Жимсчидийн блог : Их эвдэрчээ чи...ийм хүн байгаагүйдээ чи... data:blog.pageNameЖимсчидийн блог

Их эвдэрчээ чи...ийм хүн байгаагүйдээ чи...

Чи ч уул нь дажгүй хүүхэд байсандаа, хөгшин настай хүнд суудал тавиад өгчдөг, өөрөөс ахмад хүний үгийг тэвчээртэй дуугүй сонсчдог. За гэсэн бол хэлсэндээ хүрчдэг, хүн болгонтой аятайхан харьцдаг...

 

Одоо тэгсэн чинь яасан, нэг л дуугарч ядсан амьтан, тоглож байгаа нь ч мэдэгдэхгүй шоглож байгаа нь ч мэдэгдэхгүй, тэвчээд өнгөрөх юман дээр тэсчиж чадахгүй өрвөлзөөл, хамаг амьтаны дургүй хүргэсэн зөрүүд хүн...

 

Өөрийн бодол өөртөө зөв гэдэгт үнэн голоосоо итгэх нь зөвүү буруу юу?? Үлгэр дандаа сайхан төгсдөг ч юмуу гүй ч юмуу, уулзаагүй удахаар хүмүүс өөрчлөгдсөн юм шиг санагдах мөртлөө хүмүүсийн хэлж байгаа нь ЧИ ИХ ӨӨР БОЛЖЭЭ. Өөрчлөгдөх ч яахав хүн болгон л цаг хугацаа явахаар өөрчлөгдөж байгаа, аль тийшээгээ өөрчлөгдөх нь л асуудал байх. Хэн нэгний талаарх бодол хэсэг хугацааны дараа 180 эргэсэн тохиолдол зөндөө, анхандаа гайхдаг байсан чинь сүүлдээ угаасаа л ийм байдагшдээ гэсэн бодол төрдөг болчиж. Тэгэж бодохоор миний тухай хүмүүсийн бодол өөрчлөгдөх нь бас л байдаг л зүйл юм боловуу даа...

 

Зүгээр л ярихаар загнасан болчдог, хальт харахаар муухай харсан болчдог хаашаа ч болцийн. Маазараад тоглохоор тэнэгтсэн болчдог, өөрийн бодолоо хэлэхээр жоохон хүүхэдийн гэнэн санаа болчих гээд, тайлбарлаад ярихаар зөрүүд болчдог болждээ...

 

Юу ч үзээгүй, мэдэхгүй байж бүхэнийг мэдэгч царайлдаг мөртлөө, би жоохон мэддэг юмаа хэлэхээр бүхэнийг мэдэгч болох гэлээ гэхийн. Тэгсээр байгаад сүүлдээ би чинь юу билээ, нээрээ би тийм муухай амьтан билүү гэсэн бодол төрөөд, уул нь тийм байгаагүй одоо л ийм болчихсон юм байнадаа гэдэг дээр зогслоо...

 

Хүн хэн нэгэнд таалагдах гэж амьдрах юм бол хоол өгөхөөр дагаад гүйдэг нохойтой л адилхан. Тэгэж ярьвал хүн болгонд таалагддаг нохой ч байхгүй. Тийм болохоор өөртөө таалагдаж л байвал болоо бишүү. Нэгэнт ингээд төлөвшсөн бол өөрчлөгдөх нь ховор, өөрчлөгдлөө ч бурхан болтлоо хувирахгүй нь тодорхой. Хаях ёстой зүйлийг хаяаад, авах хэрэгтэйгээ аваад л яваад байждээ. Би жоохон өөрчлөгдсөн байж магадгүй, маш их өөрчлөгдсөн ч байж магадгүй, гэхдээ би энэндээ сэтгэл хангалуун байна.

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Хариука

өөнтөгчдөд зориулж өөрчлөгдсөн дээрээ өөрчлөгдөнө гэдэг бол угын утгагүй гэж бодож байгаа маань лав хэзээ ч өөрчлөгдөхгүй...

Ицми

ийм ядаргаатай юмнуудыг зүгээр хая... тэр нь сэтгэл санаанд ч амар зүгээр

Зочин

Сурсан аашы зангий нээ
Сураар ороолгосон ч засарч янзрахым биш :p

Луу & Мэлхий

Хаируук-д Угаасаа өөрчлөгдөхөөсөө нэгэнт өнгөрсөн байна хэхэх

Ицми-д Харин тийн, анх их гүнзгий хүлээж авдаг байсан. Тоохоо болиод аыгүй удаж байна л даа, зүгээр өнөөдөр л бичичлээ хэхэх

Зочин-д Ай хэлээд юукэв хэхэх

maya

доллар биш хүн болгонд таалагдах албагүй этр гээд нэг үг байдаг байхаа, нэээрээ би энэ viva la vida-д аймар дуртай баярлалаа

xulgun (зочин)

tsag xugatsaa bidniig xen bsan xen bolxiig xaruulaad ugnuduu ene bol asuudal bish. yernu tgd uuruu uurtuu l taalagdaj bwal ayandaa bux zuil chinii tald ergex bx gej bodoj bndaa bi. BIg LIKE!

sky (зочин)

hun bolgon oortoo taalagdah bush odoo chini hund taalagdahiin tuld goyj hund taalagdhiin tuld hudlaa ineej hudal zan gargaj bna shuudee.chuhamdaa hen gedegeech medehgui yavaa haranhuid gerel haij bgaatai adil bolood bgaa yumdaa. ene ni tsag ueiin dagaltuu esvel niigmiin buruu huniin zan toloviin huvsalch yumuu?

Gorgeous

ядаргаатайен тээ

miho (зочин)

хүн болгонд зориулаад чин сэтгэлээсээ саин хандаж болох бишүү. заавал дүр эсгэхгүйгээр үнэнээсээ бас өөрийхөөрөө хүмүүст сайхан сэтгэл гаргаж байх хэрэгтэй байх.

Луу & Мэлхий

maya-д Аанхан. За тэр дуутай бол ярих юм байхгүй ээ.


xulgun-д Тэгэх байхөө угаасаа.

sky-д Магадгүй, гэхдээ заавал нийгэм бас хүмүүсийн хувьсалийг дагах хэрэггүй байх л даа.

Gorgeous-д Ядаргаатай ядаргаатай. Гэхдээ байнга ийм байгаа юм биш л дээ, хааяа даа л ядаргаатай байдийн хэхэх


miho-д Тийм л дээ, гэхдээ зүгээр л байгаагаараа байхад л чи өөр боллоо, ийм байгаагүй гэхээр л сонин байгаа юм л даа. Тэхээр чинь харин дүр эсгэх шаардлага гарах гээд байнаа даа

StRaWBerRy

humuus tegej bodoj bgaa ni bi ch gesn ted nariig tegej boddogtoi adil geed huleen zuvshuurj bgaa chin saihan sanagdlaa :)

...Shake...

хэзээ ч хаана ч өөрийнхөөрөө

Луу & Мэлхий

StRaWBerRy-д Хэхэх юу гэх гээд байна?? мэджий шүү хэхэ

Shake-д Тэххх

orgil (зочин)

Eeeeee mani chin togloj helsend yun hvndeer tusgaj awdag ym chi ch neeree oorchlogdood toloom sholoom yalgahaa bolitson ch yumuu hahahahhaah

boldo (зочин)

ymaarch ym be dee huntei 5 minut uulzchaad orson chin ajilas zugtsaar bgaad odriig ongoroochih ymaa 60 garch bgaa emee chi er ni joohon hudlaa shaagaad bna uu daa gediin bna monhoo hahha ymaarch ym be de

Lancome (зочин)

хэцү?үлдэ басл...

Peta

ГарчигаНд: би яасийн байгаагаараа л байгаашд :р

Луу & Мэлхий

orgil -д Чамд хамаатай юм байхгүй, давраад блог дээр бичүүлмээр байна уу?? хахах

boldo-д За тэр эмээ нтр бол арга байхгүй байхаа хөгшөөн, ойлгохгүй байсаар дуусах байх. Чи бид нар л тийм болчихгүйхэн шиг дуусах юмсандаа тээ хэхэх

Lancome-д Хааяа даа л хэцүү


Пета-д Би ч гэсэн хэхэх

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)