Жимсчидийн блог : Би тэсэхгүй нь ээ хэхэх... data:blog.pageNameЖимсчидийн блог

Би тэсэхгүй нь ээ хэхэх...

За юуны өмнө энийг уншиж байгаа чамд энэ өдрийн мэндийг хүргье. Чамайг Монгол гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Тэгээд манай Монголчууд маань эртнээс авхуулаад их сайхан сэтгэлтэй, жудагтай, хүний мөстэй, бүсгүйчүүд нь цэвэрхэн ичимтгий, эрчүүд нь шал гүндүүгүй гээд яриад байдаг биздээ. Гэтэл сая Японд болсон гамшиг манайханыг жудаг хүний мөс байтугай хүний ус ч байхгүйг их харууллаа. За тэгээд аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг үг бол аль хэдийн мартагдсан эсвэл моодноос гарсан байна.

 

Улсаас нэг сая доллар өгчээ, бас хажуугаар нь хандив тусламж, аврах ажилчид хүртэл явж л байна л даа. Улс удирдаад байгаа хүмүүс нь жудагтай юмуу хаашаа юм ( за даа жудаг ч гэж бантсандаа, өгөхгүй бол бас болохгүй биз гэж бодоол өгч байгаа л даа цаадуул чинь, тэр мөнгө нь бүтэн л явсан байгаасай ). За энэ яахав миний ярих гээд байгаа юм бол янз бүрийн нэвтрүүлэг, бас блогуудын бичлэг, сайтууд дээр бичсэн хүмүүсийн сэтгэгдэлүүдийг уншаад уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг. Зарим нь ч дуудаж авчраад гэр бариад суулгах нь, зарим нь бол хилээр алхангуут нь л буудах юм байхаа...

 

Нөгөө Монгол хүний уужим сэтгэл, нүүдэлчиний мундаг ухаан хаана байгаан бээ?? бүү мэд. Халх голын дайнд муусайн самурайнууд яалаа бид нарыг одоо бурхан хариуг нь өгч байгаан гэнээ, тэртээ тэрэнгүй баян Японд тэр их мөнгийг өгч байхаар ядуу зүдүү иргэддээ өг гэнэ ( нөгөө засгийн газрын сая долларыг яриад байна л даа. Сонирхуулаад хэлхэд Солонгосын нэг жүжигчин Японд хандив болгоод тэрбум вон өгсөн байна ). За тэгээд газар түрээслүүлнэ энэ тэр гээд яриа гарсан юмуу даа. Тэр бол тэгээд иргэний дайн үүсгэхнээ бурхан минь. Японд газараа өгнө гэсэн хүнийг олны нүдэн дээр цаазал гэсэн сэтгэгдэл хүртэл харлаа. Зүгээр газар өгөхтэй холбоогүй сүүлийн үеийн мэдээ гэсэний доор үнэн сэтгэлээсээ иймэрхүү юм бичээд байгаа хүнийг би лав эрүүл, бас эх оронч хүн гэж хэлмээргүй л байна тэххх...

 

Нэг л юмыг хэлмээр байна. Жоохон хүн чанартай, сайхан сэтгэлтэй байж болдоггүй юмуу. Нэг улсын тал нь хэдхэн цагийн дотор урсаад хохиролын хэмжээ нь ч бүрэн гараагүй байхад бид энд ингээд хийрхээд Японыг зүхээд байж болж байгаа юмуу?? Наад тэнэг бодолоо ядаж дотороо бодооч. Энэ хийрхэл чинь харин яваандаа үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх л юм, сайн цээжээ нүдээд байгаарай. Бас энэ чинь зөвхөн Японы асуудал бишээ, гамшиг хаана ч хэзээ ч болж болно. Манайд хүртэл газар хөдлөх магадлал өндөр гээд байгаа. Монголд иймэрхүү юм тохиолдвол Дэлхийн тал нь хохь нь муусайн Монголууд Чингэс Дэлхийг эзэлж байсаны хариуг бурхан өгч байгаа гээд хараавал яанаа за за муу ёр. Япон манайд яаж тусалсан юу хийж өгсөнийг бичвэл барагдахгүй. Миний хувьд бол нутагаасаа түрээслүүлнэ гэвэл дэмжинэ. Сайхан сэтгэл биш юмаа гэхэд тэрийг дагаад манайд л ашигтай, хамаагүй хурдтай хөгжинө, сүүлийн үеийн дэвшилтэт бүхэн манайхаар дамжина. Ингэхээр нөгөө хайран Монгол цус маань уусчих гээд байгаамаа, Монгол гэж байхгүй болох гээд байгаан хахахах. Хүүе ээ энэ бид нарын судасаар гүйгээд байгаа цус чинь тийм шингэхэн, тийм амархан алга болчдог эдүү???  800 жил урсаж байгаа цус биздээ хамгийн багаар бодход?? Дэлхийн талыг эзэлчээд ч алга болоогүй цус биздээ ???... Инээдтэй биш байна уу???

 

За за тэгээд энэ бурхан гуйсан ч битгий өг гэсэн газар маань албан ёсоор хэзээ ч гадаадуудад түрээслэгдэхгүй, бэлэглэгдэхгүй санаа зовоод огт хэрэггүй. Харин аль хэдийн нууцаар зарагдаад эхэлцэн худлаа хуурамч эх оронч царайтангууд минь. Хүний өмнөөс ичих хамгийн хэцүү гэж бас үнэн л юм байна.

start=-4 , cViewSize=50 , cPageCount=1

46 сэтгэгдэл:

null
Гэгээлэг нь...

Гүй мөн их зөв бодолтой хүн шүү Уншаад ухаарах буй за гэж найдаж байна тэгэхдээ мэдэхгүй лдээ. Ер нь бол Газар өгөөд түрээслүүлж болно ямар бүүр өгөх ч бишдээ. магадгүй маш сайхан хөгжлийг авчирж бид нарт нэг талаар маш их сайхан боломж хөгжил давуу талууд гарч ирж болно. Эх оронч үзэл гэдэг бол муу юм болхоор цээжээ дэлдээд байдаг юм биш Муу эр дайнд хөөрнө гэж. Тэртээ тэргүй удахгүй наад Япаанчууд чинь далай доороо амьдраад ирнэ эсвэл их газар орлох маркын арал ч хийж мэдэх улс. Би бол газар нутаг дээр бүүр өгөх бишээ түр түрээслүүлий туслы тэртээ тэргүй живж байгаа арлын орныг тэгээд ямар живээд дуус гэлтэйн нь бишдээ би бас нэг гоё юм хэлэхэд би сумо үзэх дургүй энэ сарын барилдаан битгий хэл барилдахгүй гэхээр зурагтаар суваг солиод сумо гарахгүйд жаахан баярлажугаа за за би сээгий гэж дандаа бичлэг үлдээгээд байгаа уучлаарай

Луу & Мэлхий

Харинээ түрээслэх, өгөх , бэлэглэх гэдэг чинь өөр утгатай гэдэгийг манайхан мартцан байж магадгүй ээ хэхэх

Хонгор (зочин)

Газар нь мэдэхгүй э. Бүр болохоо байвал түрээслүүлээд алстаа буцааж авахгүйл байх. Цус бол харин жинхэнэ монгол гэхэд бүх монголчуудын цус цэвэр нь юул бол. ДК-гийн шинжилгээ хийлгэж үзсэн хүмүүс л мэдэх байх. Ер нь цэвэр монгол тун цөөхөн тээр дээр үес яажич ирсийн байгаан өнгөрсөн зуунд уусчихсан ч юм билүү xиxи заза миний мэдэх хэрэг лав биш байна.xаxа

Луу & Мэлхий

Хонгор-д За чи наад цусны тухай ингэж хамаагүй яриж байж алуулах нь дутаждээ хахах. ( хамгийн гол нь яаааг ямар цусыг Монгол гэх вэ гэдэг нь сонин. ДНК-р улсыг тодруулж болдог билүү?? хэхэх )

Газараа яагаад буцааж авч болдоггүй юм?? ( уул нь ийм яриа 2 улсын хооронд огт гараагүйшдээ хэхэх 2лаа яриж л байдаг )
Өгч болсийм, авах тулуул яаж ийж байгаа л авнадаа гэж яридаггүй билүү

AEЯO

Өөөө ер нь юу ч гэж шааж болжийнэдөөө цаагуур чинь ай :Р

ochko (зочин)

zaza neg uger tun ilgomjtoi helsen bnaa, yamarch bsan tuslaj bgam shig haragdad ehelsen bol bolodo

Хонгор (зочин)

Гэхдээл цус бол асуудалтай шүү дэ. Чич мэдэж л байгаа. Газар бол ирээдүйд юм болож л таараа.Харин бүр болохоо байвал гэжий шдэ самуурай нар...

Луу & Мэлхий

Aerotic-д Худлаа ч гэсэн эерэг талаас нь ш**х хэрэгтэй баймаарийн хахах


ochko-д Харин тиймээ тэр чинь л их юм шүү дээ хэхэх

Хонгор-д За мэдкү мэдкү, хүн хүний бодол өөр. Өөр байна гэдэг чинь бас учиртай учиртай

Тэргэл (зочин)

лайк лайк.аль аль талаас нь сайн харах

Ицми

/юун хараал идсэн олон дуу тавьдым бээ/

тэнд хүмүүс зовж байхад энд монголчууд усанд унасан машины нь авчирж зарна, тэднүүст газраа өгөхкү гэх мэтээр адгийн шаар гэдгээ харуулж байгааг харах үнэхээр ичгэвтэр байна...

Taxi driver said: "I’ve been seeing a lot of foreigners leaving, but for the Japanese, we are staying—this is our country and our home”

харин би япон хүмүүсийн ёс суртахуун, ухаалаг, тэвчээртэй байгаа байдлыг үнэхээр бахархаж байна...

Луу & Мэлхий

Тэргэл-д Тийн байх

Ицми-д Хэхэх тэр хараал идсэн дуунуудаа пауз дээр нь дарчихаар чимээгүй л болчийшд хэхэх.

Япончуудын хувьд бол үнэхээр мундаг байна, манайхан ч ичихгүй л дээ, гүндүүгүйшдээ , хээ шаагүй, гэнэн цайлган ч гэдэг билүү мэдкү мэдкү

Naomi

айдаа санал нэг вайнөө...хүнүүс чинь нэг л их эх орон ч байх гээд ядчих юм...лгбт хууль зөвшөөрөгдвөл бүх хүн лгбт болоод хүн ам өсхөө байна гэдэг шиг л газраа түрээслэнгүүт л монгол хүн байхгүй болхын байх....ер нь тэгээд энэ хүмүүст чинь ганц л юм болуул монгол байхаа больчих гээд байгам шиг л санагдаад байх шиг вайнашд төххх....

Луу & Мэлхий

Naomi-д Эх оронч гэхээсээ илүү муухай туйлширдаг болчижээ. Учир зүггүй дайрдаг болчиж. Бухимдал ихтэй байгаа болохоор юунд ч хамаагүй стрессээ тайлах гээд байдаг байж магадгүй л дээ бас

Naomi

Учир зүггүй дайрдаг болчиж гэдг чинь ёстой голыг нь оллоодоо... үнэн үнэн...

Зочин

Чингис хаан дэлхийг дайдыг эзэлж үзэж судалж ирээд монголчуудыг яг энэ азийн цээжиндээ онгон дагшин байгальтай эрүүл чийрэг биетэй саруул уужим ухаантай байхыг чухалчилж уламжилж ирсэн ёс заншлаа дээдлэн хөрсөн доорхи баялагтаа яаран гар дүрэлгүй адуу малаа өсгөн арвижуулж амьдрахыг гэрээслэн захисан нь гүн гүнзгий утга агууллагатай Энэ хот гэж шавар овоолж төмөр хорхой төмөр шувуу унаж нисэх хөнгөн нялуун амьдралд шунан тачаадагчидын хөрөнгө мөнгө өнгөнд засаглал эрх мэдэлд дурлах сэтгэл л бүх гайг тарьж байгаа юм шүү дээ

Луу & Мэлхий

Зочин-д Мэдкү л дээ хө. 21р зуунд тэр хорхой шавьжгүй чинь явах юм болуудаа. Чингэс Хэрлэнгийн хөвөөнд биш Түвдийн ууланд төрсөн бол Түвдийг л хамгийн сайхан гэх байсан болуу даа хэхэх

Цагаан шонхор

чи мундаг байж болноо Энэ японуудаас чинь болж эмээ минь нөхөргүй явсаар амьдралаа элээж эгч маань хөлгүй өтөлж байнаа тэгээд ухаантай юм чинь монгол хүн ам японны хүн ам хоёрийн зөрөө бас хүн гэрээ бариад амьдарч байгаа газраа дараа нь эзэн нь авая гээд очхоор өө тэгээ гээд хаячаад өөр хаана амьдрах бэ тэгээд эцэст нь япон улс гэхүү монгол гэхүү гэдгийн сайн тунгаа за өөр юу хэлхүү чамд

Цагаан шонхор

чи ёстой монгол биш гөлөг байна японлуу ябмаар л байгаа юу даанч сүйрцэн хөөрхий баяртай байнаа

Луу & Мэлхий

Цагаан шонхор-д Хэхэх чамд юу ч гэж хэлээд яаж ч тайлбарлаад ойлгохгүй биздээ??

Энэ Араб,Ази. Европын улсууд манайхыг чам шиг үзэн яддаг бол яанаа?? Түүхээр яриад, за тэгээд тэрнээсээ өш санаад явбал яахын болж байнаа??

Газрын тухай юу ч яриагүй ээ би. Чам шиг хөгийн хол явахгүй Монгол хүний тухай л бичсийн.

Чиний эмээ ганцаараа насыг барсан, эгч чинь хөлгүй өтөлсөнд одоогын энэ Япончууд хамаатай юу ?? Тэдний буруу байгаа юу??

Яасан ч бяцхан авсаархан бодолтой юм бэ дээ, тэгээд бас Монгол Монгол гээд байгаамаа. Чам шиг юмнууд болж энэ Монгол байхгүй болох байх шүү харин

чоно (зочин)

Би аль 1 аймгаа түрээслэх нь манай улсын хувьд дээр гэж бодож байгаа.Тэгээд хэлэхээр 1 л их үндэсэрхэг хүмүүс,уул нь Монгол улс маань л хөгжих юмлдаа.Гэхдээ Монгол охидууд Японтой гэрлэх нь ихсэнэ/бүгд биш шүү хэхэ/.Чааваасдаа заримийг нь өрөвдөх юмаа.Зарим 1 нь тэртээ тэргүй Хятадын клон болно гэж ярьж байна.Мэдэхгүй юмдаа хөөрхий.

Зочин

ийм хараал идсэн бодолтой новшнуудаас болж энэ газар шороо, энэ цус чинь алга болж байна. түүх соёл, удам судараа мэдэхгүй амьтадаас болж үндэстэн мөхөж байна. хэлэх ч үг алга

SKY (зочин)

MGL HUNII TSUS DONGOJ 800 JIL L URSAJ BGAA YUM BAN TE TERNEES OMNO BID MGL BISH BSAN YUM BNALDAA KKK YU BJ BOLOHUU HAMAG MGL KIDAN TUREG GEED ULSUUD YU BOLJ TAARHUU ER NI CHINGGISEER TURII BAIRAID CHINGGESEES MGL UUSEEGUI NL LAVTAI

Луу & Мэлхий

чоно-д Харин л дээ хө. За тэр клон нтр гэдэг бол худлаа худлаа. одоо үед нэг улсыг клон болгох, эзлэх гэдэг бол тийм амархан болдог юм биш байх.

Зочин-д Миний гол санаа нь муухай Монгол хүнийг л бичсийн. Удам судараа мэдэж байгаа чинь сайн л байнадаа, үнэн л байгаасай бурхан минь

Луу & Мэлхий

SKY-д Би үүсэл яриагүй. Монгол гэдэг нэрийг бичсэн, бас багаар бодход гэж бичсэн. Бас Монголын түүх, үүсэл гарал огт бичээгүй. Хүн чанаргүй Монголын тухай бичсэн болно

SKY (зочин)

ZOCHIN BAS TYYH ENEE TEREE GEJEE TEGVEL OOROO UDAMAA MEDEHUU MGL HUN HAANA UUSSENIIG BAS TUUH TUUH GEH YUM EHLEED TUUHEE SAIN SUDAL TEGEED IREEDUI GEDEG CHINI TUUHIIG BUTEEH BDAG YUM TER YARIAD BGAA TUUHEND CHINI IREEDUIN TOLOO HIISEN ZUILUUD GARSAN BDAG YUM

SKY (зочин)

HOOE CHINII OVOOCH NI KOREA BGAA BIZDEE KKKK JOKE

Луу & Мэлхий

SKY -д Хуцаа хахах. Анхаа байсиймуу?? Мань уурын мунхагаар үндэсэн сэдэвээсээ хазайгаад, олон юм хамж шимж бичсэн байж магадгүй гэхдээ л чиний хэлдэгээр хүн гэдэг чинь балиар л амьтан юм байна хахахахах

sky (зочин)

chi odool medej bgaa yumu hun hundee 21 zuund yalanguya itgeed hereggui ter tusmaa mgl hund wahahah

13

тэххх...Энд болж байгаа хэрүүл Япончуудын чихэнд л битгий хүрээсэй..ичиж байна

Аймааар иртэй хутга

ямартай ч монгол цус чинь хамгийн цэвэр байдаг гэж өчигдөр сонссон. манай нэг багш гадаадын орнуудын багш нартай хаашаа ч билээ яваад тэнд нь аяга дутсан нэг япон багш манай багшийн аяганд юм ууж болохуу гэж гуйсан гэсэн. Сүүлд тэр японоос асуухад монголчууд цэвэр цустай элдэв хорхойгүй та нарын аяганаас уухад айх зүйлгүй гэсэн гэсэн.
Ямартай ч япончуудад их хэцүү байгаа гэсэн. Гай газар дороос шүү дээ. Аймар туслаад иймээ тиймээ болохгүй ч муулахаа болиосой. Бидний нэгэн адил олон гэр бүл тэнд ажиллаж сурч амьдарч байгаа шүү дээ

Луу & Мэлхий

ЦЭНХЭР ШУВУУ-д Харин тийн битгий л хүрээсэй


Аймааар иртэй хутга-д Аан яааг тэр цэвэр гэдэгээрээ бол магадгүй ээ тээ (агаар уснаасаа болоод ). Манайхан чинь болохоор бараг л бурхан тусд нь шахсан ухааны юм ярих гээд байдагшд хээхэх

mogoi&melhii (мобайл зочин)

setgelgeenii yduurald orson humuusiin nudiig neeh gj ah melhii mine munch ih ym hiij bicheh ymdaa naad hed chine zasal avh ynz bna uu

Луу & Мэлхий

mogoi&melhii -д Миний засна ч гэж юу байхавдээ, тэр ядууралд орсон хүмүүсийн л нэг шүү дээ би чинь

Mogoi&melhii (мобайл зочин)

luu&melhiid ah toimch@gmail.com ruuu holboo bariad undesnii toim derei 1 2r ch gesn niitlelee niitluuleldee hutsiin tasagt baga ch gesn salhi oruulaldaa amjilt

Луу & Мэлхий

Mogoi&melhii -д өө тиймүү, болох юм болуу?? За тэгээд хүнд үзүүлхэд ичмээр дамшигдаа эд нар ч хэхэх, гэхдээ сонирхож үзнээ

Луу & Мэлхий

Ингэхэд Mogoi&melhii гэж хэн бэ?? таньдаг хүн болж тааравуу?? хэхэх

Mogoi&melhii (мобайл зочин)

kimpod hedn nom unshdag melhii bsan bilee za boli ingevel sanh baihaa sar bolgon hool Huns avaad ydarch sulidsan hajuu uruuniinhunduu butsaltgui tuslamjiin budaa hool hunseer chin segelese tuslaj baisan 2r davharin ornoosoo hun amitaniig ajaal suugad bsan huu bna shude hehe

Луу & Мэлхий

Mogoi&melhii -д Би л тэгэж тусалж, бас ажаал сууж байдаг байсанаа санаж байна хахахах. Мэлхийнүүдийн холбоо юу хэхэх

Ochko (зочин)

Чингис хаан дэлхийг дайдыг эзэлж үзэж судалж ирээд монголчуудыг яг энэ азийн цээжиндээ онгон дагшин байгальтай эрүүл чийрэг биетэй саруул уужим ухаантай байхыг чухалчилж уламжилж ирсэн ёс заншлаа дээдлэн хөрсөн доорхи баялагтаа яаран гар дүрэлгүй адуу малаа өсгөн арвижуулж амьдрахыг гэрээслэн захисан нь гүн гүнзгий утга агууллагатай Энэ хот гэж шавар овоолж төмөр хорхой төмөр шувуу унаж нисэх хөнгөн нялуун амьдралд шунан тачаадагчидын хөрөнгө мөнгө өнгөнд засаглал эрх мэдэлд дурлах сэтгэл л бүх гайг тарьж байгаа юм шүү дээ -?!!!!! Yag ingej shadag bhku yu

Луу & Мэлхий

Ochko-д Ингэж л шаахийн байнашд, одоо ер нь ийм юм бичихээ больё, олон дахин л иймэрхүү юм бичлээ, сүүлдээ улиг болоод байхийн. Хайртай хүнээ татах 10 арга, Заяаны төөрөг мөөрөг гээл явахаас хаха

zaya (зочин)

Eejee ene Luu&melhii uuriihuu zuw gej bodsonoo aimar hamgaalah ymaa..hvn bolgon zaawal chinii bodson shig bgad chinii helseniig hvleen zuwshuuruh albagvi..chi buruu bodoj bga ch ymuu...hutsaa geel hariult ugsun bh ym..chinii ymiig unshij bgad ni bayrlaach..ugasa ingej bichleech chi yu ch hiij chadkuu l bga biz de..Boduul ayguu mundag hvn bga bh l daa..bi ch yugaa medhew

Луу & Мэлхий

zaya -д Миний найз болхоор би хамаагүй хуцаа нтр гэж бичиж байгаан, бас би өөрийнхөө бодлыг бусдад тулгаагүй, зөв гээгүй, хүлээн зөвшөөр гэж хэлээгүй, би агуу мундаг биш, юу ч хийж чадахгүй байгаа, чадаж байгаа юм нь одоохондоо бичих болохоор бичсэн болдог...Бичсэнийг минь уншсанд баярлалаа, бас унш гэж гуйгаагүй. ( Бичлэгэнд огт хамаагүй, надад болон сэтгэгдлүүдэд хандаж сэтгэгдэл үлдээх онцгүй санагддаг )

HelsenUg

Дэлхий дээр 200 гаруй улс байдаг. Түүний дотор Япон улсад тохиолдсон гамшиг бол хамгийн том нь биш. Яг үнэндээ бол Япончуудын хувьд цунами газар хөдлөлт юу ч биш. Ямар ч газар хөдлөлт цунами болоход тэд алзахгүй улсууд. Харин энэ удаа бол тэд нар санаатайгаар Фукушима Дайчи цахилгаан станцдаа дэлбэрэлт гаргаж газар нутагтаа хүн амьдрах боломжгүй болгож байгаа юм. Тэгэхээр НҮБ - с тэдэнд газар өгөх асуудал яригдаж эхэлнэ. Харин хаана өгөх вэ гэдэг дээр хэд хэдэн хувилбар байгаа юм билээ. ОХУ - н ерөнхийлөгч Медведьев Сибирь нутгийг санал болгож байгаа юм билээ. Ер нь бол Сибирьт л Япончууд суурьших байх даа. Яг одоо Япон улсын хамгийн тулгамдсан асуудал бол газар нутаг болчихоод байгаа юм. Япон улсын газар нутаг эргэлт буцалтгүй далайд живэх нь тодорхой болчихсон, зөвхөн цаг хугацааны л асуудал юм.

doogii (зочин)

ene 2 haachiv? hayaj bgan bhda blogoo:(

Луу & Мэлхий

doogii-д Яалаа гэждээ, одоохондоо жоохон нинжин сэтгэл байна байна хэхэх

harandaa

аанхаан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)