Жимсчидийн блог : Ерөөсөө ахихгүй юм, хүлээгээл хүлээгээл... data:blog.pageNameЖимсчидийн блог

Ерөөсөө ахихгүй юм, хүлээгээл хүлээгээл...

Урлаг бол хүнд таашаал өгч, тэрүүхэн зуур хамаг зүйлээс тусгаарлаж аа эсвэл бодоогүйг бодуулж, анзаардаг мөртлөө хэлж чаддаггүй, мартагддаг зүйлийг нийгэмд түгээх чухал зүйл гэж боддог. Хамгийн гол нь надад кайф өгөх хэрэгтэй...

 

Сүүлийн үед анзаараал байсан чинь урлаг надад ерөөсөө кайф өгөхгүй эсрэгээрээ бухимдуулаад, ганцаараа ярьдаг болголоо хэхэх. Угаасаа тэгээд юм үзэхээрээ хамаг дутагдал, мууг нь түрүүлээд хараад байдаг тэрийгээ дотороо ч бодчихгүй хажууд байгаа хүмүүстээ үглэж байдаг ядаргаатай хүн юм шиг байгаан. Аа гэхдээ би бол хэн ч биш, жүжигчин, найруулагч , урлаг судлаач зааа бүүр тайз засагч ч биш жирийн л үзэгч. Тэгсэн чинь нөгө жирийн үзэгч нөхөрт анзаарагдаад гологдоод байхаар нэг л биш байна гэдэг нь мэдэгдээд байна хэхэ.

 

Өөө нээрээ Монголын урлаг шүү хэхэх, Дэлхийн урлаг надад таалагдахгүй байна гэвэл жинкэн буудуулах юм болох байлгүй. Ялангуяа кино, хошин шог, заа дуу хөгжим ч гэсэн ( нийтийн дуу нтрийг бол тооцохгүй, Дэлхийд гарсан ч тоож сонсохгүй, жалгаа дуулаад яаж ч гадагшаа гарахавдээ ). Гэхдээ сүүлийн 4 5н жил бол бүүр арай л дэндлээ. Киногоор жишээ авах юм бол дээр үеийн Цогт тайж,  Тунгалаг тамир, Үер, Өглөө, Сэрэлт зэрэг кинонууд бол үнэхээр гайхамшигтай, үзээд үзээд уйдахгүй цаанаа л өөр. Одооны кино бол дуу байхгүй клип гэх юмуу, теле зохиомж ч гэх юмуу. Яахав мөнгө байхгүй техник муу, дээр үеийн киног чинь улсаас хөрөнгө гаргаж байгаад хийдэг байсийн гэх байх л даа. Гэхдээ үнэхээр сайн зохиол байвал, за зохиол нь новш байлаа гэхэд жүжигчид болон найруулагч нь сайн байвал тэр кино дороо амилна. Одоо тэгсэн чинь жүжигчин байхгүй болцон, хэдэн нүцгэлдэг хүүхэн, хэдэн гүзээтэй ах нар жүжиглэлт нь хүртэл хиймэл. Жоохон гунигтай кино хийе гэхээрээ учиргүй халтар хүүхэд, ээж нь хаяад явцан ( нас барсан ), аав бол архичин, тэгээл ар араасаа үргэлжилсэн бүтэлгүй золгүй явдлууд, нэг л их уйлж хашгирч хэлмэгдсэн хүмүүс...... сүүлийн 5н минутад гэнэт баяжаал, эсвэл төрсөн нэгнээ олоод дуусна. Мэдээж кинон дээр бол нэг том гүзээтэй муухай санаатай, шар сэмжилсэн компаний захирал байх нь тодорхой, авгай нь мөнхийн нүүрэндээ маск тавьсан ааштай хүүхэн, тэгээл тар хавиар нөгөө сайхан сэтгэлтэй цэвэрлэгч эмээ юмуу манаач өвөө байж л байгаа, хөөрхөн хөөрхөн жижиг сажиг тус хүргээл.

 

Инээдмийн кино бол инээдтэйдээ биш инээлгэх гэж оролдоод байгааг хараад өрөвдсөндөө инээх гэж үзнэ. Нэг бүтэлгүй бөгөөд сайхан сэтгэлтэй хүүхэн юмуу залуу байна, аягүй бол хөдөөнөөс орж ирсэн. Тэгээл нэг хаяг андуурах, эсвэл цүнхтэй юмаа солих.. тэрнээс нь болоод бөөн юм болно, кинон дундуур хэн нэгэн эрэгтэй эмэгтэй болж хувирах, эсвэл эмэгтэй нь эрэгтэй болж хувирах хэсэг байхгүй бол алдас болно. Мэдээж найзуудтай тэдэн дунд нэг бүдүүн нөхөр заавал байна, явж байгаад дажгүй хүүхэнтэй учирнаа бас хэхэх. Үгийн баялаг үнэн муу. үйл хөдлөл, өмссөн хувцасаараа л инээлгэх гэж оролдонодоо ихэнхдээ.

 

Би чамд хайртай ( HERO -н хийсэн бол биш ) киноноос хойш гарсан бараг бүх кино нэг иймэрхүү л байгаа анзаараад үзээрэй, бүүр улиг болцон. Сэдэв олдохгүй байдаг юмуудаа тэгээл юуг ч хамаагүй дуурайгаал Солонгос олон ангитийг нэг анги болгоол, хогийн олон ангит киног олигтой ч дуурайчихгүй улам дордуулна. Түүрхэн зуурын мөнгө олох гэсэн сэдэлтэй, хүмүүс эхэндээ хууртаа гүйж очиж үздэг л байсан байх одоо бол тоож үзэхээ болих биздээ, сэргэх гэж оролдсон кино урлаг дахиал унтах байх аягүй бол. Жүжигчид бараг байхгүй, хамаг мундагууд нь бурхан болсон, эсвэл хөгширсөн, цойлоод гайхуулаад байх залуу жүжигчин байхгүй ээ миний бодлоор лав.

 

Хошин шог байна. Надад хамгийн их таалагддаг нь Х түц. Анх хошин шог үүсэхдээ гарч ирсэн Одончимэг, Аглуу, Бооёо, Онон, Хүрэлээ,  Мөнхсайхан, Эрдэнэзаан, Баатархүү... гэх мэт анхны хэд бол үнэхээр ярих юмгүй сайн. Хоолойны өнгө, дүрдээ орох нь хүртэл үнэхээр сайхан. Тэд одоо нас нь явлаа, хойч үе нь үнэн муу, тэнэг үйлдлээрээ инээлгэх гэж ядаал. Ахиц, хөгжил байхгүй хэдэн залуус олны хэсэгт үзэгдээл, нэгэнд нь гайгүй роль өгчүүл тэр хошин шог тэгээл дуусаа. Нөгөө хуучины хэдээ харж байж л үнэн сэтгэлээсээ инээнэ. Бас нөгөө сэдэвийн асуудал байнаа, анх гарч ирж байхдаа тоглодог байсан зүйлс одоо болтол тоглогдоол байна, хүн үзээл байвал тоглоол байх байх л даа. Тэрнээс гадна удсан нь лаг болдоггүй л юм байна. Шинэ үеийн Ундармаа гэж хүүхэн лав анх гарахдаа л нэг тийм худлаа инээсэн чанга дуутай, чадваргүй, юм болохоор л хагас нүцгэлээд бадаг хүүхэн байсан яаааг хэвээрээ, одоо таргалаад хөгширөөд байхад чинь болуул тайлчих гээл хэхэх, мистер Бен гэгддэг байсан Лхагваа ах маань байна, яааааг хэвэндээ хэрэглэдэг үг, үйл хөдлөл, чанга орилох, дэвхцэх нь хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ямар ч дүрд орсон жүжиглэлт нь тэр чигээрээ. Тэгэхээр авьяастай байх хэрэгтэй байх, авьяастай хүн ховордсон цөвүн цаг юм болов уу даа хэхэх. Явж явж Х түц л гайгүй, цаад хэлээд байгаа санаа нь хүртэл. Залуучууд нь бас дажгүй, гэхдээ акулуудыг амжихгүй л дээ.

 

За за зөндөө нуршлаа. АНУ-н кино бол бас л сонин болцон тээ, мөнгө л хөөгөөл, гэхдээ манайх чинь ондоо шүү дээ, эхлээд чанартай юм хийж хөгжөөд дараа нь мөнгөө хий л дээ... Монгол юмаа үзчээд нээх сэтгэл хангалуун магтаад суумаар санагдах л юм даа уул нь.

 

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
Ицми

би хошин шогийг зурагтаар л үнэгүй гарах үед нь үздэг кк. Монгол киног ч гсн. Мөнгө төлөхөд бас цаг зарцуулахад дэндүү хайран санагддын. цаг мөнгө хояр маань шүү дээ кк.

эртээр тэр "Сайтар эргэцүүл"-ийг үзэхжаахад нэг тайлбар бичсэн байсан тэрэнд "таашаал бол сэтгэлгээний хувьд доод түвшнийхэнд зориулсан зүйл. тиймээс сонгодог урлаг бол хүнд кайф өгөхөөр сонирхолтой байх ёсгүй. амьдрал бол уйтгартай. урлаг ч мөн уйтгартай байх ёстой" гсн утгатай зүйл бичсэн байсы шүү базарваань кк...

тээд би бол доод түвшний хүнийм болохоороо тээл яахуу дэй гэж мэгээд кк

...Shake...

Ямар ч таашаал авдаггүй бол ...

Луу & Мэлхий

Ицми-д Манайхан тэгвэл дандаа урлаг хийгээд байдаг, доод түвшний мань мэт л ойлгодоггүй хэрэг юм байна л даа хэхэх. Сайтар эргэцүүлийг үзэж чадахгүй л байгаа. Нетэд тавигдах болов уу гэж горьдоол хараад байгаа хэхэ


Shake-д За тэгвэл ч тэгээд оюун ухааны оргилд хүрсэн гүн ухаантан, хоосон чанарыг олсон Бурхан гэдэг нь болох байлгүйдээ хэхэ

Ицми

манайхныг урлаг хийдэг гэж биштий хэл миний гошного улайгаадайн этр :Р

Луу & Мэлхий

Ицми-д Хийдэг БАЙСАН нтр

Хулан

загатанасан газар маажсан юм шиг схан бичжээ. миний боддог бүхнийг л бичиж... гэснээс танайхд дандаа миний дуртай дуу яваад байхын. танай блогоос гарж чаддаггүйээ яанаа эдр ккк

...Shake...

Найман шаргын тэнд гэрлэн дохиотой болчих юий дээ ... эдр

13

тийн х түц л гоя..

Луу & Мэлхий

Хулан-д Тийн хүн болгонд л бодогдож байгаа байх. Дуунууд ч сайхан л даа, би ч гарч чаддаггүй юм хэхэх


Shake-д Бөглөрдөг дээрээ дохио нэмэгдээд хачин юм болх биз хэхэх

Луу & Мэлхий

ЦЭНХЭР ШУВУУ-д Тэхх, арай л ондоо байдийн

maya

Х түцтэй санал нэг байна, мэргэжлийн хүмүүс цаанаа л нэг ондоо үнэхээр инээлгэж чаддаг. Бусдыг нь үзэхээр инээх ч биш гүй ч биш нэг хэдэн тэнэг юмнуудыг маазарсан байдлыг үзэж цагаа авч байснаас гээд шууд сувагаа сольдог, хэдэн онд хамгийн сүүлд хошин шог үзсэнээ ч мартчиж,, оросын хошин шогийг хараад байхад ганцхан хүн гарч ирж яриад л танхимд суугаа өчнөөн мянган хүнийг нулимсыг нь гартал инээлгэж байгаан..
За тэр киноны шүүмжтэй ч санал нэг байна кк, шинэ хийгдэж байгаа монгол киног эхлээл 15минут өнгөрөхөд ер нь юу болох яах нь тодорхой болчих жишээний.. гээд байвал ер нь мэдкүээ их олон юм биччихмээр байна

Ochko (зочин)

Hun bolgon sanal niilj bga bha. Kino,hoshin shog enter bo yariltgui, duu ch gesn, gants duuchin Bold, yum l bol Bold. yqamar sainda eronhilugch yapon yavahda hurtel daguulj yavj bhavdee. Duu, clipnuud yag l neg hevend tsutgasan yum shig, emegtei hamtlaguud bol tege l erusu hen sain nutsgeleh ve gedgere l orsoldod bdag yumuda, ter bie haa goo saihan yamar ch hamaa bhkuiee, butsgen l baival saihan clip. Ter songodog urlag enter yadgig sain medku ch gesn bid hed shig dood tuvshingin kaif husch baidag ulsuudad lav kaif ogchihoor urlagin yamar ch salbad unende algadaa, ene hedn ahmad jujigchin, duuchdiga nas ni undur bolohor yaanadaa. Burhangui hazart bumba galzurad DJ SHaman genuu??? wtf ???? arai dendej bgama ugasa.

Don Giovanni

Монгшолчууд Порно киног урлагийн түвшинд хийгээсэй

Луу & Мэлхий

maya-д Харин тийн, зөндөө юм хаяж аль болох товчилоол бичсийн, дараа нь тэрийг бичдэг байж гэж бодоол, гэхдээ тэгээд бичүүл дуусахгүй л дээ хэхэх


Ochko-д DJ Бөө бол дэндүү даварч байгаамаа угаасаа, юу гэсэн үгийн?? хахах. Тэхдээ тэгээд сонсоол байвал гарууд байгаал байна л даа

Don Giovanni-д Хахах урлагийн түвшинд порно хийнэ гэхээр яадаг юм бол?? Урлагийн түвшинд хийсэн порно үзэх юмсан хахах

tulgat (зочин)

hugjuul baigaashd.yum bolgoniig harluulahaa bodohiin

Зочин

baigaa n l bold yum chin.hiij bga n bold l yum chin.vlger duurial n bas l bold yum chin kkkkk bold l mundag bga yum chin

Луу & Мэлхий

tulgat -д За хэзээ болтол тэгэхийн бэ, одоо бүх юм хөгжцөн харин ч сайжирах ёстой байтал улам дордоол... зааз мэдкү миний л бодол.

Зочин-д Мундаг мундаг, цусаа өгөхөд хүртэл нөгөө л Болд, Космогийн шоу нөгөө л Болд... Болдгүй юм алга хэхэх

zaya (зочин)

Haha Ter Dj shaman chini lag goe mgl nz zaluutai gejaagaa....BI yaj medhew ter zaluug ni harad bsam chini mani hvn ain shamanii nz zaluu gej sh....san..fuuck

Аймааар иртэй хутга

яасан урт бичлэг вээ? Байж байгаад иргэний зориг гаргаад уншнаа кк

HelsenUg

Хошин шог үздэггүй л дээ. Харин хааяа найзуудтайгаа тэнгис ордог. За өмнө нь манайд урлаг бол байсаан байсан. Одоо ч байгаа. Хошин шогийн хувьд бол яахав дээ хийж байгаа хүмүүс нь чадалтай хүмүүс. Би үнэлнэ. Яагаад гэхээр тэд нар бол ард түмнийхээ дийлэнхийнх нь оюуны түвшинд тохируулаад юм хийгээд карман дотроос нь мөнгийг нь гаргаж авч чадаад л байгаа улсууд даа. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийнхээ эрэлтийг мэдэрч чадаж байна. Манай одоогийн зах зээлийн үед чинь хэрэглэгчийнхээ эрэлтийг мэдрэх нь чухал энэ тэр гээд л заалгадаг байвшд. Тэр утгаараа бол хошин шогийнхон тэр энэ гэлгүй бүгд л мундаг улсууд. Киноны хувьд ч гэсэн адилхан зүйлийг хэлэх байна. Харин зөвхөн монголдоо гэдэг шиг монголдоо л юм даа.

Луу & Мэлхий

zaya-д Өө тэр Шаман гэдэг чинь геи болж таарсан уу?? хэхэх

Аймааар иртэй хутга-д Ээ энийг урт гэхээр чинь яахийн болж байна хэхэ, харин ч танаж танаж, товчилж товчилж байгаал тавьсийшд хэхэх

HelsenUg-д Урьд нь хүмүүс үзээд байдаг байсан, одоо бол болих байхаа, энэ янзаараа заваараад байвал хүлээж авахаа болих биз

Naomi

яаалтачгүй төрж өсөж хүн болсын болхоор монголдоо сайхан.. тэрнээс биш монголд юу ч байхгүйшд...

HelsenUg

Ард түмэн гэдэг чинь дээшилж дэвжиж байдаг болохоор иймэрхүү зүйлд мөнгө төлөхөөр болих байх л даа яваандаа. Тэгэхээр нь нөгөө хошин шогийн нөхдүүд хүссэн хүсээгүй өөр юм бодох биз.

Луу & Мэлхий

tegeh baih l gej naidjin

Эрдэнэ ээж

Бүр яааааааааааааааааааааааааааааааааааааг үнэн. Лхагваа бүр бөгтийчөөөөөөд л чарлаад байхыг нь яанаа үзэхээр амрах биш бүр ядарчдын. Тэр маск-ын бас нэг залуу туранхай жалам харын рекламанд тоглодог эмэгтэй /одоо гарсан юм шиг байлээ тэгмээрсэн дээ/ Лхагваа 2 хамаатан байхаа хэ хэ. Монгол кино үзэлтгүй. Анх нөхөртэйгөө ганц нэг үзсэн чинь эвшээж суусаар байгаад гарч ирээд дахиж монгол кино үзэхгүй гэж шийдэцгээсэн ккк
Тэр дээр тулгат өөрөө авъяасгүй жүжигчдийн нэг нь байхаа ккк тэгээд өмөөрөөд л ккк

Луу & Мэлхий

За тэр ямар юмны синдром билээ, тэр мэр бол биш байналээ. Инээдмийн кино гэхээр л заавал тийм байх албагүйшдээ, манайхан угаасаа яах гэж кино хийдэгийг ойлгохгүй нээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)