Жимсчидийн блог : Надад ингэж санагдаад байна уу блогчидоо? data:blog.pageNameЖимсчидийн блог

Надад ингэж санагдаад байна уу блогчидоо?

Ойрд блогчидийн бичлэг нэг л бишээ хэхэ, мань хоёр  жил 2 сарын өмнө блог нээж байхад аягүй олон блогчид ( энэ хажуу талд байгаа холбооснууд, бас энд оруулж амжаагүй зөндөө хүмүүс ) янзан бүрийн бичлэг шахдаг, их идэвхтэй байжээ янз нь. Хөгжилтэйгээс авхуулаад хүнд хөнгөн олон сэдэвээр бичээд доор нь сэтгэгдэлээрээ үзэл бодолоо хуваалцаал их л сонирхолтой байсан юмдаа яалтчгүй. Ямар ч байсан хийх юмгүй, нойр хүрэхгүй ч юмуу тийм үедээ хэсэгтээ л хөгжилтэй цагаа өнгөрөөдөг, бухимдах үедээ бухимдаад, бодож байгаагүй зүйлээ олоод харчдаг байсан тэгсэн одоо нэг л бишээ...

 

Сая би нойр хүрэхгүй хэсэг хэслээ л дээ, унших юм үнэндээ олдсонгүй, зарим нэгэн гарчиганд хууртаал орчихийн хэхэх. Бүтэлгүй хайртай учирсан хүмүүс л их бичдэг болсон бололтой. Түүндээ зориулав, чи уншихгүй л дээ, чи байхгүй бол гээл явж өгөх бололтой. Хайртай хүндээ хуурагдсан болон хуурсан нөхдүүд.  Аа тэгээд дээрээс нь хэдэн Солонгос хамтлагуудын тухай бичлэгнүүд сайн явдаг юм шиг байнаа. Тэр хамтлагийн аль нь хөөрхөн бэ л гэнэ, тэр нь будаггүй байхдаа ямар вэ л гэнэ. За бүх цаг үеийн хамгийн хандалт сайтай бичлэг бол Бөөгийн тухай бичлэгнүүд бололтой, анх блог нээсэн цагаас авхуулаад одоог хүртэл гөү гөү блогийн нүүрнээс салаагүй байхаа, тэрнээс өмнө мэдээж байсан л биз.

 

За тэгээд хүнийг хэлэлтгүй өөрийнхөө блогийг харсан чинь ч гэсэн анх нээж байсанаа бодвол мангар идэвхгүй болсон байна л даа... за мань яахавээ мань яахав, блогчид хаачиваа?? чанартай юм унших юмсан хэхэх. Тэгээд бас та нараас асуумаар байна, надад л ингэж санагдаад байгаа юм болов уу??

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
Gorgeous

өө хэлээд юүхүү заримдаа ч орохоо мартцан ч явжаахиймээшд.

Тenger (зочин)

tiim shv ene baga zereg uzel huwisal bolj bgatai holbootoi ntr geed mal um yariad bhgui yu

Атаархуу Азаа

өө адилхаан хүмүүс ажил төрлөө хийгээд байх шиг бнйа лэ

Луу & Мэлхий

Харин сонирхол л буурсан бололтой. Зав бол нээх хамаагүй байхөө, бараг бүгдээрээ л ажил, хичээлийнхээ завсар бичдэг биз. Угаасаа бичлэг хийхэд сүртэй цаг орох бишдээ ямар.

Maybe [10%]

Ицми хүртэл бичлэг шахахгүй байхаар чинь яанадаа

13

гүээ надаа ч гэсэн ингэж санагдаж байгаа хэхэ..

SinГ©ad O'Connor

Би блог руу өмнө нь өдөрт 100 ордог байсан сонирхолоо хоолтойгоо холиод идчихсэн байна лээ хэхэ

Луу & Мэлхий

Хамаг бичих юмсыг бичээд дуусчиж л дээ хэхэх

Zolbin Muur (зочин)

Er ni blog bichih gedeg chin hiih yumgui l humuusiin ajil yum baigaan shd. Hervee ajiltai hicheeltei hun bol yu gej blog bicheed tegeed oor hunii blog ruu orood tegeed bas uuriihuu bichlegiin setgegdliin hariud ni comment bichij baihavdee. Yag uneniig helehed blogchin gedeg chin ajiltai ch gesn ter ni tiim chuhal ajil bish esuul uuruu tiim chuhal alban tushaal hashdagui udurjinguu office deeree messengerdeed suuj baidag humuusiin l ajil yum shig baigaan shd. Oyutan ch gesen dee blog bicheed, oor hunii blog iig unshaad suuj baihiihaa orond hicheelee hiin bizdee. Teheer er ni bol joohon mia garuudiin l hiideg ajil baihaa. Odoo ingej heleheed boduul baahan zagnan biz.

Оранж

бичих ч бас унших ч юмгүй блцон байна лээ....

Ерэн есөн сарнай

надаа ч бас унших юм тун бага болцым шиг санагджийнэээ....

Бөби

магадгүй л юм би ч гэсэн бүтээгүй хайртай хүн л дээ

Кена

бичас тэгж боджийгоо.бас миний блог энд тэндээ цоорсон байлээ

САНАСААР

хуцаж байгаа муурын тухай бичдэг хүмүүс хаацийн бөө мэд

☺Инээмтгий kkk☺

Хэхэ нээрээ л нааг анх нээжайхад мөн идэвхитэй байсан даа...

Canon

Эхэхэхэ содон нийтлэл бна :)
Лайкэ

Нэг_хүү

heleed yuku blog dontolt geel aimar uvchin ntr hurtel bailaa shudeee hehe. ter ue ch ungurchdee huurhii

eS|Eddy

Аа Яваандаа болох л байлгүй дээ :P

Нэг_хүү

mani bas blogoor er ni orhoo baitsan blee shde bas

Хариука

та 2 маань ч бас хааччивдаа:)

Gorgeous

нээрээ хайччуваа тоёр.

sunny (зочин)

iim yum bichicjeed alga bloh yumaa.owoo bichgegsen

Endi Rain (зочин)

тхх яаааг тэгэж санагдаад вгаам.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)