Жимсчидийн блог : Эргэн ирэлт энтэр хэхэ data:blog.pageNameЖимсчидийн блог

Эргэн ирэлт энтэр хэхэ

Зээ юуны түрүүнд энэ сайхан 5р сарын мэндийг бүх блогчиддоо хүргье ээ. Нэг мэдсэн энэ бяцхан блог хуудсыг нээгээд 2 жил болчжээ. Даанч ямар ч ахиц дэвшил, хөгжил байхгүй хэхэ. Гэхдээ яахавдээ, хааяа санаанд орж ирсэн, хэлмээр санагдсан юмаа л бичий гэж бодсон болохоор явц мавц хамаа алга дөө. Ойрын хэдэн сар гөгө блогоор шагайсангүй, их олон бичигчтэй болжээ. Бас хуучин бичигч нар одоо хүртэл идэвхтэй бичсээр байгаа нь нэн сайшаалтай. Гэснээс ойрын үед SN сайтуудаар 10хан настай хүүхдийг согтуу машин жолоодож байгаад дайрч алсан адгийн амьтны тухай их мэдээ явж байнаа. Зөвхөн тэр ч гэлтгүй манай Улаанбаатарын дийлэнх жолооч нар аймар хүний мөсгүй юмаа. Ер нь бол мэдрэлийн хурцийн тасгийханд машин унуулцым шиг авирлах юмаа. Явган хүнээ хүндлээд гаргах байтугай бүр урдуур нь дайрч алчих шахаад нөгөө явган явж байгаа хүмүүс нь бүр зугтаж замаас нь холдкуу бол шууд дайруулна. 2хон секунд хожихын төлөө хүн дайрч алахаас сийхгүй ээ нээрээ. Машин гэдэг юу ийн? Зүгээр л мөнгөөр хэзээ ч хамаагүй авчдаг, эвдэрвэл засуулчдаг төмөр ш д. Тэгэхэд хүний алтан амь засагдахуу? Мөнгөөр төлөгдөхүү ??

Дээрээс нь ойрын үед хүн болгон л Чингис, Монголын цус, их түүх гээд цэжээ балбаад орилоод явахын. Бид агуу түүхтэй гээд сэлэм гаргаад хятадуудыг бүгдий нь цавчаад эхлэх үү? Үгүй байхаа. Би өмнө нь бас бичиж байсан. Бид бол дэлхийн бусад бүх орны хүмүүстэй л адилхан тархи толгой, бие бялдартай хүмүүс. Гагцхүү хэр өөрийгөө дайчилж, хэр их хичээж бусад улс орны үеийхэнтэйгээ хэр өрсөлдөх чадвартай байгаа вэ, юуг хөгжүүлэх ёстой вэ, юу бидэнд дутагдаж байна вэ гэдэг нь л чухал байх. Ялангуяа Монголчууд шиг 3 хүрэхгүй сая хүнтэй улс хүний хөгжилдөө анхаарах нь хамгийн чухал асуудлуудын нэг байхаа. Бидэнд хамгийн түрүүн дор хаяж 2-3 орны гадаад хэл, инженэр, анагаах ухаан болон бусад нарийн мэргэжлийн өндөр чанартай боловсон хүчин хэрэгтэй байхаа. Жишээ нь: миний харж байхад Сингапур улс байна. Албан ёсны англи, хятад, малай, тамил гэсэн 4 хэлтэй, тэглээ гээд сингапур хүүхдүүд соёл уламжиллаа мартаад устаж сөнөөд байгаа нь үгүй харин ч улам хөгжөө л байх шиг байгаан. Сургууль дээр ч гэсэн Сингапур оюутнууд ер нь бусдаас арай амжилттай суралцаад байх шиг анзаарагддын. Түргэн сэтгэдэг, бас мэдээллийг гадаадаас орчуулж биш шууд өөрийхөө эх хэл шиг хүлээгээд авдаг болохоор тийм байж магадгүй.

За бас нэг үргэлж анзаарагддаг зүйл нь манай залуу сэтгүүлч нар мэдээ бэлтгэхдээ тэр талаараа өөрөө бас жоохон судалж байж бичмээр санагдахын. Хөгжмийн тухай бичихдээ рок хөгжмийн ямар ч урсгал байсан бүгдий нь алтернатив гэхийн. Миний мэдэхээр рок хөгжим чинь дотроо жишээ нь метал, хард, софт, бритиш, индье гэх мэт тэгээд тэр дотроо бас жишээ нь метал дотроо death, thrash, black, doom, gothic, melodic гэх мэт маш өргөн том ойлголт байдаг байхад аль ч бай бүгдий нь алтернатив гээл аваа хаячхын. Тэгээд уран зураг бол бас бүгдий нь авангард гэсэн ганцхан нэрийн дор бичнэ. Бусад урлагыг классик гэсэн бас ганцхан нэрээр л нэрлэнэ. Эдийн засгийн тухай бичихдээ бас инфляци за их үсрэхдээ л үнийн хөөрөгдөл, хөөсрөлт гэж гэхийн. Гол нь өөрөө тухайн бичиж байгаа сэдвээ википедя-аас ч болтугай минут харчаал бэлдүүл уншигч нарт ойлгомжтой илүү үнэн зөв мэдээлэл цацах боломжтой гэж санагддын.

Заза өөрөө зөндөө олон алдаа дутагдалтай мөртлөө нэг л их юм шүүмжилсэн хүн гэхдээ миний бодлоор зөв шүүмжлэл заавал байх шаарлдлагатай. Жишээ нь манайд кино шүүмжлэгч нар гарч ирж байгаатай холбоотой сүүлийн үеийн кинонууд бас чанар нь их ахиж байгаа юм шиг санагддын.

Жич: Дэлгэрийг бодохоор л уур хүрээд байхымаа. Зүгээр л Үрлээд сэтгэлээ илчилчкүүдээ ... 

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
khanso (зочин)

shn ym bichij ee za neree irged blogtoo taavtai moril Kkk chag ingej bichehiig chin huleej bailaa Kkk

Луу & Мэлхий

hehe za bayrla, bichih yum hed hed bn shu hehe

энхээ (зочин)

Чиний нойр хүржийнэ үү минийх хүрэхгүй байна

энхээ (зочин)

Дэлгүүр орохоор л уур хүрээд байна гэж уншиж байна ш дээ ....

хүн болгон яриад мэдээд л байгаа юм шиг гэхдээ хийдэг хүмүүс цөөхөн....

Тэр хэл сурах гэдгийг чинь 100 хувь ойлгоод л байгаан.

Луу & Мэлхий

tin enig oilgohos gadna bas bodlogor demjih heregtei yum shig bgan

Gorgeous

Хэй сайн уу? Хаагуур тэнэжаад ирсэн хүүхэд фээ? Ганцаараа бичжаамуу?


Бичлэгийн хувьд аанха тийшд үндсэн хэлнээсээ гадна инглишийг 2дох хэл болгочуул гэчнээн сайхан.

Луу & Мэлхий

mendeee amar bnu ? bahan demi tenej bgad irle hehe.
blog unshisan chin saihan bn shu, nogoo nuhur maani bichih blgude,

Сафо

вэээлкөм баак

Луу & Мэлхий

taank uuu

Linzy girl

за тэгээд бичлэг хийгээд байгаарай. тжүл уншаад л байна шүү.

Луу & Мэлхий

za hehe

Zassss (зочин)

Zassss dandaa ym shuumjilj baihiin chi oooroo tiim mundag ymuu

Хариука

......дэлгэр сэтгэлээ илчлээд ч нэмэргүй байсан байхөө ойлгож л байсан байж хүлээж авкуу л байсышд гэж мэгээд кк
..үнэхээр мээдкүү байвал мэдээллийн эрин зуунд амьдарч байж ганц мин зарцуулахаасаа залхуурч хариуцлагагүй ханддышүү нээрээ гэснээс сайнуу:р

Луу & Мэлхий

Tehde l bodohor l ur hured bhin gesnes sain sain bnu > hehe

Munhuu (зочин)

Enheegiintalaar l neg dorvitoi avmaar sanagdaad bgaan, odoo bichiheer het setgeliin hudluluur yvchih geed bhiin, heseg namdaaj bgaad l,buuuur bodohoor durgui hureed bhiin

Jemorte

estoi shn bichje

Луу & Мэлхий

haha yadahna manai blog ch gersn enheguiger amidariya, nere yadargatai bnaa uneher. teged ch enhegin talar bichul urt yum bichih hereg garna urtig bigichul hen ch unshihgui boginig bichul hend ch oilgogdku haha uru l med
Jemorte: bayrla

mogoi&melhii (зочин)

zaluu nas bna blogoo bichej l baih yu dee yunaas ch hamaarlgui baiga derei ehner huuhed ajil turul mungu geed bdoh daramtlah zuil ihtei bolhoroo odoogih shigee chuluutei setgee ch ugui minii naiz miusiin muuhan pilosofichiin bagshaas der shuu

Луу & Мэлхий

hehe ...

Maybe [10%]

Тэр Үрлээ чинь тоохгүй л байсандаг. Охидууд ер нь тиймшдээ.

Атаархуу Азаа

хаана байна тэр буцаж ирсэнгээд байсан худлаа бидэнд том боорцог үмхүүлцэн л байхын болилдоооо бичилдэ

Maybe [10%]

Энэ эргэж ирэгсэд угаасаа ингээл ирсэн ч юм шиг үгү ч юм шиг алга болчоод байгаашд.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)