Жимсчидийн блог : Манай улс хөгжиж байгаа data:blog.pageNameЖимсчидийн блог

Манай улс хөгжиж байгаа

Ажиглаад байхад манайхан юмийг дандаа жоохон үгүйсгэдэг зантай юмуудаа. Хэн ч, юу ч хийлээ гэсэн буруу, болохгүй, бүтэхгүй, шал худлаа гэсэн үгс үргэлж араас нь зүүгдээстэй.

Жишээ нь нефти хомсдоод ерөнхийлөгч нь Орос луу айлчлалаар явлаа гэхээр л ичмээр юм, арайчдээ, улсын ерөнхийлөгч байж арчаагүй л гэнэ. Нефтийг үйлдвэрлэж чадахгүй байгаагаа шүүмжлэмээр юм уг нь.

Бас Оюу толгой, Таван толгойг гадаадуудад зүгээр өгчлөө, буруу гэрээ хийчлээ гээл хэдэн жил ч ориловдоо. Тийм л буруу зөрүүгий нь мундаг олж хараад байгаан бол тэрнээс дээр хувилбартай гэрээг өөрснөө хийгээд өгөх нь яасын.

За тэгээл одоо болохоор Авъяслаг Монголчууд үнэн ичмээр, больмоор юм, шал тэнэг нэвтрүүлэг гэхийн. Миний бодолоор бол яахав анх удаагаа зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа, шүүгч нарых нь туршлага эн тэр гэсэн үүднээсээ жоохон тиймэрхүү байгаа ч гэсэн бас Монголчуудыхаа авъяс, чадварыг үзэх сайхан л байна. Гоё гоё юм үзүүлж байгаа хүн ч зөндөө л байнэ лээ. Ямар ч байсан Солонгос савангийн дуурь үзэж, тархиа угаалгаснаас дээр шүүдээ.

Зүгээр нэг хүний хийж байгаа юм-г учиры нь ойлгохгүй үгүйсгэсний оронд яг юу нь яагаад болкуу байгааг шүүмжлээд тэгээд яаж засах вэ гэдгий нь хэлвэл их зүгээр байгаа юм уг нь. Тэгээд ер нь аливаа нэг зүйл чинь яваандаа, аажим аажимаар сайжирч, хөгжиж дэвшдэг гэдгийг л ойлгомоор байгаам л даа.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Naomi

өө санал нийлжына..

Мөнхөө (зочин)

Мэдэхгүй юм байхгүй, чаддаг юмгүй л хүмүүс шүү дээ хэхэх. Тэрнээс гадна тэр нэвтрүүлэг таалагдсан. Тайз энээ тэрээ, гэрэл муутай, оператор нь тааруу нтр гээд жоохон жоохон юм байан гэхдээ яваандаа угаасаа засагдана. Харин манайхан идэвхгүй болохоор оролцож байгаа хүмүүс нь жоохон тиймэрхүү санагдсан. Тайз, гэрэл, шүүгч, хөтлөгч 1000 сайн байгаад оролцож байгаа хүмүүс нь тиймэрхүү байвал нэмэргүй юм байна даа гэсэн юм л бодож байлаа хэхэ

Луу & Мэлхий

yavanda saijirah baih, ardiin urlag geher huumii-s gadna yanz yanzin yastni bujig ch yunu duu ch yumu, tuil hailah ch yumu te? timerhu yum uzulul ih sonirholtoi baij magadgui bh

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)