Жимсчидийн блог : Будда, Есүс,Аллах 3 нь хөтлөлцөж ирээд ч амжихгүйдээ. data:blog.pageNameЖимсчидийн блог

Будда, Есүс,Аллах 3 нь хөтлөлцөж ирээд ч амжихгүйдээ.

Нилээн дээр үеээс ээжийнхээ тухай бичих гээл бодоол явлаа, тэгээд яг бичих гэхээр нэг тийм улиг ч юм шиг санагдаад. Угаасаа ээж нар бүгдээрээ л нийтлэг, бүх хүнд  бурхан нь  болохоор бусдын бичсэнийг давтсан болчих гээд байгаа юм шиг... бас ээжийгээ бусад хүмүүстэй адилхан бичмээргүй байнашд, манай ээж бүүр мундаг учираас хэхэх.

 

Ээждээ эрхэлж байсанаа нээх санадаггүй ээ, аавд бол эрхэлж байсаан байсан. Манай ээж бол эгч бид хоёрыг нэрээр нь л дуудна, өхөөрдсөн, товчилсон нэр мэр байхгүй, миний хүү гэж дуудах нь ч ховор, үнсч мүнсэнэ гэсэн юм бол бүүр байхгүй, осолдохгүй жилд Цагаан сар, төрсөн өдөр, за тэгээд нэг хол явах нтр болуул үнсч байгаан, жилдээ дундажаар дөрөв үнсдэг юмуу даа хэхэх. Гэхдээ тийм хүйтэн хөндийгөөс болоод ийм биш л дээ, хүмүүс шиг хүүдээ хайртай шүү гэж хэлэхгүй төрсөн өдрөөр мессеж явуулахдаа л нэг хүүдээ хайртай шүү гэж бичнэ, ингээд бодоод байсан чинь би өөрөө ч ээждээ хайртай шүү гэж амаараа хэлж байгаагүй юм байна. Би бодохдоо болохоор миний ээж надад хайртай гэж хэлэх хэлэхгүйгээс үл  хамаарч хайр нь үргэлж мэдрэгдэж, намайг гэсэн сэтгэл нь байнга хажууд байдаг болохоор тэрийг заавал амаар илэрхийлэх шаардлага байдаггүй байх гэж боддийн.  Харилцахад үнэхээр амар хүн, хүмүүстэй аягүй хурдан  ойлголцож, хүмүүсийн хүндлэлийг хурдан  олдог, надад болохоор заримдаа жоохон хүүхэд шиг санагдаад байдийн.

 

Айлын том хүүхэд доороо олон дүүтэй. Өөрийн дүү нар, аавын дүү нар, тэд нарын хүүхдүүд бүгдэнд нь санаа тавьна,зовно. Хоёр юмтай байна гэсэн ойлголт байхгүй. Нэг цамцтай байлаа шинэ цамц авлаа, хуучин цамц заавал хэн нэгэнд очно. Нээх гуйж нэхсэн хүн байхгүй байхад, өөрөө л өгчнө.  Заримдаа уур хүрэх ч үе байдаг.

-Та өөрөө юмгүй байж яах гэж ингэж байдийн, өөртөө байлгаж л бай, сэлгээний юм байж байг л дээ.

-Тийм юмуу? Уул нь энэ ээжид нь зүгээр тээ, сэрүүхэнд ( хэсэг эргүүлж тойруулж харж байсанаа ) За тэгээд ээж нь энийг өмсөхгүйдээ яршиг яршиг гээл гулгуулна.

Тавин насруу ойртож байгаа манай ээжийн үеийнхэн булга, торго, алт монет гээл явмаар юм шиг санагдангуут ээж болохоор кет өмсөөл жийнсэн өмдтэй л... Хэлэхээр  -За яршиг яршиг, ээж нь ойлгодоггүйшд юун сайхан байдийн, булган дээл ч гэхдээ хөнгөхөн дулаахан л байх ухааны юм ярина. Урьд нь номын санд ажилж байсан болохоор ном, сонин сэтгүүл их уншина, ер нь бол унших юмгүй бол амьдарч чадахгүй л гэнэ. Компьютер интернет бараг хэрэглэхгүй, нилээн уйгагүй оролдлогын үндсэн дээр одоо энд тэнд вебсайтуудруу ороод  мэдээ мэдээлэл, нийтлэлээ уншаад, үзнэ гэсэн видеогоо үздэг болцон. Мессенжэр хаяг байхгүй гэхээр нь хүмүүс гайхангуут -Би чинь  20р зууны сүүлийн хагасын хөөөн, тэрийг чинь мэдэхгүй. Харин нэг сурах гээл байгаан гэнэ хэхэхэх.

 

Ээж маань эгчийг хорин настайдаа гаргасан, тэр үед Томуу аймаар байсан, төрөөд удаагүй хүүхдүүд аягүй их энддэг байсан гэнэлээ. Эгч томуу тусаад аав ажилтай, ээж сахиад эмнэлэгт хэвтэж л дээ. Томуу туссан хүүхдэд эмчилгээнээс гадна арчилгаа их чухал байдаг гэсэн. Хорьхон настай байсан ээж маань нялх хүүхэдээ сахиад долоо хоног нойргүй хоноод, унтаж амар гэсэн эмч нарын үгэнд орохгүй сүүлдээ бараг хий юм хараад аав эгчийг сахина гэж байж нэг өдөр амраасан юм гэнэлээ. Сүүлд ээжийн яриаг сонсоход.

-Тасагт өвчтэй хүүхдүүд сахиултайгаа, эхлээл ор байхгүй газар хүртэл эцэг эхчүүд нь хэвтдэг байж байгаад өдөр өдрөөр хүүхдүүд эндэж цөөрөөд, тийм юмыг нүдээрээ харахаар нойр яаж ч хүрэхэвдээ, өөр хүмүүсээр сахиулна гэсэн ч өөрөө биш болохоор нэг л сэтгэлд сэвтэй, эгчийн чинь хамар битүү болохоор байн байн цээжин дээр нь чихээ тавьж  амьсгалж байгаа үгүйг нь шалгадаг байсан, заримдаа амьсгалахгүй байгаа ч юм шиг санагдаад их айлгадаг байж билээ. Аймаар байсан, тэр үед яагаад ч тийм аймаар ханиад байсийн, бодвол эм тариа нь л хүрдэггүй байсан байхдаа. Нэг муу ханиадаар олон нялх хүүхэд өнгөрсөн гэж бодохоор харамсалтай  шүү гэж байсан.

 

Ээж нь тэгэж сахиж асраагүй бол эгч нь байхгүй байх байсан, эмч нар бараг л найдвар байхгүй гэж байсан   , ээж шиг чинь мундаг хүн байхгүй шүү гэж аав халахаараа их хэлнэ. Ээжийн маань ганц сонсдог дуучин нь Сараа, дээр үеийнх нь дуунуудад бүүр дуртай. Ямар сайндаа би фэйсбүүк хэсч яваад Сараагынхруу орчоод ээжид үзүүлсэн чинь Мундаг дуучин шүү хүндэлж явдаг шүү гэж манай ээж хэлжийнэ гэж бич гэсэн, би хэлсэнээр нь л бичсэн хэхэх. Зохиолын дуу ёстой сонсдоггүй байсан чинь ойрд үе үехэн аялдаг болчоод байгаа, нас нь яваад тэр юм болуу даа. Одоо ингээд ээжийгээ харахаар улам л эмээ шиг болоод байгаа нь анзаарагддаг, ээжийгээ нэг баярлуулаад, санааг нь зовоохгүй амьдрах юмсандаа гэж их л бодохиймдаа.Ээжийнхээ тухай бичсэн чинь хаанаас нь эхлэх, яаж дуусгах, юуг бичих гээд их хэцүү юм байна.За за бичлэгээ дуусгалаа, төгсгөлд нь урд нь бичиж байсан ээжийнхээ ганц супер онигоог биччий. Ээж Twilight уншиж байсанаа.

-Миний хүү энэ ном чинь цус сорогч нарын тухай ном юмуу??

-Тийн, яасан?

-Аан даанч тийм байхаа, нүднийх нь доогуур хөхрөөд, цагаан царайтай марайтай гэхээр нь хар тамхичидын тухай л юм бодлоо.

-Хэхэхэх, та юун сүрхий гүнзгий боддийн??

-Ааа харин тэр өдрийн сонин дээр  гарсан хар тамхичидийн тухай цуврал нийтлэлийг уншсан санаанд ороод...

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
bambar

buur eejiigee sanchlaa

Ochko (зочин)

yugarch dugnej heleh hetsu yumda hehe, yamar ch bsan mash mundag humus yumda.

Naomi

хэхэ....ээж нар мундаг шүү... тэр онигоо юун хөөрхийн хэхэ

hulan (зочин)

eejiigee sanachlaa, eejdee hairtai, oodoos n haraad daanch hairtai geed helchij chadahgui icheed bdiin lol

дурлагч

Хэхэ, онигоог уншиж жаал инээлээ.
Бүх ээжүүд агуу шүүдэй

Ицми

хэхэхэхэх жилд дунджаар дөрөв үндсэгүү хэхэхэ


монгол ээжүүд бол ил налиганаад байдаггүй ч цаагуураа үргэлж хайраар бялхаж байдаг сайхан хүмүүс шүү дэй

Хариука

урд нь бичиж байсан ээжийнчинь ганц супер онигоог уншаад дахиад инээчий:Р
гоё үнэртэй сайхан бичлэг байна өө

сафо (зочин)

гараад кард авч ээж рүүгээ ярьмаар санагдчихлаа

Ундараа (зочин)

Ээж нар үнэхээр гайхамшигтай, хэн ч хань болохгүй юм шиг, хэн ч байхгүй болцон юм шиг үед ээжийгээ л бараадах юмдаа, гоё бичлэг байна

МиМи

Тмээ хүн хүний ээж өөр өөрт нь гоя шүү дэй. би час эждэ ухаан солиогүй дуртай хайртай :Р

Луу & Мэлхий

bambar- хэхэ


Ochko- Харин тийн, нөгөө үгээр хэлж үзэгээр бичимгүй гэдэг чинь юм бишүү

Naomi- Мундаг мундаг

Хулан- Уул нь ч хэлэх ёстой зүйлийг хэлээл явж байх ёстой юм шиг байгаам л даа

дурлагч- Харин тийн

Ицми- Дундажаар ч биш байгаа байхгүй юу яс юман дээрээ хэхэх, үсрээл 2шдээ ер нь


Хаируук-д За баярлалаа

Сафо-д Тэр нь дээр шүү

Ундараа-д за баярлалаа

МиМи-д Ухаантай л хайрлах хэрэгтэйдээ хэхэх

13

сайхан бичлэг..

luina (зочин)

eejiige sanjiina.uilah gd bnㅜ ㅜ

Луу&Мэлхий (зочин)

ЦЭНХЭР ШУВУУ-д За баярлалаа

luina -д хэххэ

Peta

ээжийгээ санав

Kuzko

anh blogt min setgegdel uldeej bsan bna kk tnks

Б.Цолмон

manai eej bas yag ingj heldeg n sanaand orood eejiigee genet aimr sanachlaa...chi ih emzeg sedew hundsun bn shuu

Зочин

taalagdlaa, eej nar mundag

Linzy girl

Хөөх хэсэж яваад энэ бээгийг уншчлаа. Блог чинь ихээ таалагдлаа. Уншжийнаа =)
Ээж нар ч гоя шүү. Намайг төрөхөд эмч нар намайг амьдрахгүй хүүхэд байна гэж байсан. Харин ээж маань намайг энгэртээ нааж өөрөө тордсоор байгаад л хүн болгосон гэсэн. Ээжийгээ бүр хайрламаар болчлоо. Гоя бээгий уншуулсанд баярлалаа =)

miki (зочин)

uneheer goy bichleg bna. mommmyy........ onigoo bol bas ll ....elgee hushtul ineelee shd kkk

Khan-So

hehe gaihaltai ym aa...
eeejuud gaihaltai humuus shuu!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)