Жимсчидийн блог : Юу идэж байгаагаа мэдэх үед... data:blog.pageNameЖимсчидийн блог

Юу идэж байгаагаа мэдэх үед...

...Өвлийн хүйтэн шөнө хөөрхий гөлөг дулаахан газар хайн шогшино. Тэр өөрийгөө эзэнтэй байсан, хаана төрсөнөө ч мэдэхгүй, санадаггүй. Угаасаа л гудамжинд, жалганы мухарт үүссэн юм шиг санагддаг. Үргэлжийн өлсөлт, дааралтыг тэсч гарахын тулд үргэлж л дулаан газар хоолны үнэр дагана гэхдээ тэрний хүссэнээр болох нь ховор, ихэнхдээ л өшиглүүлэн хөөгдөнө...

 

Хаа сайгүй тэнэсээр шөнө болсон хойно урьд нь ирж байгаагүй газараа ирлээ. Хүйтэн шөнө боловч энд нэг л нөмөрлөг, бас чимээгүй ажээ. Эргэн тойрон том том чулуунууд байгаа болохоор салхи хаагаад дулаахан байдаг бололтой. Гэтэл хажууханд нь согтуу хүмүүс муудалцах сонсогдлоо. Гөлөгний хамгийн айдаг юм нь хүн. Хүнгүй газар л аюулгүй байдагийг тэр сайн мэднэ, тийм болохоор хурдхан шиг тэднээс зугтан чулуунууд хооронд сүлжин шогшсоор нилээн холдлоо. Хэсэг яваад тайвшираад байж байтал нэг л танил үнэр үнэртлээ, мэдээж идэх юмны үнэр. Үнэртсээр хажууханд нь хэвтэх бүхэл махыг оллоо. Амьдралдаа ийм том мах идэх нь байтугай харж ч байгаагүй байх, өлссөн гөлөг амтархан идлээ. Нилээн хуучирч хатсан, үл ялиг нялуувтар л болохоос амттай мах байлаа. Урьд нь идэж байсан хонины өвдөл цөвдөл, хаа нэг олдож идэж байсан махнуудтайгаа харьцуулаад юуных гэдэгийг нь олсонгүй. Идэж үзээгүй юм алийг тэр гэхэвдээ ухааны юм бодоол зулгааж байлаа. Гэтэл хаанаас ч юм баахан нохой гарч ирлээ. Өсгөлүүн том биетэй ноход хөөрхий гөлөгрүү ууртай ширтэцгээнэ, хоолыг нь булаасанаа манай гөлөг ойлголоо...

 

Тэр шөнөөс хойш гурван сар өнгөрчээ. Манай гөлөг танигдахааргүй болтолоо өсч торнижээ. Бас өөрийн нэгэн адил гологдсон нохойдтой таарч өөрийн гэсэн гэр бүлтэй болжээ (тэр шөнө гарч ирсэн ноход). Урьдынх шигээ энэ тэрүүгээр хоол хайж гүйх хэрэггүй болжээ. Энд хаанаас гарч ирээд байгаа нь үл мэдэгдэх мах хаа сайгүй олдоно. Санаандгүй чулуун дундуур явж байгаал мах олно. Өлсөхийн зовлон байхгүйгээс гадна хүн гэдэг амьтанаас айхаа больжээ. Угаасаа энд хүн ховор явах бөгөөд хааяа өглөөгүүр машин тэрэгтэй тэр хавиар эргэлдэнэ, нээх ч удалгүй алга болсон байдаг байлаа. Нэг удаа хоёр хүн алхаж явааг хараад манай гөлөг найзуудтайгаа нийлэн боргон дайрчээ, зүгээр л хөгжилдмөөр санагдаж. Өсч том болсон гөлөг тэднээс амархан зугтаж чадахаа мэдэж байлаа. Харин санаанд оромгүй юм болж нөгөө хоёр хүн ум хумгүй зугтлаа тэдний бараанаар, удахгүй мод чулуу бариад эргээд ирэх байхдаа гэж айсан гөлөг найзууддаа түргэн эндээс холдохыг санал болготол түүнийс тоосонгүй. Иймэрхүү юм үргэлж болдог гэнэ, урьд нь жижиг биетэй хүүхдийг урж байсанаа нэг нохой бахархан ярина. Ингээд энд хүнээс айх хэрэггүй гэдэгийг ойлгож авлаа манай гөлөг ( гөлөг ч гэждээ аль хэдийн том эр нохой болчиж ).

 

Энэ бол Улаанбаатар хоттой хил залгадаг чимээгүй хот буюу Далан давхарт байдаг золбин нохойн сүрэг, тэд энд ил гарч эсвэл хагарч цөмөрсөн шарил доторх, ер нь л хаа сайгүй олдох хүний махаар хооллодог. Харин одоохондоо юуны мах гэдэгийг нь мэдэхгүй л идэцгээж байгаа, улам зэрлэгшиж бас улам олширч өсч үржсээр байна. Хэзээ нэгэн цагт хүний мах иддэгээ мэдэх болов уу?? мэдээд яах бол??

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
Maybe [11%]

nohoinuud ch orowdoltei shuu

Б.Цолмон

мэдээд хүмүүс рүү дайрдаг болвол яанаа... австралид нэг тоть шавьжаар хооллодог байж байгаад хүмүүс хонь үржүүлсэн чинь хонь иддэг болж хувирсан гэсэн ш дээ.

Naomi

айдаа хэн мэдхэв...

13

аймаар юм..би гудамжны гөлгөнд бууз өгсөн чинь идкү байсышд бас өөр нэг гөлгөнд чипс өгж үзсэн бас л идээгүй.

naraa (зочин)

peee yu vee yasan ch aimiiriin 1ch udaa bodoj uzegun bnashd neree yunii mah iddegee meduul yanaa

AEЯO

Яааая нохой ч аймар аймар

bayaraa (зочин)

neeree aimar ih nohoi baidag boltson gesen 70 davhart ustgal hiivel taarna

orgil (зочин)

mmmm 글세 어쩔까요 모르겠네? 살려? 죽여? xuurxii nohodod ch buruu gej yu baihav, orshuulgiin gazriig hyanagchtai bolgood, hashaa zoovol uul n tei, tgd hotoos zaiduu gazar luu nvvlgen shiljvvlwel,,, er ni hamtiin ajillagaanii system l heregtei ym bgashd, bi l law hvn barij iddeg nohoig nohoi gehgvi xaxa

orgil (зочин)

haha tataj unahjiishd honi baridag TOTb ain haha

mazaalai (зочин)

Хэ Хэ Жимсээ таньж байгаа бизд ээ . Нөгөө алдарт Өөрөө Хуц чинь ороод ...

Луу & Мэлхий

maybe-д Өрөвдөлтэй нь ч өрөвдөлтэй, гэхдээ Хилтоны өв залгамжлагчийн нохой бол бас л даварцийшд хэхэх


Б.Цолмон-д Ерөнхийдөө тэр хавиар шөнө орой бол явхад хэцүү юм шиг байналээ

Naomi-д Мэдкү мэдкү

naraa -д За за гайгүй байлгүйдээ, буудаж мууддаг хүмүүс байгаа юм чинь

Эро ах нь-д Уул нь хүний сайн нөхөр





ЦЭНХЭР ШУВУУ-д Хурцдана гэж бодоод идээгүй байлгүйдээ хэхэ

bayaraa-д Устгах байхөө

orgil-д Харин тийн, за нүүлгэн шилжүүлнэ гэвэл бөөн юм болно байхөө. Хүн тэгээд аягүй чухал юм бичиж байхад чи яах гэж ингэж байдийн маазраал хэхэх

mazaalai-д ??? ойлгосонгүй

uynga (зочин)

yu hiij teruuger yawdag bainaa aimar yum

mazaalai (зочин)

Өвөл зочилдог Мазаалай нь байна. Амжилт

Луу & Мэлхий

mazaalai -д Аан за баярлалаа

anhaa (зочин)

haanaasaa yu sonsood bichchivee chi heheh

Луу & Мэлхий

anhaa-d nudeeree harsan hunees sonsoj bichsen bna

Ochko (зочин)

hen ch heze ch bodoj, yarij bgagui zuil bh chin, hehe,. sonin yuma. Tehde ter durgin humus enter bol mini huvid mgl bish l gej helmer bn, teyuhhhh ..

Луу & Мэлхий

Ter duurgiin humuust buruu baihgvi ee heheheh

hulan (зочин)

hund heregtei yum bicheech

Луу & Мэлхий

hulan -д Хүнд хэрэгтэй юмаа өөр газараас олооч, чамд хэрэг болох гэж таалагдах гэж бичээгүй огт

Mogoi&melhii (мобайл зочин)

gun ovogt Auyrzana ah bid 2r aimar tsaad 2rdmol Utga sanaatai nohoigoir hunii amidral hunii mun chanarin tuhai zohiolch jisheene bolgoj inter gj baahan ym bodson chine comet unshisan nohoiniil tuhai yriad bsan ym bna shidee huurhii nohod huurhii humuus huurhii uls huurhii delhii evii evii

Луу & Мэлхий

Mogoi&melhii -д Өө мань өнгөцхөн л бичнэ шүү дээ хэхэх. Мөн чанар манар гээд явхаар толгой хүрэхгүй ээ, за тэгээд туйлшираад заваарсан юм болно хэхэх

zaya (зочин)

Bi dunguj tursun gulgund shul ugtsun chini vhtsiishde..neeh muuhai dugaraal amisgal huraasan daa..yahaw vnetei nohoi bol huurhun l ym bn lee..busdii ni bol medkvia..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)