ болж цаашаа дахиад 10 20 худлаа хэлэх хэрэг гарна. би л гэхэд Найрамдал гэсэнээс болж дараа нь Найрамдалын цаг агаар, тэгээл тэнд болсон манай ангийнханы хөгжилтэй явдал.. Бараг зугаалга гэдэг тууж бичих дайны юм болно хэхэх. Зиа за цаашдаа худлаа ярихгүй байх юмсан, худлаа ярих хэрэг битгий гараасай, гарсан ч цөөхөн байгаасай л гэхээсдээ...

 

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
AEЯO

Хаха амьдралд ам гарч болдгүм гэсэээ. Би лав худлаа ярьж байхгүй гэж худлаа хэлэхчгү кк

Луу & Мэлхий

^эро ах-д Харин тиймээ,нөгөө давахгүй даваагаар 3 давна нтр гээл зөндөө л үгнүүд байна, гэхдээ цөөхөн байгаасай л гэж хэхэх

Өгөөмөр (зочин)

хэхэ, нээрээ ийш тийшээ явна гэж худлаа ярьчихаар дараа нь худлаа юм зохиож ярих гэж ёстой бүткү ажил байлээ шүү

Луу & Мэлхий

Өгөөмөр-д Урьд нь явж байсан, мэдэх газараа хэлэхгүй бол хэхэх

Үсрэгч

Заримдаа хөөрхөн хөөрхөн жижигхэн гэм хоргүй худлаа ярих гоё шд хэхэхэ

OdStaR (зочин)

Meddeg onigoo bna ^^

june (зочин)

хэхэ би ч гэсэн худлаа хэлэхээр дальдчих гээд байж ядчихдын кк.

Peta

үнэхээр хэрэгтэй үед яалтчгүй ярьжил байгаамдаа. хоргүй худлаа ярих бол зөндөө ккк

Sol@ce

аав чин юуун хөөрхийн

Ицми

хэхэхэхэ хөөрхөн юм...


худлаа хэлэх дэмий дэмий... би худлаа ярьж чаддаггүйн бас :Р баригдчаад байды... ер нь цээж сайтай хүн худлаа ярьдаг гэж яг үнэн байх кк... над шиг мартамхай хүн бол түрүүнийхээ ярианд ороогдоол наачийшдэй кк... гэхдээ багадаа бол худлаа ярьжийсоон...

Gorgeous

Хэхэ хэлээд юүхүү гарч оркэж гэрийхэндээ бас л хөөрхөн худлаа ярьчдаг бэжүлээ. Одоо ч тэгээд хаашдаа валиартаж дээ кк.

Аймааар иртэй хутга

худлаа ярихгүй л бол гаргахгүй тохиолдолд ярьж байсаан. Манай гэрийн дүрэм 23 цагаас хойш бүгд гэртээ байх ёстой. Ойрд зөрчөөд айр үглүүлж байнаа. Бодоод байхад дандаа л миний төлөө үгнүүд

Луу & Мэлхий

Үсрэгч-д Зүгээр тоглоод ч юмуу маазрахыг худлаа хэлсэнд тооцохгүй байхөө, тооцвол заваарсан юм болно хэхэ

OdStaR-д Ярихаасаа өмнө бичдэг байж хаха

june-д Жинкэн тамтай тээ

PETA-д Тэхх

Тайтгарал-д хөөрхий намайг Найрамдал явсан гэж бодоол байгаа байхдаа хэхэх

Ицми-д Тийн. ороогдоод бантсандаа нэмээд заваарсан юм болдийн

Gorgeous-д Хэхэх, ер нь тэгээд итгэл алдана гэдэг чинь хамгийн муухай зүйл шүү дээ


Аймааар иртэй хутга-д Манай гэрийнх бол нуухгүй л байх хэрэгтэй хэхэх. Ямар сайндаа манай найз зодуулах гээд байна очихгүй бол болохгүй гэсэнээ таксины мөнгө өгчих гээд гарч байнашд. Араас болгоомжтой яваарай, асуудал үүсгэвээ чих шиг хэхэх

муу охин тэнгэр (зочин)

хөөрхөн бичлэг олоод уншчлаа

Аймааар иртэй хутга

яаая айр айр

Naomi

хэхэ... худлаа ярьку байна ч гэж юу байхуу нээрээ тэр найрамдал нтр гэж дэмийр ч байхаар үнэнээ хэлээд гарсан нь шулуухандөө... би час тэгж худлаа ярьжил байлаа ээжид хэлэл лаг хандгайт явдаг баатар болсон яаасан ээж баахан чихэр жимс авцан үнэн хэрэгтээ би тэгэл шаал өөр тийшээ дэмийрэх гэж байсан байхгүй юу тэгээл өө новш гэж яаах гэж ээждээ худлаа хэлэвдээ гээл дотор сонин болжыж билээ

Unshigch (зочин)

itgel aldana gedeg l hamgiin muuhai yum shuu

HERO

танай аав гоё

Бөби

шууд тулж харьцвал цаадуул чинь гайгүй ш дээ ,худлаа хэлвэл ер нь гэцүү дээ дандаа санаа зовно

Bilguunsaihan (зочин)

haha., teghed chin barag pc.d honoogui biluu ugaasaa nairamdal yawna gej bagad bolichood oor yum hiisen sanagdahiin., bi buruu sanaad bnuu? chi bas oor tegj hudlaa yarisiimu.,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)