Жимсчидийн блог : Жоохон цензуртай байвал тээ? data:blog.pageNameЖимсчидийн блог

Жоохон цензуртай байвал тээ?

Аливаа хэрэг,ямар нэгэн асуудал эцэслэн шийдэгдээгүй  байхад нийтээрээ шуугиж эргэлдүүлсээр байгаад шүүх хуралыг нь эчнээ хийгээд ялыг нь өгөөд бараг цаазаар аваад хаячдагаа болимоор байна.

Массд таалагддаг нэг сэтгүүлч ч юмуу улстөрч үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлийг үнэхээр үнэн юм шиг нийгэмд мэдээлж,тараана. Тэрэнд нь шууд итгээд шуурна. Магадгүй үнэн байж болно гэхдээ ийм сайхан нээлттэй,хүссэн мэдээлэлээ хаанаас ч авч болохоор үед нэг эх сурвалжаас авсан зүйлдээ таг итгэлгүй хоёр,гурав тэрнээс ч олон талаас нь асуудлыг харж ерөнхий чигийг нь бариад авж болмоор. Хийрхсэн, мушгисан,илт нэг талыг барьсан юманд жоохон цензуртэй байцгаачих л даа.

Хамгийн онцгүй нь энэ их хийрхэл жинхэнэ үнэн,эсвэл үнэхээр мэдээд байгаа мэргэжилийн хүмүүсийн дуу хоолойг нам дараад байна. Хэргийн газарын шинжээч,замын цагдаа,татварын байцаагч,эдийн засагчидаас илүү ажилыг нь мэддэг ажилгүй масс компьютерын араас юм бүхэнийг мэдэж хашгирана,харсан болгоноо харааж үзэн ядна ийм баймааргүй байна.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
edeka

Like
Baga ch gsn uneniig heleed l tavilaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)